PEEPHOLE
2012-01-20 20:59
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(0)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 960 удаа
энэ нэг ийм хөөрхөн дуулдаг хамтлаг байдын. хоёр дөх удаагийн ирэлтээр энэ арлын хүмсийн дуу хөгжим дотроос Кимүра КаэлаШиина Ринго хоёрыг олж сонсохоос өмнө зөвхөн энэ дуу нь онцгой таалагдсан хамтлаг.
дуу хөгжимд талархаад байгаамүда, энэ дуу нь.


зиа тэр яахуу,
★талархал хүлээхийн сайхан нь өөрийнхөө хийсэн үйлдэлд зохих хэмжээний үнэлгээ авлаа гэж мэдрэхэд орших
бөгөөд өөрөөр хэлбэл
★талархал хүлээхүйц үйлдэл хийх гол шалтаг нь өөрөө сэтгэл ханахад оршиноо.
мөн үү? 

гэдэг нь надад тохиолдсон хэрэг биш бөгөөд нэг эрхэм дотно харилцаатай нэгнийгээ баярлуулах үйлдэл хийгээгүйгээс нөгөөх нь гомдоллож, утас мутсаа тасалж сүйд болоод тэгээд надаас "энэ яагаад байнав?" гэж асуусан хэрэг. тэгээд би гарамгай салбартаа бахдалтайгаар "ажиллаж" мөнөөх зөвлөлгөө хүссэн эрхэмд баахан бамбаралдсан үгсийг мээсэнжрээр илгээн бүлт бүлт үсэрч бөөрөнхий дүйнгэ толгойгоороо тааз мөргөсөн байдым. мөнөөх эрхэм үүний дүнд гарч цэцэг аван, орой нь партнероо баярлуулахаар хаа нэгэн зоогийн газарт захиалга өгсөн гэдэээг.
гээд биччихээр үүнийг уншаад уурсах вий дээ, хувийн нууцыг хорвоогоор нэг тараалаа гээд. 

А, Б хоёр байжээ.
Б нь А-гаас нэг үйлдэл хүлээжээ.
Гэтэл А тэр үйлдэлд онц ач холбогдол өгсөнгүйэ.
Харин Б-гийн хувьд А-гаас хүлээж байсан тэр үйлдэл онцгой утгатай байжээ. Тэгээд Б гомджээ, А-д.
гэхээр А-гийн хувьд Б-г баярлуулах үйлдэл нь сэтгэлийн ханамж авахааргүй, сэтгэлийн ханамж авах түвшиний биш, өөрөөр хэлбэл А-гийн хувьд Б-гийн хүлээж байсан үйлдэл нь ★ утгатай биш байсан болж таарах нь ээ дээ.

гэж бамбаралдуулчихаад бодох нь ээ, би бусдын талархал хүлээхүйц зүйл тун цөөн үйлдсэн болох нь бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэгчлэн илэрхий, тодорхой бөгөөд би хэн нэгний төлөө ямар нэгэн зүйл хийгээд түүнээсээ асар их ханамж авсан тохиолдол наанадаж тун ховор, цаанадаж бараг үгүй болтой. өөрөөр хэлбэл бусдыг баярлуулж байсан минь.. хэд ч юмб.
баярлаж байсан нь бол тоолшгүйэ.

гэхээр би күймөн олон хүнд буян хийжээ, тэдэнд бөөн сэтгэлийн ханамж өгсөн байшд, өөрснийх нь хийсэн үйлдэлд. ингээл ганцаараа хоосон хоцроод байгаам даа... бодох л асуудал.

Шиина Ринго "алимханы дуу"

    

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих



:-)