★ хэдэн ном олж авах (номын дэлгүүр болон хуучин номын зах, ээжийн номын шкафнаас объектоо хайх)
★ хэдэн найзтайгаа ууж суух (мэдээж сүүтэй цай. цай уухдаа баргалжил залуувтардуухан шахам харагдах будалт хийх, зузаан будах)
★ хов жив, сонин гачан мэдээ цуглуулах (зарим нэг этгээдийн талаарх тагнуулын мэдээ багтана)
★ дарвайтлаа инээж авах (гарахын өмнө болон уг орой нь колаагэн сайн ууж инээлтийн үед үүссэн үрчлээг гүнзгийрүүлэхгүй байх арга хэмжээ авах)
★ шалтаг гаргаж ханатал уйлж авах (урсдаггүй будгаар сормуусаа будах... осолтой тул хиймэл сормуусаа чимдаандаа үлдээх)
★ ноднин надтай уулзахгүй байсан найзтайгаа хүчээр утсаар холбоо барьж хүүтэй болсонд нь баяр хүргэх (ир гэх маягийн ньюанс гарангуут бэлгээ бариад гялс гүйж очих)
★ хонины шинэ мах чануулж идэх (шаант эсвэл хавирга зулгаах, 2 хавирганаас хэтрэхгүйз зайлуул, пааландуулсан шүдэндээ анхаарах.. унагачих вий)
★ хонины толгой, гүзээ идэх (бодонгуут үхлээ..ёоо өлсөөд наасан)
★ элэг сорсолж идэх боломж олгосон хүнд өөрийгөө сорсолж өргөн барих (үүний тулд нөгөө тортой зэвүүн сээгси арсланчигаа зүүх, наана нь новшин дундаасаа олж угааж хатааж индүүдэж уранхай цоорхойг нь нөхөх... )
★ үхрийн хэл идэх (хүний хэл идэхээс татгалзаж, харин хазах, хөхөх зэргийг зөвшөөрөх.. ганцаараа .. нэг бүтнийг ... ёооо үхлээ.. үхчий)
★ талх!!! хар талх (үртэс гаргахгүй идэх, үртэс унангуут нь долообор хурууны өндгөөр наалдуулаад наалдуулаад давхардуулаад бөөгнүүлээд... идчих)
★ талбайн алтан хөшөөний хажуугаар гарахдаа онигороо сохолчихгүйн тулд нарны шилээ мартахгүй зүүх
★ олон хүн бөөгнөсөн газраар явахдаа болгоомжтой байх (энгэр дээрээ махн, ан аль алинийг нь, бүгдийг нь дэмждэг болохоо илэрхийлэх нэг юм олж зүүх)
★ самар цөмөх чадвараа шалгах (муудсан байвал сайжиртал нь цөмөх, энэ хугацаанд эрхий ба долообор хурууны арьсыг хуулруулахгүйн тулд өөхөн тосоор бигнүүр тавьж унтаж байх.. шар тос бол шөнөдөө гөхчиж магад)
★ блог бичдэг мундагцуулын хуралд оролцох (эх орон, зүүн Ази дах ардчилал, зах зээлийн хөгжил цэцэглэл, хүний нөөц ба дэлхийн хүн ам, хүнсний асуудал, хэт дулаарал, хүлэмжийн хий, хятадын асуудал, Ким Чэн Ирийн эрүүл мэнд... гэх мэт өндөр дээд хэмжээний өөрсөнд аиииигуу маш шууд хамааралтай асуудал хэлэлцэх... -ээр блогчидийг цуглах үеэр ардхан хавьд нь чимээгүйхэн нугдайж суугаад мэмо хийх, хортой харандаа, паранпуушиг цаас нэжгээдийг бэлдэх, ирэнгүүтээ шалавхан хэцүү үгтэй, хуулсан бичлэг нэгээс олныг үйлдэх, улмаар топ шилдэг блогчины уншдаг блог листэнд багтдаг болох)
гэх мэт гэх мэт... хийх ажил их байнаа.. үсээ засуулхийнсан... бас хөлний эврээ үрхийнсан.
аа бас .. ★ тэр тэр тэр тэр тэрүүнтэй уулзаж найрсаг харилцааг үүсгэн бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны эхлэлийг амжилттай тавьж, гүнзгийрүүлэн бэхжүүлэхтэй холбоотой бүхий л арга хэмжээний бэлтгэлийг хангах талаар тохиролцох бэлтгэлийг хангахад бэлтгэх бэлтгэлийг хангахад бэлдэх.
★ энэ бүх хугацаанд согтууруулах умдаа болон түүнтэй ойролцоо төрлийн аливаа шингэн зүйлээс хол байх миний хувьд мэдээжийн, байнгын, дадал зуршил болсон зарчмыг урьдын адил баримтлах, мөрдөх, хэрэгжүүлэх (яалт ч үгүй өөрийн эрхгүй хар санаатнуудын хүчинд автсан тохиолдолд шартахгүй байх арга хэмжээг шуурхай авч биеэ хамгаалах, үүний тулд эндээс эм мэм авч явах)
мөн...
за хоолны дараа үргэлжлүүлнээ