гэрлэв.
бусдаар зуучлуулан танилцаад төдөлгүй нэг гэрт орохоор болсым. надаас нэлээн ах. уулзсан дор тэр надад маш их таалагдсан гэхүүдэ.. өнгөрсөн амьдралаа, өөрийнхөө тухай дэлгэж ярьдаггүйг нь гайхавч сайхан гэр бүл болно гэдэгт эргэлзэхгүй л байгаа.
саяхан бал сарынхаа аялалыг дуусгаад нөхөр маань компанийхаа орон нутаг дах салбарын ажлыг хүлээлгэж өгөхөөр явсым.
тэндээс ачаагаа түрүүлж явуулсан нь бөөнөөрөө ирэв. "мөдхөн очихоороо өөрөө янзлана, задлалгүй энэ чигээр нь байлгаж байгаарай" гэсэн захидлын хамт.
харин өөрөө ... буцаж ирнэ гэсэн хугацаандаа ирсэнгүй. ажил руу нь холбоо барилаа, аль хэдийн буцсан гэнэ.
хүлээж ядаад ачааг нь задлав. баахан ном, хувцас, ойр зуур юмс... номын завсраас гарч ирсэн хэдэн зураг.
тэгээд би Каназава руу галт тэргээр гарлаа. намайг нөхрийн коохаи тосож авав. буугаад удаагүй байхад цагдаагийн газраас утас цохиж далайд осолдсон хүний цогцос олдсон тухай мэдэгдэв.
тэр хавь хадан цохио ихтэй, цогцсын нүүр гэж танигдах аргагүй болжээ. өмсөж явсан хувцас нь адилхан байсан боловч би ийм амархан бэлэвсэрчихнэ гэж санахыг ч хүссэнгүй.
нөхрийнхөө тухай жижиг сажиг юу ч байсан олж сонсож, сураг гаргах санаатай харилцаа холбоотой байсан хүнийг нь сурагласаар нөхрийн компанийх нь том харилцагч болох нэгэн үйлдвэрийг зорив. уг компанийн захирал нь манай нөхөрт сайн байсан, түүнээс дутуугүйгээр захирлын эхнэр гэх боловсролтой байрын эрч хүчтэй, гоёмсог эмэгтэй нөхөрт минь сайнаар ханддаг байсан төдийгүй өөрсдийн гоёмсог харшид урьдаг байсан тухай олж мэдэв...
би одоо яахав?