PEEPHOLE
2008-08-07 22:33
A:"би"-гийн аялал
Сэтгэгдэл(16)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1093 удаа

заримдаа шөнө болгон, хааяа өнжөөд нэг түүнийг зүүдлэх юм. өнөө өглөө бүр тод зүүдэлж сэрлээ.
зүүдэндээ хардана, харамлана, гомдоно, айна, чичирнэ, уйлна... тэгээд цөхрөнө.
өнөөдөр үүрээр .. гэртээ байсан, би... бас тэр... бас өөр хэн ч юм, хэдэн хүмүүс... тэр хэлж байнаа.. би энэ гэрт чинь, чиний орон дээр өөр бүсгүйтэй жаргасан... гээд л... тун чиг баясалтай... тэр бүсгүй нь тэрүүхэнд байгаа бололтой... надад мэдрэгдээд л... тэр инээсээр... бахархангуй... бүр гайхуулангуй ярьсаар л ... би дотроо буцлах, ганц үгээр илэрхийлж үл чадах тийм нэгшингэ юмыг арай хийж дарсан... байх... өөдөөс нь юу ч хэлээгүй... байх... яагаад гэвэл хэрүүл болоогүй... би дуугараагүй байх...
өглөө бие маань боломжийн хөнгөн сэрлээ... ийм зүүдний дараа дандаа л хүндэрчихсэн... өчигдрийгөө давтаж амьдарч байгаа юм шиг... залхангуй... хүнд байдаг... бол... өнөөдөр тэгсэнгүй. би дуугаралгүй тэвчиснийхээ шагналд гайхалтай зүйлээр зүүдээ үргэлжлүүлснийх байх... 
тэртээд тэнгэр хаяарч эхлээд дороо цэлмэг болсон... би ачааны тэрэгний тэвшин дээр хэн ч юм бэ дээ, хэдэн хүнтэй суучихсан... тэр тэрэг маань өгсүүр замаар мацаж байгаа бололтой... удаан... би тэнгэрийн хаяа руу хартал нааш чиглээд тэнгэрийн тэг голоор агаар урсаж байсан... зэрэглээ шиг... ус ч юм шиг... урсаад л... жирэлзээд л... тэр урсгал чанх дээр ирэх үес цагаан алаг, саарал, бүдэг ногоон... гээд л... тод биш өнгийн загаснууд хөвж гарав... толгой дээгүүр... тохой хэрийн урттай загаснууд... хамгийн сүүлд цагаан загас бараг над руу харах шиг болоод зүүн тийшээ хөвсөөр одсон... гараа сунгасан бол баригдах байсан байх...
тэнгэрийн хаяанд агаар "урсаж" эхлэхээс авахуулаад бөглүү атлаа уянгалаг ая нэгэн хэмнэлээр...


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Дарс | )
2008-08-11 | 21:13
ананим-д зарлуулга хийж өгсөнд миний өчүүхэн сэтгэл гялайгаад баршгүй яа.. гэвч Хундагын өөрийн нь вэрсион их сонин байлаа..


Холбоос | |
(Дарс | )
2008-08-11 | 21:12
аноним-д залруулга хийж миний өчүүхэн сэтгэл өгсөнд гялайгаад баршгүй яа.. гэвч Хундагын өөрийн нь вэрсион их сонин байлаа..

Холбоос | |
(хундага | )
2008-08-10 | 17:32
ногоон гэрэл асах хэрэгтэй

чихшикккк

Холбоос | |
(Клаус | )
2008-08-10 | 16:13
тэр амархаан... гарц бол чи...

Холбоос | |
(хундага | )
2008-08-10 | 10:45
яаж?

Холбоос | |
(bayasum | )
2008-08-10 | 10:13
Өөрийгөө чөлөөл гэж л хэлмээр байна даа.. Иймэрхүү зүйлээс чөлөөлөгдөнгүүт яг шувуу шиг..

Холбоос | |
(аноним | )
2008-08-09 | 18:26
дарсад хариулчхуу

Жишээ нь би гэхэд
...neg l huniig , neg l zuiliig, neg l utga sanaag ochnoon olon jil, ochnoon olon huvilbaraar zuudelseer l yavna daa...
энэ нь хундагын зүүдтэй төстэй гэхэд болмоор ч юм шиг хаашаачийн, их л хайрынх байх даа гэж бодох юм...

Холбоос | |
(Erhtsas (зочин) | )
2008-08-09 | 13:52
Би түүнийгээ хэд хоногийн өмнө бас зүүдэлсэн бид муудалцсан, би уураад түүнээс бүр явахаар гарсан, гэхдээ цэцэрлэгийн хажууд зогсоод тагт уруу нь харахад тэр намайг хайгаад зогсож байсан, түүний тэр харцнаас хайр л мэдэрсэн, гэхдээ би буцаж очоогүй, яваад л өгсөн.....зүүдээ гэж.... sigh sigh

Холбоос | |
(Дарс | )
2008-08-08 | 16:54
энэ тэгэхдээ зүүд биш бодол юм шиг санагдаад болдоггүй ээ..

Холбоос | |
(g84 | )
2008-08-08 | 16:00
эгшиглэж байсан....

учирсаны дайтай мөрөөдөл эсвэл зүүд байж болохгүй гэжүүдээ

Холбоос | |
(gereltuya | )
2008-08-08 | 15:02
Зүүдлэх сайхан. Хайрлаадл, харамлаад, уйлаад, дуулаад... Дараа хэзээ ч зүүднийхээ төлөөсөнд харамсахгүй... Харин амьдрал харамслаар дүүрэн байх юм...

Холбоос | |
(Dars (зочин) | )
2008-08-08 | 13:32
ус энэ тэр орсон сайны билэгтэй зүүд байна.. гэснээс яагаад чи түүнийг дандаа өөр хүүхэнтэй холбож бас хардаж зүүдлээд байдымдээ ??

Холбоос | |
(ketchup | )
2008-08-08 | 12:57
үгүйшд ус зүүдлэхээр орондоо шээдгийн.

мундаг сэтгэдэг хүмүүсийн зүүд нь хүртэл ямар гоёийн. би бол тэгээ л жижкээн сэдэвээр л зүүдэлдийшд. /надаас хүмүүс асууцийм шиг нээх дундуур орчихлоо/. ер нь бол гал тогоо, эсвэл жорлон хавиар л зүүдлэнэ. иджийнэ гэж , идсэнээ гаргажийнэ гэж. хм эсгүүл дандаа сумгүй, эсвэл эвдэрхий буу барьчаа л гүйгээд байдийшд. яджийхад тэрэндээ нээх баясцан амаараа дуугаргаж гүйнээ бас болоогүй.

Холбоос | |
(Friska | )
2008-08-08 | 09:48
би өнөө шөнө Уяхан замбуутивийн наранг Норовбанзад гуай залуухандаа дуулж байгаа бичлэг үзэж зүүдэлсээн...сурах хэрэгтэй гэж зүүдэндээ бас бодсон..чаддаг ч юм шиг. Зүүдэнд ч юу л бол юу санаанд багтахиймдаа.

Ус зүүдлэх сайн гэдийшт happy

Холбоос | |
(yuki | )
2008-08-08 | 08:50
big hug

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)