PEEPHOLE
2008-07-30 21:21
A:киибанд Танаа
Сэтгэгдэл(16)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1345 удаа

зиа... хэрүүлтэй, маргаантай, будилаантай, булхайтай, нустай, нулимстай, бүррр цустай, бүрр гал түймэртэй, бүр дээрэм тонуултай...сонгууль ч саак болж өнгөрлөө, ноосоо ч тушаачлаа, сайхан байна аа, амьдрал... сайхан байна. над шиг садист мөн чанартай атлаа мазохист элемэнттэй үйлдэл бүхий этгээдэд бол үнэнхээрийн таашаалтай бөгөөд худалхээрийн юумутай билээ... гэх гэсэн чинь үг олддоггүй наасан ккк. ийм сайхан байгаад байвал амьдраад л байшд. намайг битгий алчихаарай, би жаахан байжийя л даа.

гэснээс... саяхан Тархи, хундагын Их биеийг түр оршин сууж буй газрынхаа билэг тэмдэг болсон нэгэн өндөрлөг газарт (нэлээн өндөр өө... барагалжил Зайсан толгой, нутгийнхан өөрснөө Фүжиайсан толгой гэжийсан) гаргахаар болсон бөгөөд энэхүү шийдвэрийг Нүд, Хамар, Чих мэтийн барагтай бол ядрана гэж байдаггүй, ядарсан ч түүнийгээ өнгө зүс, бага сага дуу чимээний өөрчлөлт, бага сага шингэн ялгаралтаар чимээгүйхэн илэрхийлэхээс хэтэрдэггүй, чухал үүрэгтэй мөртлөө ноомой хариу үйлдэлтэй эрхтнүүд болон цаашлаад Үс, Шүд, Эрүү, Уруул, Хэл гэх мэтийн Их биеийн идэвхтэй хөдөлгөөн, үйл ажиллагаанд шууд хамааралтай оролцдоггүй эрхтнүүд ихэд талархан хүлээж авсан билээ. харин Хөл, Гар, Нуруу гэх мэтийн яс, булчин голдуу бүтэцтэй, судас болон мэдрэлийн судал, шөрмөсний бөөгнөрөл, тор, сүлжээнд хэрэгдсэн, идэгдсэн, автагдсан, тэдний эрхшээлд байдаг тулгуур эрхтнүүд нэлээн эргэлзэнгүй хүлээж авсан нь тэд өөрсдийнхөө аюулгүй, хэвийн, тогтмол үйл ажиллагаанд итгэлгүй, сул дорой байдаг болсон, ялангуяа саад бэрхшээлийг даван туулах чадварт тавих бие даасан хяналт шалгалтын чанар сүүлийн жилүүдэд эрс унасан нь тэр зэрэгтэй хэмээн Тархины эрс шүүмжлэлд өртөхөд хүргэжээ. Тархи бээр өөрийн захиран тушаах монополь эрх мэдэл, гарамгай удирдагч чанар, гайгүй шийдвэр гаргах чадвар зэрэгт хэт эрдсэн тул гадны нөлөөтэйгөөр нэгэнтээ авч байсан гэмтлийнхээ талаар мартсан дүр эсгэж, өнөөгийн үйл ажиллагааны түвшин, үе үе саатал гарч хэвийн ажиллагаанд хүндрэл учирдаг, энэ байдал нь улмаар дээрх сульдаж доройтсон тулгуур эрхтнүүдийн ажиллагаанд шууд нөлөөлсөөр ирсэн болох бодит байдалтай эвлэрэхийг хүсэхгүй байсан нь цаанаа учиртай болохыг үгүйсгэх аргагүй. Тархины “тархинд” ямар нууц операци төлөвлөгдөж байсныг хундага би ч мэдэхгүй... 

.. гэжийвал алав аа... уйтгартай нь би алах үйлдлээс татгалзаад маш уджийна л даа, бараг 100 цаг орчим. энэ хооронд 2 шумуул, нэрийг нь үл мэдэх 5-6 нисдэг биет устгасныг эс тооцвол шүү дээ. эдгээр хортон шавьж нар нь хонины мах ханхалсан, холестеринээр баялаг монгол цусанд минь шунаж, адууны шир шиг айхтар хатуу хар арьсыг минь нүхлэхээр эрээ цээргүй дайран довтолж, хошуугаа шаачихаад мэдээ алдуулахаар хорт шингэнээ шахаж тэвчихийн аргагүй загатнуулсан болон өрөөнд минь сэлгүүцэн нисэж өөрийн юм шиг эзэгнэхдээ сардаа нэг ордог шүршүүрийн дараах мах мариа, өөх целлюлитний гоо үзэсгэлэнгийн Антарктид болсон бондгор--бандгар—бундгар—бэндгэр--бөндгөр—бүндгэр--биндгэр (
аяа монгол хэл минь, юутай цэнгэлтэй.. үэхэхэ) биеийг минь тойрон нисч папараацдан, шалдагнасан биеийн эрх чөлөөнд халдаж сэксуал хааррэсмэнт үйлдэж, цэвэр ичимтгий, цэнгэг ариухан намайг сэтгэлийн гүн хямралд түлхэн оруулсан эрүүгийн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн болохоор яах ч арга байсангүй, өүү.. Амен. надад уг нь таньдаг шүүгч байсан хэдий ч авилгал өгөх бусармаг явдалтай тэмцээд асар тууштай байгаа тул өрөвч сэтгэлийн нүдийг даржийгаад нөгөө хэдийг гутгалаад гутгалаад моринд нь мордуулцан. трах дибидах бибидах.. Аллах. 

Аллаах.. биш ээ.. аллаа хэмээн гомдол мэдүүлэн хэсэг зуур цурхирсан нь Зүрх байсан бөгөөд тэрээр түг түг... түг түг... түг түг... хэмээх сонгодог хэвийн хэмнэл нь алдагдаж түггггг тү... түг түүү.. үүү... ггггг...түг №-“
₮:._,%,_.:” гэх мэтээр хипооп+жааз+үхлийн ороок+рэгээ хэмнэлтэй болж, үйл ажиллагаа нь маш ноцтой доголдож эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ба үйлдвэрээс гарахдаа гологдол эрхтэн байсан эсэхийг тодруулахаар удамшлын судалгааны баг ажиллаж эхлээд байгаа билээ. тэдний уншиж судалсан материалын жагсаалтыг бурхан болоод удаж байгаа аавын минь өвчний түүх тэргүүлэх нь гарцаагүй юм. хатагтай Зүрх бээр хэдий гол чухал, гонзгой дураараа эрхтэн хэдий ч цурхирааны завсар зайгаар Тархи ноёны шийдвэрийг хүлээн зөвшөөрч, “тархи” нь эргэж даган баяссан нь тэрээр сүүлийн үед “зүрх сэтгэлээ” бус “тархийг”, тухайлбал Тархийг сонсож, үгэнд нь орохоор шийдсэнийх буй за. эртээ урьдын цагт уг нь тийм л байсансан даа. хүний нутгийн Зайсан толгой бас ч захын аавын хүү, ээжийн охин шогшоод гарчихдаггүй хөөрхөн эд байдаг шүү. Нарантуул зах биш Таван эрдэнэ захынх. үүний тухай дараа өгүүлэх тул даруй үл өгүүлээд уг нь би нэгэн этгээдээс уучлал гуйх санаатай бичиж эхэлсэн авч замын эхнээс хазайсаар Зайсан толгойн яриандаа ч бүрэн орж, гарч чадахгүй орон-гаран-гаран явсаар энэ хүрэвэй.. өршөөгтүн. удахгүй, тухтай уучлал гуйж уран үгтэй бичлэг нэгийг үйлдэмц, урвайсан бол уншаад болиорой... гэж хундагын Хуруунууд бичиж байгааг Таны Нүд уншиж байна.

Хуруу гэснээс... Хуруунууд ба Хумснууд бол дундыг барьсан байр суурьтай байсан бөгөөд тэднийг гэмтээж бэртээж, наасан хиймэл хумсыг нь хуулаад хаячихгүй л бол наахуу наахуу, надрахын биш гэцгээн хэлээ зажилж байсан ба... зазззэ дараа бичнээ, Зайсан толгойг.

 

үүр цайж байна.. өнөөх өндөр газарт... тэгээд нар нэлээн дээр гарсны дараа хэр өндөрт гарснаа мэдэв... хөлөөр нэг хөвсийн хөвөх үүлс

 


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Зочин | )
2010-06-03 | 16:30
Goy yavjee! баярлах

Холбоос | |
(xvv | )
2008-08-04 | 23:37
Намайг нэг дагуулаад гарчих л даа big hug

Холбоос | |
(хундага | )
2008-08-04 | 20:50
миний бүх нүх сүвнээс нэжгээд литр шингэн ялгарсан..ккк

гүрийсэндэ би өөртөө их талархжийгаа.

Холбоос | |
(ketchup | )
2008-08-04 | 20:44
7 сарын 11 ний шөнө мацаад 12-нд зайсан дээрээс нар мандахыг харсан. Нойтон нус эрүү дагаж урсаад ёроолгүй хүйтэн юм билээ.

Холбоос | |
(xvv | )
2008-08-03 | 21:29
Wow batting eyelashes love struck
За тэгээд зайсан толгойн операцийн талаар хэзээ бичикжээна? big grin

Холбоос | |
(takara | )
2008-08-03 | 21:05
яасан гоэ юм бэ, би гарна гарна гэсээр гарч амжаагуй юм, юм тэгээд нэг шансаа алдаxаар бас тийм амар олддоггуй али эсвэл бур мосон алга болдог шанс бдаг шуу

Холбоос | |
(Tsetsegsaikhan | )
2008-08-03 | 02:56
Хуруу гэснээс

Холбоос | |
(Дарс | )
2008-08-02 | 07:24
сайхан сонгууль..сайхан зайсан толгой..сайхан үүлс..

Холбоос | |
(хундага | )
2008-08-01 | 19:19
ккк.. андуураад байна андуураад байна

гэжийвал алав аа

маашаал гэж.. болжийшү.. итадаки

операци амжилттай байсан шүү хүү+хээ

Холбоос | |
-84 (g84 | )
2008-08-01 | 14:09
эвий энэ муу амьтаны буу гэж хаанаас байх билээ
хана зам лифт мотроо компуутэр бэлэн хоол моолхоноос холдоогүйм чинь аргагүй

аллага ба авилага аялал ба ядрал мадрал аль аль амтьд хүн байна хэрэгтэй л байлгүй...

Холбоос | |
(xvv | )
2008-07-31 | 13:34
Хаха тэгээд тэр нууц операци амжилттай болоо юу?

Холбоос | |
(tungaamaa | )
2008-07-31 | 11:10
үнэнхээрийн таашаалтай, худалхээрийн маашаалтай л гэхгүй юу ккк

Холбоос | |
(amor | )
2008-07-31 | 05:40
яаж ингэж ондоо ондоо зүйл холилдон бичигддэг бнаа, авъяас шүү..
зайсан толгой шахуу юм хаана бнаа, хэлээд хэтрээд явчих юмаа..
инээд хүрээд бнааааааа.

Холбоос | |
(г | )
2008-07-31 | 04:11
хэд хоног үгүйлэн санав. Тэнэг хүн өөр юу ч хийж чадах билээ.

Холбоос | |
(Гоё бичжээ. | )
2008-07-31 | 04:05
Бас их гоё байгаль үзсэн болтой. Зурганд баярлаад хайраа илэрхийлээд гарий даа.

Хундагын хурууны эзэн бүсгүй надыг аль дээр пялцан, бүүр тоож ч уурлахаа больцон гэж боджээсийн бодлоо эгч зүгээр л завгүй байсан байна гэдэг бодлоор солиод тавьчдаг ч юм билүү.
За за хайртай шүү.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)