PEEPHOLE
2020-08-04 13:22
A:
Сэтгэгдэл(3)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 466 удаа
өөрийн гэхүйц шүхэртэй болсоон, урьд нь дандаа л нийтийн юмаар хүүдэгнэдэг байж. өнгө ягаан нь жаахан тиймэрхүү. бас цэцэг, навч гэх мэт хээ хуар нь тиймхэн. бэлгэнд авсан болохоор юу ч гэхэв. гэхдээ өмчлөх юмтай байх хэзээд сайхан байдаг даа, "бороо орохнүүдэ, алив миний зоонтог хаа байна?" гэх мэт. хүн амьтан авчихвал нэхэж авахад ч нүүр бардам, "хүүеээ авсан бол буцааж өгчийгаач..энд нь хар болгоод хаяцан байхын!!" гэж хэрүүл уруул өдөж этр. тэр харыг өөрөө ч болгоцон байж магадым, гэхдээ гүрийшдэ, өмчөө хамгаалж хариуцлага нэхнэ, сүртэй. өмчтэй байх ийм сэргэг соргог.
зоонтог гэснээс, миний хүүхдүүд айхтарым чэнн үзцэн л байх даа, the umbrella academy гээд олон ангитийг. эхний сиизнийг нь үзээд бараг мартцан туужийхад дарагаийнх нь гарсныг өчдөр үзэж дуусгав. тус бүр 10 ангитай, аль алийг нь нэг амьсгаагаар үзсэн гэхээр көөмөн завтай хүн ажээ. зурагтын өмнө хажуулдаж хэвтсээр баруун мөр нь хөшиж, шөнөжин тарчилж этр. одоо ч хөндүүр л байхым, хөгшрөх гээд лүд аж.
зураг оруулах гэсэн чэнн учир начирыг нь олсонкүа. хөшиж өвдсөн мөр биш кинотой холбоотой зурагшдэ, хүүхдүүдэ.
гэснээ андуураад нээх цилүүлииттэй, элэгний улаан толботой, дээр үеийн 3-4 см хэртэй вакциинии сорви шцн, яс мас нь хаа ч байгаамб, бөмбийсөн борымны зураг оруулцан этр. арилгах гэсэн учираа олкүй этр.
хөөрхөн кино байлээ, дэлхий сүйркээд л, дэлхийн энд тэнд жирэмслээгүй ээжүүдээс төрсөн, өөр өөр үндэстний, сүүпэр чадвартай ах дүү 7 хамгаалкэж тэмцээд л, цаг хугацааны тэнхлэг хооронд зорчоод л. сүйд сүйд. зодоон нүдээнтэй, цус нөжтэй, хайр дурлалтай, зөгнөлтэй, гальт гүн ухааны фразуудтай, ёжтой, юмортой, утга уянгатай, жээндэртэй, нийгмийн асуудалтай, юм юмтай. маш гоё өнгөтэй, саүнд тракууд нь гоё. кьастинг маш оновчтой. гол шахуу дүр "нэгдүгээр"-т тоглосон хүү улам өсч дэвжих байх даа гэсэн эхийн сэтгэлээр харж суулаа. бас "дөрөвдүгээр"-т тоглодог залуу юун ч сэтгэл татамымб. зураг мураг оруулах гэсэн, блогмн-ийхээ учрыг олсонгүй ээ, дахичиййй.
зъяаааа өөр чэнн.. шуугиад байсан паразит.  шулуун, ташуу, хөндлөн босоо шугам, тэнхлэгийг зургандаа гоё ашигласан байлээ, тээ. манай паразиитууд хонгилоосоо гараад явахаараа өгссөн, гэрэлтэй, өргөн орон зай руу яваад л, баян айлынхаас гарахаараа гудамж, зам уруудаад л, борооны ус уруугаа урсаж улам харанхуйлаад л. гэнэн баячууд манай паразиитуудын үнэрийг тээршаах кадр хэд хэд гардаг, явж явж баян, ядуу хоёр харилцан үнэрлэхүйц зайд ойртсон тухай л гарсымаа даа. паразиит гэдгийг шимэгч, буслыг сорогч маягаар тайлбарласан ревью хэд хэд харсан, уг нь зэрэгцэн орших тухайм бишү..гэнгээ юнивишнд байгаа тэр найруулагчийн бүх киног үзцэншд. надад бол "mother"-ийнх нь эхлэл, төгсгөлийн эхийн сцээн санаанд тод үлдсээн, уянгатай ч юм шиг, уйтай ч юм шиг ая, дулаан ч юм шиг, зэвхий ч юм шиг өнгөтэй орчинд уртай ч юм шиг, эв дүйгүй ч юм шиг бүжиглээд л...эхийн сэтгэл нэг тиймэрхүү л байдаг байх даа, үрээ хайрламаар ч юм шиг, хаямаар ч юм шиг зөрчилдөхөөрөө.
а бас наадмаар өвсөн дээр хэвтэнгээ бүх датагаараа, нэг амьсгаагаар үзсэн кино the woods. нээх хийх юмгүй, дандаа нэг амьсгаагаар. польш кино. гоё өнгөтэй, хөөрхөн хөгжимтэй, гол дүр царайлаг. сонин өрнөл, оргил, тайлалтай.
басссс.. гээд санаанд үлдсэн кинонуудаа бичихсэн чэнн нэрнүүдийг нь мартчихийн, гунигтаймбээ. санахаараа нэмнээ.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(bayasum | )
2021-02-02 | 23:32
баярлах

Холбоос | |
(Batu | )
2020-11-15 | 12:22
Pee odoo hurtel bichdeg yum uu ярзайтал инээх

Холбоос | |
(xvv | )
2020-08-26 | 19:34
Зургийн хувьд уг нь ажиллаж байх шиг байна. https://blog.blogmn.net/115871/zurag,-vidyeo-bichlegtei-niitlel-oruulah-zaavar.html Энэ зааврыг бол харсан байх тийм үү? Вэб браузераас хамаараад байгаа юм болов уу? Ямар вэб хөтөч хэрэглэж байна вэ?

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)