 |
 |
хан блогийн тухай |
..гээд нэр өгчүүл баахан хүн орж ирж унших байх даа... ааахахахаха. молиго мэдүү.
яг нэг долоо хоног пучигналдав уу? ккк.. бас саак байсышү.. аймаар олон хүн орж гарааллл этр, шинэ сэтгэгдэл үзүүлдэг нүүр гялс мялс солигдооллл этр.
би бараг зөгнөөд хэлцийм бишоо? хэдэн бичлэг, сэтгэгдэл этр хорлон сүйтгэх үйл ажиллагаанд өртөөд "?" тэмдэг болж хувирдагт, хитадын тагнуул магнуул гээд үэхэхэ.. Хүү-гийн "монгол хүн амныхаа билгээр" гэдэг бичлэгийн гарчигийг хараал нуруугаар хүйт даах ч шикк болжийдаг шүү... даанч миний зөн совингийн чадварыг биширсэн тухай биш, олоон жилийн өмнө бичигдсэн Төрийн дууллын үгийн логикын тухай байв уу даа ккк. Төрийн дуулал бол Төрийн л дуулалшд. цаг үеэ дагаж байн байн солиод байдаггүй Төрийн далбаархуум шд. за тэр яахуу. бичлэгт чинь сэтгэгдлээр бичнээ, миний Хөө.
зиа ингээд дээрхтэй холбогдуулан цохон тэмдэглэхэд ... миний бие болбаас юм хум үзэж харийшү .. зөвхөн бие нь л шдэ... ухаан санаа манаа бол арай өөр юм хийжийгаа... саяын хэрэг явдлаар би өөртөө, өөрийн зөн совин билиг бэлэг билэг чадвар мадварт аииигуу итгэлтэй боллоошд, энэ бол миний өөртөө болон Бурханд итгэх итгэл үнэмшил найдвар шалдаа унатал буусан байсан гэсэн хэрэг огтоос бус бөгөөд хэн нэгэн "буусан байсаааанннн" гэхийм бол түүнийг эсэргүүцэх чадал чалх тулх үнэндээ алга байгаа нь зүгээр л гадаа хүйтэрч, өглөөд гэрт жавар хургадаг болсонтой холбоотой бүлгээ. хүйтэрчийнаа, энд. уур хүрээдийшү, цас оркү мөртлөө нээх хүйтрээлллл, дааруулааллл... энэ чэнн одоо юу болжийна? айн? японы арлын цаг улирлын байдлыг хариуцсан нөхөр хэн... хэн билээ... Баигарүмото! барагтайхан шиг л дарлаарай. балайл дэндүүм← энэ сүүлийнхийг нь "ээжийн хурц, оновчтой, шилдэг шүүмжлэлийн үгсийн цомирлог" бүтээлээс иш татав.
зиа ингээд би юм үзэж харна гэдгээ зарлацан байжийгаа, хүмүүс ч бараг намайг ингээд бичээд суужийхад зурвасаар юм хумаа асуугаад эхэлжийх шиг байна... үүнтэй зэрэгцээд цагаан сарын бэлтгэлийн их аян эхэлжийна. энэ их аяны ард хэрхэн гарахыг зөвхөн таа бидний түрийвчний чин зузаан мэднээ. хэзээ үхнэ гэж татганажийдийн.. сар шинээ маш сайййййхан гаргааллл байжийх хэрэгтэй. хүн амьтны дор орж ердөө болкүйэ.. аль болох олон бууз хийж, аль болох том ууц чанаж, аль болох үнэтэй бөгөөд хэрэггүй зүйлсээр орсон гарсны гарыг цайлгаж, аль болох олон айл хунараар орж бэлэг хуй цуглуулан, идэж ууж, аль болох зэрлэгээр агсам согтуу тавьж, аль болох үнэтэй машаан унаж сайхан шинэлэх хэрэгтэй.
ингэснээр Нарантуул болон Далай ээж болон Марс бусад зах зээлийн бараа эргэлт сайжрах бөгөөд бидний улсын наймаачдын хитад руу хөврөх жингийн цувааны эргэлт ихсэж, түргэсч, ингэснээр хитдын эдийн засгийн байдал суга сайжирч, ингэснээр амээрикт байгаа хитдууд зөмдөө их юм худалдан авч, ингэснээр IMF, WB өөр юу юу ч билээ 3-4 гадаад үсгээр товчлогддог олон улсын нэртэй боловч олонх нь амээркийн мэдлийн олон байгууллагаараа дамжуулан маниусын зах зээлийн шилжилтэнд гар хөл оролцуулж туслахгүй байсан атлаа хэл ам, тушаал зандралаар гарамгай оролцож томроодийсан амээркүүд өөрснөө чанаргүй зээл мээлхнээс болоод амархоон унагацан амээркийн эдийн засаг масаг сайжирч, ингэснээр тэнд байгаа хар, цагаан, саарал монголчууд ажилтай болоод зогсохгүй даян дэлхийд энх амгалан эргэн ирж, "үүрдийн жаргал" болохымаа... нөгөө заан шикк ккк. тэр нээрээ жаргацан заан шүү... май чи, муу заан.. хулганыг нь тавьж явуулав... больж.
аа харин тэр машааны хэсэг нь ёпоонд хамаатайм шо. хуучин машаан зарагдкү кэцүү байштэ, энэ чэнн.. сайхан сайхан овор ихтэй, түлш их иддэг машаан унаад наад готынхоо агаарын бохирдолтонд олигтойхон хувь нэмэр оруулаатхаач.. тэгэнгүүт чэнн цэвэр хөгжлийн михаанизм этр гэжийгаад хөгжсөн хэдэн орноор хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад холбогдох бука бука төсөл хэрэжүүлүүлкээдийшд... тэдэнд кэрдиит хэрэгтэй, бидэнд уушигны өвчингүй ирээдүй хэрэгтэй.
гэснээс энэ доорх юьүү түүбийн бичлэгт гарчийгаа нэг юмыг би эндээс бөөндөж ээждээ явуулдыму. цагаан сараар хүмст бэлэг болгоорой гэж. мобаилддаг үнсний сав. өөрөөр хэлбэл "гар үнсний сав". муусайн тамхичид энд тэнд окууркаа хаяад байхгүй болж, манай гот зөвхөн чихэр михрийн цаас, сонин монин, гялгар уут муутан хогтойгоо л үлдэхийм байгаам. самрын яс бараг үзэгдкү болсонд бидэр хитад ах нартаа баярлах хэрэгтэй.
күй тэгээд.. хөөрхий окуурк түүж татдаг улс маань уушигаа хордуулангаа, ухаанаа мансууруулдаг таашаал нь алга болчихым болов уу? гэхдээ амархоон, нэг нэг түүц босгоод тэндээ окууркаа тушаагаад, окууркчид тэндээс аваадийж болохым. гэхдээ бас зүгээр өхкүйэ, 10 окууркыг 100 гр гудамжны хогоор солилцоо хийхийм. ингэснээр манай гот цэвввв цэвэрхэн болж, манай улсын хэчнээн сая хүн ажлын байртай болохым болаа... бүр хөөрчлөө... малигар шар омгийн Намбарын хүүг дуудаж уулзаад, удирдамж зөвлөлгөө өгөөдхий гялс.
аа харин тэр цуглуулсан хогоо өнөөх тээцүүддээ шатаагааллл, Замын Үүдээс цааш дөнгөж цухуйх урттай яндангаар диоксинтой утааг нь урагш илгээх хэрэгтэй. ингээллл бид хоггүй, хитадгүй болж, үүрдийн жаргал эдлэхиймаа... биш ээ... эхлэхиймаа.. гээл ширээ шаасан чинь сэрцэн... тий тий.. яасан хүйтэнумб.
харин тэр урт янданг урагш тэмүүлэх төмөр замын дагуу байрлуулах ба янданг түшсэн багананд элсний нүүдлийн нэг хэсгийг тогтоон бариснаар төмөр замын дэр мод болон төмөр замыг дэрсэн шүүрээр шүүрдэж цэвэрлэдэг байсан тэхэнлоогийг халж, элсэнд дарагдахаас хамгаалах ач холбогдолтойм... гэх мэт.
энэ 2 мундаг пантомиимджийгааз?
|
 |