PEEPHOLE
2007-01-30 13:42
A:
Сэтгэгдэл(9)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1034 удаа

   өчигдөр "кообан"-д очив.

   кообан гэж манайхаар бол цагдаагийн хэсэг, жишээлж яривал хорооны цагдаагийн хэсэг юм уу даа. анх 1874 онд үүссэн, одоогийнхоо кообан гэдэг нэрийг 1994 онд албан ёсоор зүүх хүртлээ цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг жирийн иргэдэд ойртуулах гэдэг давхар утгаар төвөөс "томилогдон ажиллах газар" маягийн нэртэй байжээ гэж... зарим газар кообан нэртэй хөөрхөн жижигхэн байшин нь байгаад хууль сахиулах төлөөлөгч нь өөрөө эзгүй байдгийм. оронд нь утас тавиастай, хэрэгтэй үед зорьж очсон иргэн болбоос харилцуурыг авч огт өөр газар ширээний ард суугаа утасны цаадах цагдаад хэрэг зоригоо хэлнэ...сайхан хэрэг шүү. цагдаагийн нэг том даргыг японд ирэхэд нь үзүүлсэн юм байлгүй,  90-ээд оны сүүлээр энэ тогтолцоог нэвтрүүлэхээр болоод хаа ч билээ дээ "Кобан" гээд биччихсэн, тэр үеийн зарим сонинд мэдээ гараад л, тэрүүхэндээ сүржигнэсэн шиг санагдаж байна. аргагүй дээ, америк, хятад, сингапур гээд дэлхийн хэд хэдэн оронд нэвтэрсэн, нэвтрүүлсэн тотолцоо гэнэ дээ, манайх яаж хоцрохов. гэхдээ одоо "кобан" гэдэг бичигнээс өөр юм үлдээгүй байх аа даа. за энэ яахав.

   өчигдөр кообан оров. сайн даа ч биш, хохирогчийн хувьд өргөдөл гаргахаар зорьсон хэрэг. балкон дээрээс юмаа алдаад...яасан ч муухай юм. хулгай хар мөртэй гэдэгсэн, тэр хар цагаан мөр нь ч яамай, гол нь тэр авсан этгээд яахаа алдсан ядуудаа юм уу, өмсөж зүүхээр дутаж, идэж уухаар гачигдсандаа хөөрхий намайг хохироогоогүйд дургүй зэвүү 2 зэрэг хүрч, дээр нь бас сэжиг нэмсэн болохоор цагдаад хэлж энэ бөөн хар гомдлоо бага ч болов намдаая гэж бодоод. 

  ороод хэллээ, би өргөдөл гаргах гэж явнаа, би гадаадын хүн шүү гэж. өөрсөдтэй нь ойролцоо царай зүстэй, илүү дутуу аялгагүй ярихаар япон хүн гэж андуурагдах нь заримдаа зүгээр, заримдаа тиймэрхүү байдаг болохоор эхлээд гадаадын хүн гэдгээ юу ч гэсэн хэлээд авав. залуухан эмэгтэй цагдаатай өөд өөдөөсөө хараад суув, учраа хэллээ. за тэгсэн чинь байдал бишдээд явчихав. өнөө эмэгтэй цагдаа маань албархаг дүртэй ч гэж жигтэйхэн болоод, өргөдөл гаргадаг маягт бололтой хэдэн хуудас цаас гаргаж өмнөө тавиад цоолох гэж байгаа юм шиг нүд гаргаад, бодвол энэ нүдээрээ энэ харцаараа олон гэмт хэрэгтний булайг илчилж байсан биз дээ, намайг шалгааж гарав. эхлээд ажил нь болохоор аргагүй биз дээ гэсэн шүү юм бодож байсан сүүлдээ миний гэдэн хөдлөх маягийн шинж тэмдэг өөрт мэдрэгдэж байна шүү. би өөрөө хулгай хийчихсэн ч юм шиг, эсвэл юмаа алдаагүй байж цагдаа нараар тоглох гээд худлаа ярихаар зорьж ирсэн ч юм шиг. өнөөх албархаг царайтыг тийм айхтар мундаг тэргүүний цагдаа юу гэтэл, надаас авсан "байцаалтаа" бичих бүртээ нимгэн ханаар тусгаарласан мухрын жижигхэн өрөөнөөс гарч ирсэн нас тогтсон цагдаа даргаасаа асууж байж бичих юм. за тэгээд өөрийнхөө төлөө, өөрөө өргөдөл өгөхөөр ирчихээд, түүнд нь туслах гээд учир явдлыг асууж байгаа цагдаагийн тэр сайхан идэвх зүтгэлийг үнэлэхийн оронд япон цагдаа байж(!!) ингэж муухай түрэмгий байх юм чинээ санаагүйдээ өнгөцхөн гомдож, бас ч үгүй хэдрэлмэр аядаж суусан миний нүд мүд, дууны өнгө бас өөр болсон юм байлгүй, хажуугаас өөр цагдаа оролцож байж нэг юм өндөрлөв. миний өгсөн "мэдүүлгйиг"-ыг маягтандаа бөглөж дуусаад энэхүү өргөдлийг хохирогч ... нь өөрийн биеээр ирж өгсөн нь үнэн болохыг гэрчлэх нүдэнд инкан буюу хувийн тамгаа дар гэхээр нь надад байхгүй юм чинь би гүрийж гарын үсэг зурна гэж дайраад, өнөөх эмэгтэй цагдаа гарын үсгийг хүчингүйд тооцох магадлалтай, дараа нь шүүх энээ тэрээ гэхээр хохь чинь шүү гэж сануулаад, эсвэл энд хурууныхаа хээг дар гэхээр нь би ямар Бумаа биш, яаршиг би дарахгүй, чадахгүй, хүсэхгүй...яаамай байдаг байгаа даа гэж тэмцсэн нь хамгийн оргил хэсэг байв. тэгээд өөрийнхөө санаснаар гарын үсгээ зурж, юуун нөгөө өргөдөл гаргаж гомдол нимгэлэхээсээ илүү зөрж байж хурууныхаа хээг дарахгүй өнгөрч гарын үсэг зурсандаа сэтгэл маш их хангалуун болж байх бололтой юмаа. хүн гэж сонин амьтан юм, бас шог амьтан юм.

  олоон жилийн өмнө, 5-6-р ангид л байсан байх даа, аавыгаа шалж байж гарын үсэг "зохиолгуулж" авч байж билээ. хэдэн мянган удаа зурсаар байгаад анх сэтгэл догдлон ангийнхаа охидод гайхуулж зурж үзүүлж байсан үеийг бодвол таталгаад, бүр хээ угалз маягийн юм сараачдаг болоод удаж дээ. гэхдээ л овгийн эхний үсэг, аавын минь нэрний эхний үсэг хамгийн эхэнд нь, хамгийн тод дурайж байдаг юмаа.  


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл (хундага | )
2007-07-05 | 11:11
зочин-г өмөөрсөн зочинд
дэмий шүү, дэмбээ ахдаа хэлий шүү. дэмбээ ах нь ХАҮТ-ын дарга.. гсн

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-07-05 | 11:09
үүүүшшшшшшшш, би зөрүүдэлж асар тэмцжээж аймаар таашаал авсан байхгүй юу!!! юун Бумаа эгч, юун бурам чихэр!!!

Холбоос | |
Сэтгэгдэл (зочин | )
2007-07-05 | 11:09
юугсэнч яагсан ч бас инээсэн ч яадий.
зочныг өмөөрсөн зочин

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-07-05 | 11:00
зочин-д
тэгээд юу гэж? тэгээд яасан гэж? бас юундаа инээв?

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-07-05 | 09:45
блог хаягаа унжиж унжиж өгсөнд дээнкүү.

хохохохо, Бумаа мэээн чи хурууны хээгээ үлдээчкүү. Яадийн дараа дахиж хурууны хээ дарах завшаан тохиохгүйч юм билүү. Гарын үсэг баталгаагүй гээд байхад. Би л байсан бол бүх хурууны хээгээ дарий гээээл дайрчина. Яадий би чинь Бумаагийн хойч үе юм .

БАМ

Холбоос | |
Сэтгэгдэл (DFz (зочин) | )
2007-07-04 | 21:55
ороод хэллээ, би өргөдөл гаргах гэж явнаа, би гадаадын хүн шүү гэж. өөрсөдтэй нь ойролцоо царай зүстэй, илүү дутуу аялгагүй ярихаар япон хүн гэж андуурагдах нь заримдаа зүгээр, заримдаа тиймэрхүү байдаг болохоор эхлээд гадаадын хүн гэдгээ юу ч гэсэн хэлээд авав.

happy

Холбоос | |
aligatou.. (lo_Ol | )
2007-02-16 | 01:11

Nee,atashi naite shimutta

Saigo no houga kyuutto kite...

 



Холбоос | |
Haa gazar... (Зочин | )
2007-02-13 | 00:36
Hulgai gej, haa gazar baidag...hogjson devjsen bayan tsatgalan oron gelee ch hunii belenchleh setgelgee haa ch baihiin sonin...


Холбоос | |
Сэтгэгдэл (Зочин | )
2007-02-02 | 13:30

keke bumaa bish geel guriigeed ain. nudend haragdchlaa koband suuj bgaa chin. chi eemegtei tsagdaatai taarool tevcheeree barsan blgui dee. yer n l dehdee japuud het mahruu het durem gorimd barigdsan uls shig sanagddiim.

densha sanaand buujeen. mgl-ees ireed udaagui orohod almost buh suudald erchuud suutsoon shimbun shagaigaal, uuhnuud boon yum baritsan zogsool. unen shookond orj bilee. sonin uls, contrasttai, dehdee l aguu yum ihtei gej bodjeen.

blog hayagaa unjij unjij ogsond deenk yu. goyo engiin bichhiimaa ooroo. so keep goin' on it.

rama2

 



Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)