|
|
яа үеээдү |
тээр цаана учиргүй их гэрэл гарч байгааз? тэр чинь диваажин шүү дээ. харин түүнд хүрэх зам амаргүйм...үүл мүүл.. биетэй ч юм шиг, биегүй ч юм шиг. эсвэл тэр там ч байж магад. юутай ч сэтгэл татам.
Бурхан намайг юм сур гээд энэ сургуульд авчирч хаяад... би анги дэвшиж нэг хэсэг, нэг ангидаа суурьшиж нэг хэсэг, бас улирч баларч хэсэг явав аа. одоогийн буй ангидаа сурах юмаа сурчих шиг болохым. зарим нэг зүйлийг, тухайлбал өөр дээд ангид үздэг зарим нэг зүйлийг бүр бие дааж үзээд, мэдээд ч авчих шиг. бишгүй л суралцлаа. одоо боллоо шүү дээ. өөр ангид ормоор байна.
харин Бурхан намайг мартчихсан бололтой.
Бурхаан... ирж анги солихгүй бол би явлаа шүү. болжийгаамү? дахин шинээр сургуульд элслээ... ер нь сонин санагдаж эхэлжийна. өөрөө л мэд.
гэмээр болохоор нь энэ кадрыг дарав.
бас үүнийг ↓
гүй яахав, сайн харвал, цонхны шилэнд ойлгоод өөрийгөө дарахыг санаархсан байналээ... явахжийгаа хүн ингэдэг гэнээ... үэхэхэ
|
|