дурлал чамайг хумс болгоод дураараа хуурайдаж янзлахсан, өнгөлж будан зүс оруулаад өөрийн хүссэнээр гоёхсон, ургаж тээр болвол уртаас нь тайрч богиносгохсон, нөхөөс зүйж “уртасган” нүглийн нүдийг хуурахсан, тэрүүхэнд нь тэмдэг тавьж төгсгөл нь хэзээг мэдэхсэн, аминдэмээр тэтгэж ар араас нь ургуулахсан, гэхдээ би хиймэл хумс наахгүй, гэнэт хазайж зохихгүй өнгөөр будахгүй, хугарч, хууларсан ч харааж зүхэхгүй, хэнбугай юу гэсэн ч... чи миний нэг хэсэг, хумс шиг минь байгаасай