PEEPHOLE
2011-12-08 07:58
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
Сэтгэгдэл(4)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 970 удаа
ганганааг оршуулжээ.
ганганаа гэж нөгөө муужгай шдэ, гудамжнаас олдог.
"муухай мэдээ байна.." гэж эхэлсэн YM-ийн мээсэж "..өчигдөр ахиад хайгаад нөгөө гүйгээд орчихсон газрынх нь тэнд очсон чинь хөлдөөд... чих нь хүртэл хүв хүйтэн.. нүдийг нь хааж болохгүй.. үхчихсэн байсан"
гээд үргэлжлэхээр нь санаа амрав. муухай мэдээ муурын тухай байсанд.

тайвшруулав, чиний буруу биш ээ.. харин ч .. энээ тэрээ
.
хариу алга. бодвол уйлж байгаа байх... хөөрхөн хүний харамсал, шаналал, эмгэнэл нь алган дээр тавьсан мэт энүүхэнд.
залгав.
хөөрхөн хүн муурыг, би хөөрхөн хүнийг бодоод нусаа таталцав.
- уйлаад байгаамү даа?
- хэдхэн хоногийн өмнө л гар хазаад, хөл маажаад энүүгээр харайж цовхчиж байсан..ии.и.ии.. хөл нь майжиг болоод байх шиг...ии..и.. байхаар нь..ии..и.. гадаа гаргасын..и..ии
- за санаагаа амартал уйлчих, уйлчих... миний хоолой өвдөөд.. чиний ханиад зүгээр үү?
зангирсан хоолойн тухай ямар нэг тайлбар хэрэгтэйз дээ? нэмээд баахан тайвшруулах үгс.
- ирэх байсан муу муухайг аваад явсан байх тээ?.. ии...и..
хэн нь ч тэгж хэлсийн, ямар ч байсан амьдрах аргаа олохоор байгаа байдлыг эерэгээр тайлж өөрийгөө аврах аргад суралцаад эхэлж.
- тэр.., тэр.., тэрэнд хэлээгүй.
бас заримаас нь нуучихаж. бодвол тэр, тэр, тэрэнд өөрийн мэдэрсэн шиг гашууныг амсуулаад хэрэггүй гэж үзэж.
- тэр.., тэрэнд хэлсэн. бас чамд хэлжийна. харин тэр дуудаагүй байхад ирсэн. тэгээд муужгайг тэнд аваачиж оршуулсан..ии..и
ийм үед хэнд хандаж байгаагаар нь хөөрхөн хүний сэтгэлд яг одоо хэн байгааг мэдэж болох билээ. дуудаагүй байхад ирсэн хүний тухайд "үнэлгээ" нь өссөн байж таараа.
- күйтэрр...оршуулсаан? ахаха
- юундаа инээгээд байгаан..ии..и.. тэр чэнн ямар жаахан..и..ии

ии бол бахирч юм уу гингэнүүлж уйлсан хэрэг огт биш бөгөөд уйлж байгаа байх даа гэж надад мэдрэгдсэн зангирсан секүүндүүд. 
өөр тийш нь эргүүлэх хэрэгтэй, энэ олон ии...ии..и-г. өөр тийшээ эргүүлсэн.. эргэсэн... байх.

муужгай тийшээ гүйгээд орчихсонд, хөлдөөд үхчихсэнд хөөрхөн хүн буруугүй болох тухай, ер нь хэн ч, юу ч, муурын гээнээс өөрийм буруугүй болох тухай, жаахан зулзага байхдаа бүр муухайгаар үхэж болох байсныг харин ч аварч энэрэн асарсан нь хөөрхөн хүн болох тухай, хэд хоног хайхдаа гүйгээд орчихсон газар нь хоол аваачиж тавьж байсан нь хэчнээн зөв зүйтэй, зөөлөн энэрэнгүй тухай, хөсөр хаялгүй оршуулсан нь .. тухай.. тухай.. "номлов". ганц чаддаг зүйл.
хайж тийш очсоныг буруутгах гэсэн өөрийгөө барьж хорьж дийлсэн би юутай ухамсартай, үэхэхэ.

хөөрхөн хүний хувьд өөрт нь хамгийн ойрхон ирсэн анхны "үхэл" ганганаагийнх байв. муужгайных. маний хувьд хэзээ, хэний, юуны ямар үхлийг анх хэрхэн "даван туулсан" тухай дараа тэгжийгаад ярьж өгнө дөө, хөөрхөн хүнд.
харин хамгийн хүнд нь аавынх байсан бөгөөд одоо ч заримдаа нусаа татдаг билээ.
аймаар нусанхай, энэ лавтай ханиадных.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Зочин | )
2011-12-12 | 18:45
үнсэлт

Холбоос | |
(Fry | )
2011-12-12 | 18:02
> хайж тийш очсоныг буруутгах гэсэн өөрийгөө барьж хорьж дийлсэн би юутай ухамсартай, үэхэхэ.

aguu tevcheer gargajee. ямар ч байсан байгаа байдлыг эерэгээр тайлж busdiig uramshuulax аврах аргад суралцаад эхэлж.

Холбоос | |
(хундага | )
2011-12-09 | 17:19
бутархаг ургамал жимсэлжийнү?

Холбоос | |
(Galavsai | )
2011-12-09 | 16:57
Сайнуу хөрслөг газар ургасан саглагар модний шууслэг жимсээ,,,

хадархаг газарийн бутархаг ургамал нь бнаа

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)