ингэдийн... бид дунд ангийн хаа нэгтээ сурч байсан байдын. сурагч байсан, бас пионер байсан байдын.
зарим нь онц сурдаг байсан, зарим нь муу сурдаг байсан байдын. тэгтэл нэг удаа онц сурдаг гавал толгойтон нэгийг дагуулаад олиггүй сурдаг гайтай толгойтныг найрамдал зусланд амраахаар шийдсэн байдын. засан хүмүүжүүлэх амралт гээчийм болсон байдын. энэ нь өвлийн ээлжинд тохиосон гэдийн. тэгж амарч яваад зүс мэдэлцдэг болсон байдын. бүлэг нь өөр байсан болохоор зүсээ л мэдэлцдэг болдын. тэр онц сурдаг гавал толгойтон байдын. харин мань нь муу сурдаг гайтай толгойтон байсан байдын. гэхдээ аз таараад найрамдал зусланд засан хүмүүжигдэхээр явж таарсан гэдийн.
хожимхон нь энд тэнд хэд хэд тааралдсан байдын. нэг районых болохоор сургууль хооронд тэмцээн уралдаан, хурал хуй болоход хэд хэд тааралдсан байдын. тэр бол нүд, хөмсөг, сормуусаг бузгай, бие жижиг ч тэр бүр элбэг дэлбэг бус царай төрхтэй байдын. тийм болохоор энд тэнд тааралдсан нь маний санаанд тод үлдсэн байсан юмсанжээ гэж одоо боддын.
тэгтэл...гэтэл...гэнэт...
өө энэ үзэгдэл нь арай болоогүй байна...
тэгсэн чэнн...
тэд өсөж том болоод их сургууль гээчид орсон байдын, ойролцоо сургуульд сурч таардын. төгсдийн. тэгээд бараг уулзалддаггүйн. гэхдээ хаа нэг цуглаж суусан шаазгай... цөөхөн шаазгай болохдоо тэрийг заавал оруулж таардын, бүрэлдэхүүндээ. уртаашаа гурав эсбөгөөс дөрвөн л хүн цугладын. хаа..ааа...аа..а.а.а... нэг тэгж цугладын, 5 жилд нэг удаа шахуу. тэгж уулзаад маазарч жоол хөөрөлдөөд л тардын. тэр эхнэр авсан гэдийн. өөрөөсөө нэлээн дүү бүсгүйтэй нийлсэн гэдийн. хэд хэдэн хүүхэдтэй ч болсон байдын. эхнэр нь даруухан байрын цэвэрхэн, нүдний шилтэй шавил бүсгүй харагддын. ч гэж дээ нэг л удаа хардын. идэж ууж явжийгаад таардын. тэгэхэд танилцуулдын.
"намайг эргүүлж байсын, цэцэг бариад хүрээд ирдэг байсын" гэж түүний тухай ярих хүүхэнтэй тэртээ хойно мань нь таараад, гальт гульт найз болсон байдын. үеийн мэнн залууг тоогоогүй гэдийн. тэр нь уг хүүхний тун аятайхан хүүхэн гэдгээр зөвтгөгдөхгүй байдын. бодвол мань нь үеийн залуугаа өмөөрөөд байсан бололтой байдын, маягтайн, суучихгүй, их зантайн... гэж бодогдоод болдоггүйн. тэгсэн бол гоё хос байх байсан даа гэж бодогдоод байдын. одоо чигсэн.
тэгтэл... гэтэл... гэнэт...
хэд хоногийн өмнө тэр ингэдийн... нэг тухтай уулзахсан даа гэдийн. чамайг дайлуул уулзышдэ гэдийн. гялс таип хийдийн...чиг чиг чиг... ийм сэргэлэн хүн байдын, мань нь. ингээд нэг оройн хоолны мөнгө хэмнэгдэх нь гээд баяр хүер /хөөрөөс арай өөр юм байдын/. вино ч ууж магад гэж өлөнтдийн. амьдрал манийг ингэж сургасан байдын. угаас мань нь сайн сурагч мөн байдын.
тэр манийг цаашлуулжийх болтой байдын... чамд би талтайшдэ гэдийн... мань нь цаашилдаггүйн... зъа щаагаадэ гэдийн.. үнээн, юм санаснаар болох биш дээ гэдийн, за гуц гуц гэдийн, тэрийг халамцуу байна даа гэж боддын. мээсэнжрийн цаанаас тэгээд мань нь мушийдийн. за нохойтоод бай..ккк гэдийн. тэнэг наадын. .. ккк гэснээр ихэд эмэгтэйлэг, наалинхай байлаа гэж өөрийгөө тунчиг тоодын. үүнийг нь далимдуулаад түүнээс авсан халтуурын орчуулгыг хэд хоногоор унжиж сунгаж болох нь гэж сэтгэдгийн. ийм ухаантай байдын... мань нь. нөхцөл байдлыг өөрийн ашиг сонирхолд эргүүлэхдээ ийм гарамгай байдын.
ингэж залхуураад гурав хоног өнгөрсөн боловчиг өнөөх халтуурыг нь одоо л эхлэх гээд суужийдийн. рүванда хэлийг сураад удаагүй байдын. ерөнхийдөө бол залхуурлын хам шинж нэлээн хүндэрсэн байгаа болтой байдын. ийм л юм болсон байдын.
тэр уг нь маньд таалагддаг байсан байдын. одоо ч тийм л байгаа байдын. сонирхол татах, дур төрөх зэргээс өөр таашаал гэж ангилдын, үүнийг, бурхад бол. чамбай, нямбай, ноён нуруутай, голч, тулхтай гэх мэт үгийг түүнийг тодорхойлоход дэлхий нийт хэрэглэдгийн. оюутан ахуйдаа бөөнөөрөө хөдөө явсан байдын. пааз автуусанд бөөнөөрөө хоносон байдын. шалан дээр нь зулсан байдын. тэд юу юу ч үгүй зутрах шахдын. тэгэхэд түүний үүргэвчнээс бүх юм гарч ирж мануудыг тойрон эргэлдэн гүйлдсэн байдын. мануудыг бөөнөөр нь аварсан байдын... и лаа, и шүдээнз, и гар чийдээн, и хутаааг, и тагда ли. тэгэхэд мань нь бодсон байдын... ямар сүрхий хүү вэ!
гэсэн байдын. бүр яг "хүү" гэсэн байдын. эхийн нүдээр харсан байдын. ийм нигүүлсэнгүй, мань нь ийм хүнийм. дундуур нь ириклаам явуулмаар болоод байдын.
"хүү" гэж түүнийг нэрлэж байхдаа анхны хайрын эзнээс өөр хүн дээр фокус таардаггүй тийм хүн байсын. "титэм" хамтлагийн "анхны хайрын од" дууг хүүхдийн даахь үргээх найран дээр дуулсан байдын, тэгээд онигоонд орсон байдын. тийм үе бас надад байсын. тийм цэвэр ариун байсын. ариун цэврийн салааны даргыг алтантуяа гэдэг байсын.
бусад ингэдийн-үүдийг ингээд тавьчий.
тавьчий гэнүүдэ?!!
өөрөө бичээл өөрөө цочоол, ийм мээкээ байдын.
уран бүтээлийн UtaatHot cinema нэгдэл
ОАУСК "ингэдийн" сиизн 1 сиизн 2 сиизн 3 сиизн 4 сиизн 5 сиизн 6 /←сүүлийн энэ 6-г заавал клик хийгээрэй, миний хүүхдүүд/
сая бодсон байдын, гэнэт ухаарсан байдын. тэр манид ханд өгч гошгируулан, хоол виногоор уургалан гол нь орчуулгаа хурдан хийлгэх гэж санаархсан болтой байдын. гэтэл би андуурч эндүүрсэн шиг болоод байдын, ийм л уулгамч хүн мөн байдын...би. мань нь гэдэг үгийн нөөц шавхагдсан байдын, ийм л юм болсон байдын.
зиа тэр яахуу, ntv-ээр явдаг зөн билэгтний тулаан билүү юу билээ, нэг тиймэрхүү нэвтрүүлэг байдаг даа? нэвтрүүлгийн төгсгөлд зөн билэг тааруу, миагаа хасахдаа хуримын ордны ёслолын зааланд зураг аваад байхын, шал мангар санагдаад.