PEEPHOLE
2009-08-16 05:21
A:ннннн..
Сэтгэгдэл(6)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 479 удаа
ганц хүний театрт зохиолч, найруулагч, жүжигчин .. хөшиг нээдэг, хаадаг хүн болж бие даан зүтгэсээр баахан туйлджээ. заримдаа гаднаас хэн нэгнийг хүчээр татан оролцуулахаар мэрийвч мөнөөх театр ганц хүнийх тул тэгсгээд багталцахгүй болдог билээ. театрынхаа үүдэнд хаа нэг цэцэг худалдахаар зогсохдоо өөрөөс өөр хүн өөрт минь зориулж авахгүйг мэдсээр атал өнгө шилж, өтөл навчийг нь түүж арчилсан, зөвхөн өөртөө таалагдах цэцгээр дүүргэсэн хувинг тэнхээ мэдэн өшиглөж орхиод, тэрүүхэнд тунасан усыг хэргээр туучин, галбиргүйхэн мөрийг армаг тармагтуулан гүйж одмоор.
мөр үү? мөр гэж... үлддэг, үлдээдэг болохоор мөр гэдэг байх даа. санаатай эсбөгөөс санамсаргүй.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Shonkhor | )
2009-08-21 | 05:19
Хммм, Уучлаарай яриаг чинь тасалдуулж байвал. Зарчмын хувьд Чаатр гэдэг волвол хүний сэтгэлийн ариун сүм юм гэдийм байна лээ. Яагаад том сүм гээгүй Ариун сүм гэсийн болоо? Тэхээр уг сүмийн ариун байдал нь л чухал болохоос хэдэн хүн дотор нь хөлхөх сонин биш байхаа. Нэг ч хүний байна уу, нэлээн хэдэн хүний ч байна уу хамаагүй зарим нэг хүний сүмд зочилж зул өргөж хүж асаахыг хүснэ. Даан ч ариухан тэр сүмийг нь бохирдуулчих вий гэхээс яс минь хавталзнам. Басхүү тэртээх уулын оройд буй алтан ганжирт сүмд хүрэх уулын зам нууцлаг бөгөөд бартаа ихтэй хэмээн сонсдох ажгуу.


Холбоос | |
(lobe22 | )
2009-08-21 | 03:06
Зохиолд тань нийцэх урсгал дөлгөөн гол олдох уу?. Хэн нэгний ховил даган урсаж байснаас хөрснийхээ гүнд ширгэж орсон нь дээр. Хэтэрхий уйтгартай зохиолд хэн ч дурлахгүй тэртээ тэргүй.

Холбоос | |
(хундага | )
2009-08-21 | 03:02
ээ хөөрхий.. гэхдээ огт зохиолгүй байснаас дээр юм уу.

би бол, бороо орвол урсгал дагаж урсах ба усгүй бол голын сайранд зөнгөөр өнгөрөөх.. гэдэг зохиол тавьжийна даа.

гэхдээ гол хэрэгтэй.

Холбоос | |
(lobe22 | )
2009-08-21 | 02:54
Сайн ажилтны жүжиг өдөр бүрт л тавьж, сардаа нөгөө тавилтыг харин цөөхөн амсаж байгаа. Өөрт минь итгэл үнэмшил олдохгүйн учир өрөөлийг л баярлуулж явахаас.

Насны доройтол. Улам л лазан болоод байх юм.

Холбоос | |
(хундага | )
2009-08-21 | 10:04
Өрөөлийн итгэл үнэмшил өөрт сайн сайхан санагдахгүй гэж үү? -- үгүй юм байнаа, өөрийн итгэл үнэмшилд нийцэж таарах өрөөлийн итгэл үнэмшил л саак юм байна.

гэснээс чи ойрд хэр шинэ жүжиг тавьжийна?


Холбоос | |
(lobe22 | )
2009-08-21 | 09:50
Үргэлжид өөрийнхөөрөө амьдрах Үргээж бусдыг орхих
Аргагүй мухардаж ганихрах
Адагт нь амьдралыг хараах
Энэ бол миний жүжгийн алгоритм Эцэс төгсгөлгүй хараал, зүхэл.

Гэхдээ зарим жүжиг өрөөлд зориулж бичсэн зохиолтой, өөрөөс дуссан нь багатайн учир үнэний утгагүйлгээс өрөөлийг аварч буй.
Өрөөлийн итгэл үнэмшил өөрт сайн сайхан санагдахгүй гэж үү?.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 


idiomatic-dormant
idiomatic-dormant