PEEPHOLE
2008-10-24 11:08
A:
Сэтгэгдэл(6)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 948 удаа

бороотой, манантай.

8 цаг 34 минут.

гүүрний төгсгөлд байх автобусны буудал дээр өнөөх жижигхэн эмэгтэй сууж байна. өнгө алагласан хээ хуартай, ганган ягаан шүхэр барьчихаж. түүнтэйгээ ижилсүүлэн гоёмсог цүнх энгэртээ унжуулчихаж. сандал үгүй тул замын хашлага дээр сууж байна. тогтож харахгүй л бол сууж байгаа, зогсож байгаа нь анзаарагдахгүй шахам. хэдэн минутын өмнө хойно гарвал өглөөд “тааралдахгүй” өнгөрнө, түүнтэй. дандаа л инээчихсэн эсвэл инээмсэглэчихсэн суух нь заримдаа оюун санаа нь цоо эрүүл эсэхэд эргэлзмээр. гэхдээ л түүнийг хараад урам орох шиг болно. энэ саарал өдрүүдийг би ч гэсэн инээмсэглэж амьдрая гэж бодогдоно. инээмсэглэсээр дараагийн гэрэл дохио хүрэхэд ногоон гэрэл асаж таараасай.

тэр эмэгтэй... одой юм, хоёр тохой хугасхан өндөртэй, тэгээд.. жир бус төрхтэй.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(tagnai | )
2008-10-29 | 19:31
Тэр бусдыг л шоолжаахкуу юу.

Холбоос | |
(хундага | )
2008-10-26 | 10:46
би юу? үэхэхэ..

зургийг нь авчихмаар санагдаал байдын. авнаа, тэгжийгаад.
тэр дурласан байгаасай, эсвэл зүгээр л амьдрал гэж тоглоом гэдгийг мэдчихээд инээд нь хүрдэг ч юм уу..

Холбоос | |
(cocktail | )
2008-10-25 | 21:28
batting eyelashes хөөрхөн юмаа

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2008-10-24 | 23:51
одой хүн ч бусдад дурлана. гарцаагүй тэр дурлачихаж. big grin

Холбоос | |
(xvv | )
2008-10-24 | 21:25
happy big hug

Холбоос | |
(bayasum | )
2008-10-24 | 17:51
тэр эмэгтэйн инээмсэглэл энд хүрч надад нөлөөлжийшд..

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)