- надад зургаа өгөхгүй юм уу?
- чи харж байж зургаар яах юм
- уг нь өгнө гэсэн шүү дээ, би хүлээгээд л байгаа... яг одоо өгчих
- надад бараг зураг байхгүй ээ... тэгээд ч чи миний зургаар юугаа хийх юм?
- түрийвчиндээ хийгээд байнга өвөртөө авч явж байя... зүрхэн талдаа... санахаараа гаргаж хараад л, хүнд үзүүлж гайхуулаад л..
- үзмэр болох нь ээ?
- за үгүй дээ, битгий ингэж бай л даа..
- ...
- за зургаа... миний бүсгүй..
- энэ зургыг авах уу?
- энийг нөхөртөө зориулж авсан гээ биз дээ? чамд явуулсан ээмгийг нь зүүж байгаад... авахуулсан... чи өөрөө тэгж хэлсэн...
- тийм л дээ... өөр олигтой зураг алга аа... тэгээд ч би зургаа хүнд өгөх дургүй
- би тийм хөндлөнгийн хүн гэж үү?
- үгүй л дээ..
- тэгвэл надад зориулж зургаа авахуулаад яг одоо явуул
- одоо амжихгүй ээ...
- тэгвэл би уураллаа...
- уурла уурла... гэхдээ чиний надад зориулж авахуулсан зурган дээр ядам хуруунд чинь бөгж байгааг хараад би уурлаагүй...