|
|
η' 16 |
ганц хүний театрт зохиолч, найруулагч, жүжигчин .. хөшиг нээдэг, хаадаг хүн болж бие даан зүтгэсээр баахан туйлджээ. заримдаа гаднаас хэн нэгнийг хүчээр татан оролцуулахаар мэрийвч мөнөөх театр ганц хүнийх тул тэгсгээд багталцахгүй болдог билээ. театрынхаа үүдэнд хаа нэг цэцэг худалдахаар зогсохдоо өөрөөс өөр хүн өөрт минь зориулж авахгүйг мэдсээр атал өнгө шилж, өтөл навчийг нь түүж арчилсан, зөвхөн өөртөө таалагдах цэцгээр дүүргэсэн хувинг тэнхээ мэдэн өшиглөж орхиод, тэрүүхэнд тунасан усыг хэргээр туучин, галбиргүйхэн мөрийг армаг тармагтуулан гүйж одмоор. мөр үү? мөр гэж... үлддэг, үлдээдэг болохоор мөр гэдэг байх даа. санаатай эсбөгөөс санамсаргүй.
|
|