PEEPHOLE
2011-06-16 19:19
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(5)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1137 удаа

“а” өдөр

аахар шаахар зүйл эргүүлж дэлгүүр хэсэнгээ хоосон гарахаар гэж цамц авав. хар өнгийн. хар.. хар.. хар.. гэж явсаар хар өнгийн өмд бас авав.

хар цамц, хар өмд... хамраа ухаастай, 23-н зузаан улаан диркотойгоо, дүүпэл наацан..


“а” өдрийн орой

ааг зоог хийсэн шээг суужийтал аваад огт хэрэглээгүй мартаж орхисон хумсны будаг маний бүлцэн нүдэнд торовой. будав.

саатай, нил ягаавтар хумс.


“б” өдөр

сэтгэл санаа хар бараавтар. мөнөөх хар өнгийн өмд цамцыг дээр дооргүй өмсөв. хар комбинзоонтой чүмчик. хорыг хороор, харыг хараар.

хар өдөр. хар хундага. саатай, нил ягаавтар хумс.


“в” өдрийн өглөө

халуун ус, тог тасраад уджийгаа тул ахиад хар комбинзоон. хашаа хороо, мал хуй, сүү сааль гэсээр өмнөх “б” өдрийг барсан ч хумсны будаг хууларч унасангүй. сайн будаг.

“а”, “б” өдрүүдийг бодвол тэнгэр хангай, байр байдал бага сага цэлмэв. цэлмэсэн тул цэгээр хумсыг гоёхоор санаархав.

хар хундага, хар цэгтэй, саатай, нил ягаавтар хумс.


“г” өдөр

үүлэн чөлөөгөөр нар цухуйв. халуун ус, тог ирэв. хар комбинзооныг тайлав. нил ягаавтар хумстай тул ягаан, хөх судалтай, нил ягаан капрон цамц өмсөж саакрав. саакарсан тул сүрчигийг солив. долчэ вита. хагас жил завсарласан анхилуун.

хар цэгтэй, саатай, нил ягаавтар хумс, ягаавтар, капрон цамц, зөөлөн, хөнгөн нялуумсаг, цэцэг жимсний анхилуун үнэр.
23-н зузаан улаан диркотойгоо.. өвдөгний аясаар хунираад наацан.. дүүпэлтэй... хамраа ухаад дуусцан...  хоёр гар V гэгээстэй...еээээи!

“д” өдөр

удаан завсарласан долчэ витаны үнэрт дахин татагдсан тул.. яасан байж таарахав?

 

гэх жишээгээр зорилго, шалтгаангүй, бараг утгагүй гэмээр үйлдлийн үр дүн нь дараагийн үйлдлийг зорилготой, шалтгаантай, утга учиртай болгох нь бий. ихэнхдээ.

өөрчлөн харвал, зорилго, шалтгаангүй үйлдлээ зорилготой, шалтгаантай болгож эерэгжүүлэн, зөв тийш эргүүлэх хайгуулыг байнга
хийдэг болтойм.

орчин нөхцлийнхөө араамандаа арзайнгаа, жаазандаа жайжиганангаа, хүрээндээ хүрлийнгээ, тойрогтоо томбойнгоо...

“ъ” өдөр

өөр сүрчиг түрхэв. лоорэн... дуртай, үнэнч байдаг сүрчигний нэг..  хуучин, улбар углааш.


зургаа авахаа мартчиж... кк.
хүсэлт ирвэл авахуулахаас, улбар углааштай зургаа.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Im going to (зочин) | )
2011-07-19 | 10:44
Goy unertei usnuud bna shuu!!Hhehe zurag n ineedtei yuma.

Холбоос | |
(хундага | )
2011-06-23 | 18:49
зочин
юун дураараа

бас нэг зочин
уахаха.. тийшд, тээ.
мал хуй, сүү саалийн талаар бас комээнт хэлнэ үү

Холбоос | |
(бас нэг зочин (зочин) | )
2011-06-23 | 09:06
тог, ус тасархаар л "энд ирцэн" байх ёстоймуу? тэнд бас тог ус тасарч болкүй юу? ...

Холбоос | |
(Зочин | )
2011-06-16 | 23:14
yarih geheer dugaariig chin anduuraad bgaamu, bolhgu bnshd, neg argaar heleed og

Холбоос | |
(Зочин | )
2011-06-16 | 22:43
end irsiim bol yarihad yaadiin!!!

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)