- байна уу? (гүнзгийхэн амьсгаа авч байгаад залгав)
- байна уу? (уцаарлангуй, зандрангуй...бас чанга дуугаар... хашгирах мэт)
- байнаа.. (аль болох зөөлөн дуугарав, уг нь бол хэдийнээ өөдөөс нь яг адилхнаар чанга дуугаар... би байнаааа!!! битгий ингэж хашгирч бай л даа.. гэхдээ тэгсэнгүй)
- байна уу??? (... битгий ингэж зандарч бай л даа гэж.. дандаа гуйдагсан)
- бай.. (дуугаа чангаруулаад үгээ гүйцээхийн завдалгүй..)
- байна уу??? байна уу??!!! (зангидсан гараар нудруулах мэт..)
- байна аа... байна (би байна гэж хэлэх гэснээ болив)
- ааннн... (аан чи юу, яахсийн?? гэж асуух мэт)
- бие чинь яаж байна? (ядаж бие нь тааруу байхад ойрхон ярьж байя гэж бодсон...гэхдээ тэгээгүй.. нэг л залгасан)
- аа.. байж л байна.. одоо гайгүй ээ.. зүгээр..
- аахаан.. төрсөн өдрийн мэнд хүргэх гээд... залгаж байнаа (уг нь Төрсөн өдрийн мэнд хүргэе! гэж хэлэх гэсийм.. тэгсэнгүй)
- ааннн.. баирллллаа.. заззз зза (хоолойны өнгө нь хуурай.. хүйтэн.. огтхон ч..)
- ... (ердөө 2-хон секунд)
- дийд.. дийд.. дийд.. дийд.. ... ...
- (цээжний гүнээс өгсөх их гуниг хоолой өөд авирсаар.. бөглөрөх мэт.. нүдээ арчив)
гар утасны дэлгэцэнд “яриа үргэлжилсэн хугацаа 24 секунд”