PEEPHOLE
2008-05-17 12:38
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(6)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 843 удаа

доорхийг нэг газраас холгов.

японы санхүүгийн жилийн тооллоорх 2008 онд дараах мөрөөдлийг зорилго болгон дэвшүүлж хэрэгжүүлэх зорилт тавьжээна. 

үүнд:

1. аватарыг монголоор "хувиламж" гэж нэрлэж болох эсэх тухай асуудал дэвшүүлэн хэлэлцүүлэх

2. "аватар"-г виртуал ч юм уу визуал ч юм уу ертөнцөд хэрэглэж эхэлсний 23 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх түр хороог блогмн-н "дахин сэргэлт"-нд зориулж байгуулах (23 жилийн өмнө өөрөө ямаршуухан визуалтай давкижээснаа эргэн дурсах, хэдэн удаа хувилснаа тоолох)

3. аватарыг сонгох шийдэлд хүйсийн ялгаа гардаг эсэх тухай судлах

4. аватарын өнгө, дүрс, хөдөлгөөнт эсэх болон бусад бүх шинж чанар, утга агуулга нь аватарын эзний "чанар" ба "агуулга"-ыг илтгэх магадлал ямар байдгийг тогтоох

5. аватар болон бодит эзний "төрх", "чанар", "агуулга"-ын зөрөө нь үүнийг санаатай болон санамсаргүйгээр мэдсэн этгээдэд сэтгэлзүйн ямар өөрчлөлт оруулдаг тухай бичсэн гадаадын эрдэмтдийн эрдэм шинжилгээний ажлыг цуглуулах

6. ...

гэх мэт. та бүхэн нэмж болно. мөн хамтран судалж болно. хандив өгч болно.

дашрамд:
avatar - avataara अवतार:
хиндү хэлэнд, хүнд биелсэн бурхныг буюу хувилгааныг хэлдгийм шиг байна. санскрит хэлээр бол "доош буух, доошлох, уналт, буулт" гэсэн утгатай, өөрөөр хэлбэл бурхан хэмээх дээд заяат тодорхой зорилгоор, үхэж амь нь тасардаг хүн гээч доод төрөлт амьтны биед тусгайлан хувилах, биелэхийг хэлдгийм шиг байна.

бид хэр "хувилдаг"ав? 

жич: японы санхүүгийн жил 4-р сарын 1-ээс эхэлж дараа оных нь 3-р сарын 31-нд дуусдыншд.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(medku | )
2008-05-30 | 01:21
hunii iq-g shalgah...

Холбоос | |
(munkhsuuri (зочин) | )
2008-05-18 | 16:18
hi.
chi s.dali maygiin sahal tavisan avatartain bn, tegehleer chi surrealist gesen yg.

Холбоос | |
(g84 | )
2008-05-18 | 02:15
raised eyebrow

Холбоос | |
(xvv | )
2008-05-17 | 22:45
Саналуудыг дэмжин кноп дарав yho;winking

Холбоос | |
(300-н блог | )
2008-05-17 | 19:36
nadiig songochih


Холбоос | |
(bayasum | )
2008-05-17 | 15:39
6. Согтуу үед нь аватарын эзний бодит зургийг харах аргачлал боловсруулах
7. Бэлэгдэл, дүрс зураг, бэлэг тэмдгийн ухааныг аватарт хэрэглэх талаар судлах
8. Аватарын нэгдсэн фонд үүсгэж төрөлжүүлэн хадгалах, үзэсгэлэн гаргах
9. Аватарчдын үндэсний чуулга зохион байгуулах, холбоо байгуулж тэргүүнээ сонгох
10. ...

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)