PEEPHOLE
2012-04-02 10:20
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(7)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1036 удаа
зүүд улам сонинтоод л. заримдаа аймаар ч юм шиг.
өчигдөр өглөө насиилкан дээр зөөгдөж байгаа баахан японы цогцос зүүдлэв. сүүлийн цогцсыг зөөгч шатан дээр бүдрээд, цогцос өнхрөөд, толгой нь салаад, тэр дороо толгой нь өөрөө очоод хүзүүн дээрээ наалдчихаад нааш харахад нүд нь улаанаар гэрэлтэвэй. туранхай, японы но-гийн баг шиг царайтай, цонхийсон хөх цогцос өнхөрч унахдаа мариалаг, жаахан хүүхдийнх болж хувираад, улаанаар гэрэлтэх нүдтэй булцгар, цонхигор царай нь яг хүүхэлдэйнх шиг.
урд шөнө харин зовиур шаналалгүй гүн гүнзгий унтаж, онц содон зүйл зүүдлээгүй  нь өглөө сэрэхдээ мартсан байснаар илэрчийгаам л даа. гэвчиг... гэсэн ч гэлээ... гэхдээ... хавар цаг ирж хөгшин настай мань мэтийн ядаргаа 7-8 цагийн нойроор арилахгүй, ойрд нэг тиймэрхүү. цээжний зүүн хэсэг ёггггг хийгээстэй. би түүндээ барах дасах янзтай. хатгуулахгүй болохоор нь үгүйлэх маягтай. үр ач зээ нартаа үүрдийн буянт сургаалиа айлдаастай.
тэрний урд шөнө маний гуяанаас... зиа тэр яахав.

чадваргүй, чадалгүйгээ мэддэг мань мэтийн юмнаас гадна чадваргүй, чадалгүйгээ
мэддэггүй хэрнээ ч юм уу,
мэддэггүй тусмаа ч юм уу,
мэддэггүй болохоороо ч юм уу,
тодрох дуртай хүмс байхымаа. сормуусыг нь нэг нэгээр зулгаахымсан. ингээд тодор.., ингээд тодор..
гэсэн өст бодлоор үдшийг бараад өнөө өглөөг угтав.. зиа тэр яахав. энд тэнд сормуусгүй хүн явжийвал тэд маний гараар ороод гарсаан гэсэн үг шүү, миний хүүхдүүд ээ.

өнгөрсөн долоо хоногт хөөрхөн хүн медалиа гоожуурын усаар угаасан хэрэг гарсныг тэр дор нь газар дээр нь илрүүлж, саатуулан, инээж шоолон матарлаж, ичингүйрүүлж "шийтгэв". жинхэнээр, нөхөж угаах талаарх саналыг уих-ын шагнал урамшуулал, мотивацийн бодлогын байнгын хороонд орууллаа. үүнд хөөрхөн хүний комор хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн асуудлыг мөн хамруулах юм. мөн, хөөрхөн хүнтэй холбогдуулан мэдэгдэхэд, тэрээр гадны тагнуул туршуулын дэргэд нисэх хүчний талаарх онц ноцтой мэдээллийг өгөн алдаж хатуу донгодуулсан билээ.

өнгөрсөн долоо хоногт цай уулаа гэж андуурч сонин амттай юм уусан хэрэг нийт хоёр удаа гарчээ. энэ долоо хоногт ижил төрлийн хэргийн тоог цөөрүүлэх тал дээр анхаарч ажиллах болноо.

өнгөрсөн долоо хоногттттто.. зиа зиа... тэр яамай. тээр жил нэг мэргэн хүн "хундага мэнн ээ, амьдрал гэдэг чэнн тоглоом шүү дээ, хялбархнаар бод. аахар шаахар асуудал ёо ёом бэ, бидний оюун санааны хүрч болох цэгийг бодохым бол.." энээ тэрээ, гээд үнссийм. заримдаа ч энэ өөрийн бийг, энэ өөрийн амьдралыг, энэ эргэн тойрныг, энэ улс орныг, энэ улс орны толгойд байгаачуулын будилаандуулалтыг, завхралыг, энэ нийгмийг, энэ бүрдүүлэгч ихэнх гишүүдийн мунхаг харанхуй байдлыг, тэдний орилолдоод бахардах гээд байгаа асуудлуудыг, энэ бөмбөрцөг дэлхийн... гээд нэг тийм ахуйлаг, ахуйн аахар шаахар... гээд хэлчихээр агуу хүмс дургүйцэх л байх.. нэг тийм ахуйлаг юмсыг "тооцкүй байх" нь өөрөө их сайхан, чөлөөтэй юмаа.
яг зарим харилцаа, зарим нөхөрлөл, зарим учрал, зарим дурлал, зарим шохоорхлыг "тооцкүйэ" гэдэгтэй адил.


худлаа, худлаа...өнгөрсөн дөрвөн сарын нэгээээээн.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Friska (зочин) | )
2012-04-10 | 09:55
zoliolsoh arga hemjee asar ur duntei bgaa. duusgachaad haruulamz, baigaa yumnuda bailgajarai, sonirhii shuuu.

Холбоос | |
(хундага | )
2012-04-09 | 11:55
дао
яагаад эрхэлкээдийнаа

Фриска
хо..тэр золиослох арга хэмжээг танилцуулна уу

тайваан, бага сага юм бий нь бий шүү

Гишүүт
шууд машиндчий

Холбоос | |
(Gishuut | )
2012-04-07 | 15:39
ter buh 76-giin bugdiinh n sormuusiig neg negeer n tasduul ch...yaya

Холбоос | |
(Friska (зочин) | )
2012-04-06 | 12:01
Goo saihan zolios shaardana gj hichneen unen ug peee....zolioslogdoj duuslaa, gol n goo saihan bii bolohnuuuu gui yu:P

gj mendlii daaa:) yutaivee.

Холбоос | |
(dao | )
2012-04-03 | 14:51
Тооцчооч

Холбоос | |
(хундага | )
2012-04-03 | 14:47
өө энд хариулсныг тооцкүйэ, тооцкүй

Холбоос | |
(dao | )
2012-04-02 | 17:42
Aguu xvmvsig n aaxar shaaxar asudaltai n xamt tootsku e

USA-d l elirch yawna da umnux bichlegt asusang end xariulaw bas bus asudlas bolod.. Xvltsel uchmoi

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)