PEEPHOLE
2011-11-20 09:01
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(7)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 686 удаа
 зурагттай "харилцаанд орох"оор үсрээл дууг чангалж суллах, суваг солих, унтраах асаах, зурагтаар гарагчтай хэрэлдэх, үг хаях, эсэргүүцэх, хамт инээх гэх мэтийг л чадна. буцааж гүйлгэх, цай хийгээд ирэх хоорондоо түр зогсоох, сонирхолгүй хэсгийг гүйлгэх, риклаам алгасах зэрэг боломжгүй, нэвтрүүлэг хэмээх олгогдсон сонголтуудаас нэвтрүүлгийн цаг хэмээх хязгаартай хугацаанд аргагүйдсэн, хязгаартай сонголт л хийнэ,  дэмийм байлээшд. өөрөөр хэлбэл харилцаанд бүрэн давуу эрхгүй.
харьцуулахад "дивиди" бол маний захиргаанд бүрэн орно. аливаа харилцаанд сул дорой, дутуу байр суурьтай оролцох нь угаас сонирхолгүй. амьдрал тийм харилцаагаар дүүрэн. гээд ядаж "дивиди" захиргаадаж сууя даа, тээ.

гээд мань нь баахан кино, цуврал бөөндсөөн, сүүлийн хэд хоног... тэхх, үзээл байсан, үзээл байсан, захиргаадаал байн байн зогсоогоол, хурдан гүйлгээл, буцаагаал, хэлийг нь сольж молиол, дургүй хүргэснийг нь үсэргээл үсэргээл, асааж унтраагаал асааж унтраагаал, заримдаа огт унтраахкү, дээр нь баахан юм овоолоол, овоолоол.. тоосыг нь ч арчих хэрэггүй гэх мэт. гол нь заримдаа гутарцан эсхүл онгирцон явжийгаад буруу сонголт хийчкүй бол өөрийн хүссэнийг л үзнэ. 
тэгээд зарим нэгээс:

the white ribbon
Михаэл Ханэкэ - нээмц найруулагчийн 2009 оны кино. хар цагаан.
тасархай тасархай шахуу үйл явдлууд тосгоны бага сургуулийн багшийн дурсамж яриагаар холбогдох бөгөөд хэрэггүй дүрсийг хэт удаан үзүүлээгүй болохоор түвэгшээх завгүй үзэж дуусгав.

1913 он, германы хаа ч юм байх жижигхэн тосгонд, бодвол хүндтэй хүмүүсийнх нь нэг байж таарах ганц эмч харих замдаа хэн нэгний хэргээр татсан төмөр утсанд өртөж морьтойгоо тонгоройтон.. кино эхэлнэ. тэгээд л жижигхэн тосгонд томдсон хэрэг явдлууд ар араасаа.
нээмцүүд протэстаант шашинтаймү даа. тосгоны ганц номлогч /оюун ухаан, сэтгэл санааг ариусгагч ?/, бас ганц ажил олгогч гүн /амьдралыг тэтгэн залгуулагч ?/ нарын захиргаанд, гаднаасаа бол нэгдмэл мэт харагдах тосгоны хүмүүс хэрэг дээрээ огтхон ч тийм биш. дарангуй шашин ба эрх мэдэл, түүний ноёрхол юу авчирдгийг базцымүдаа. эрх мэдэл, ноёрхол гэдэг нь зөвхөн гүн гэдэг хэргэм зэрэг юмуу, номлогч гэдэг шашины цол хэргэмийн тухайд биш эцэг, эрэгтэй хүмсийнх нь дарангуй байдлыг хэлжийгаа царай нь. тэр үеийн аль ч улс гүрэнд ийм байсан биддэ.
цагаан тууз гэдэг нь үгэнд ороогүй хүүхдээ шийтгэж, нүглээ наминчилж засартал нь эцэг болох сүмийн номлогч хүү, охин хоёртоо зүүлгэсэн эд. ухаандаа хэрэгтэн, гэмтэнд тэмдэг тавьж, харах тоолондоо гэмш гэсэн үг үү, эсвэл номхон хүлцэнгүй бусдад нь анхааруулж сургамжилж байгаамү. 

ер нь бол дээр гальт өөр үгээр бамбаралдуулсанчлан /ёо аймаар урт/ дарангуйлан захирч, эрх дархаар түрий барих нь богино хугацаанд асуудлыг шийдэж байгаа мэт ч урт хугацаанд бол заавал дэлбэрэлтэд өртдөөөөг л гээд байх болтойм билээ. хожимын нацизмтай бол... холбоогүй санагдсаан, маний хувьд, киноны агуулга, санаа.

хар цагаан дүрс эхэндээ, гэдэг нь эхний 1-2 минут, -д л нүдэнд эвлэж өгөхгүй байсан бөгөөд дүрслэл, үйл явдал, яг таарсан хурдтай өрнөл түүнийг дор нь мартагнуулсан. хар цагаанаар дүрсэлсэн нь түгжигдмэл, хаагдмал жижигхэн тосгонд ар араас цуврах ойлгомжгүй хэрэг явдлуудыг холливүүдийн кино шиг цус нөж, хүчирхийлэлгүйгээр сонирхол, эвгүйцэл төрмөөр үзүүлсэн санагдав.

таалагдсан. жилийн дараа, хоёр жилийн дараа, эсвэл тэрнээс хойно ч юм уу, ахиад нэг үзмээр. хэрэгтэн хэн болох нь эргэлзээтэй үлдсэн, маний хувьд. бодвол найруулагчийн гол зорилго биддэ.

ингэхэд байшдэ, ийм барин тавин гэрчлэх зүйлгүй, манантай үлддэг бүтээлийн хувьд байшдэ, хэнийг хэрэгтэн гэж боджийнав гэдгээрээ өөрөө тийм байдалд орвол ижил зүйл хийдэггүйм гэхэд ухамсаргүйгээр төсөөлж таашаал авах нь ээ гэдгээ тийм байдалд оролгүйгээр таньж авах сайхан боломжийг бүрдүүлдэгийм байлээшд, миний хүүхдүүд ээ.

аа тэхх, ганц пороблээм байсан нь хэд хэдэн айл гарнаа, айл болгон олон шар хүүхэдтэййй, шар хүүхэд болгон нь шахуу хоорондоо адилхаан, яджийхад нээмц жүжигчдийг мэдэх биш, танил царайгаар ялгаж дийлэхгүйййй... эхэндээ жаахан төөрөлдсөөн, хэний хэн нь яагаад байна гээд.
нээмцүүд ер нь царай муутай, хүйтэн төрхтэй улс байлээшд.
гальт стереотип.

ахиад ингэхэд байшдэ, холливүүдийн киноноос бусад кино, гэдэг нь бусад орны киношдэ, үзэхээр нэг тиймммм... "кино үзсийм шиг" болдог оо доо? тээ миний хүүхдүүд ээ.

гүй юу?

зиа тэгүүл дараа өөрөөр ойлгомжтой хэлэхгээд чармайнаа.
би нэг тийммм "кино үзсийм шиг" болдын. тэгсэн нэг гол шалтгаан нь жүжигчдийнх нь танил биш дүр төрхөөс болдын байлээшд. илүү дутуум бодож, сарнихгүйгээр. мэдээж сайн жүжигчин байвал сайн жүжиглэлд нь авталгүй яахав.

бусдыг нь бичихсэн чэнн аймаар урт болчлоо, болийдо.

өө тэхх... кино дуусаад үсэг урсдаг хэсэг рүүгээ орсон ч би хөдлөхгүй хэсэг суусан, мангайгаад.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2011-12-04 | 10:55
Atonement "цүгүнаи" гэнээ, трэилэрийг нь үзэв. үзмээр санагдлаа.
ар араас нь даалгавар өгөөд ямар аймшигтай багш вэ, очжийгаад өөриймаар хариугаа авнаа.

Холбоос | |
(pannya | )
2011-11-28 | 00:04
яг л адилхан юм хийгээд байсан юм уу даа. би бас сүүлийн 2 долоо хоног киногоор занимаалдаж байгаа. янз янзаар нь авчраал, үзээл...гоё санагдсаныг нь дахиж үзээл, ургуулан бодоол. дөнгөж өчигдөр л гэхэд, Atonement-г үзээд, сэтгэлээс салгаад хаячихаж болохгүй нэг тийм харамсал ч юм уу нэг юм үлдчихээд болж өгөхгүй болохоор нь "Letters to Juliet"-ийг үзэж жинхэнэ гоё амээрик хаппи энд-ээр сэтгэлээ сүлж аваад, цав цагаан, гэгээн дэврүүн сэтгэгдэлтэйгээр кино үзэлтийг дуусгаж нэг юм амарсан даа.
ингэхэд, чи миний санал болгосн киног үзсэн үү? APOCALYPTO. За тэгээд 7 хоногийн дотор үзээд, сэтгэгдлээ палиатай, тууш шугамтай дэвтрийн гол цаасан дээр 250-300 үгтэй зохион бичлэг болгож бичээд аваад ирээрэй, за юу. тэрийг чинь харж байгаад энэ улирлын чинь дүнг гаргана. cool

Холбоос | |
(Зочин | )
2011-11-26 | 17:27
зүрх өвдөх

Холбоос | |
(хундага | )
2011-11-22 | 17:19
жэ тэгийда

доорхийг бас үзсэн, үзээд үзээрэй:
http://www.killerinsideme.com/

гол дүрийн залуугийн дууны өнгө, ярих төрх нь үйл явдалтайгаа зөрчилдөөд муухай зэвүүн

Холбоос | |
(Fry | )
2011-11-22 | 16:03
Tiim. DVD zaxiragchaa. Uzej uzeerei.

Холбоос | |
(хундага | )
2011-11-21 | 12:24
ээ л дээ, би өөрийгөө захирагч гээд байхад

тарантино-гийн кино гэнэ тээ, үзэж үзий байз

Холбоос | |
(Jamb☢ (зочин) | )
2011-11-20 | 17:26
DVD zaxiragchdaa Inglourious Basterds-g suulgaad uzeerie.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)