PEEPHOLE
2012-11-24 23:23
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(11)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 900 удаа
өчдөр мэтгэлцээн үзэв. үзсэн үү?
8 хоногийн өмнө Гаамлэт үзэв. үзээрэй.
7 хоногоор дуу хураалт зарлаж үзэв. үзвэл үзкүй ёо.
дуу хураалтыг дахин хэд хоног сунгахаар болов.

nbs гэгч хэзээ ч хөтөлбөрийн хуваарьт цагаараа гаргадаггүй тв-ээр the mentalist-г хөөцөлдөн барин үзээд ухаангүй байсан мэнн дуусгавар болоод сар гаруй. шал тэнэг төгссөн. red john-ыг барин алдаад. дараагийн сиизн нь бушуу гараасай.

одоо тв5 дээр lie to me-г үзжийна. өмнө нь үзсэн ангиуд. гэхдээ яахав ээ, нэг тийм өдөр тутам гүйцэтгэхгүй бол болохгүй үүрэг хүлээгээд түүнийгээ нэр төртэй гүйцэтгэж байгаа мэт сэтгэгдэл гальт төрөөд, үзсэний дараа нэг их зүйл бүтээсэн чүмчик.

манай байрны дээр доор, хажуу хавирганы хөрш айлууд ихэнх нь солигдсон юмсанжээ. солигдсон ч юу байхав, өөрсдөө нүүгээд, гүүр даваад, байраа хүн амьтанд хөлслүүлдэг болсон болтой. хөдөөний биизнэсмээн, хөдөөний оюутан, хөдөөний... гэх мэт. заримдаа мань нь өөрөө байрны комендант болцорсон чүмчик. хөдөөнийхөнтэй хэрүүл хийгээл. тэд нэг л биш ээ. нэг л тийм билиг танхай бүдүүлэг хүмс. суурин соёлд суралцаад бушуухан хотжиж авъя гэж хичээх байтугай "хөдөөний билиг танхай бүдүүлэг" байдлаараа бахархаж, түрий барих маягтай. гайлээшд.
хөдөөнийхөн гэхээр зарим нь их эмзэглэхийм. юунд иймийм? чи өөрөө хөдөөнийх гэнэ. би ч хоёр үеийн өмнөхөө хөөвөл хөдөөний л гаралтай л даа. бүх л монголчууд тийм шдэ. өөрийн дураар болон өрөөлийн шахалтаар хэр хурдан суурин соёлыг дагаж эхэлсэн бэ л биддэ. гадаадад очоод соёлын шоок, хямралд ороод хэсэг зуур болохдоо бушуухан энэ соёлд нь дасаж, тийм соёлгүй байдлаараа ялгараад ад үзэгдээд байхгүймсэн гэж хичээдэг биддэ. тэр хичээлт нь дадал зуршил болдог биддэ.
яг үүнтэй адилхан, нэгэнт л хот суурин газар, ядаж нэг улсын, утаатай ч гэсэн нийслэлд нь сурч боловсрохоор, амь зуухаар, амь зуунгаа жолоо барихаар ирсэн бол хөдөөний байдлаа орхиоч дээ. суурин соёлд дасаад, дагаач.
оооё өнөөдүүл нь олж уншаад засарчинаа, нохойн баасссс.

хөдөөний гэдэг үгээр хөдөөний гаралтай, хөдөөд засаг захиргаа нь харъяалагддаг хүнээс гадна ер нь нэг тийм шинэлэг биш, орчин үеллэг биш, нээлттэй биш, олон ургалч биш, олон талт биш, баригдмал, хуучинсаг, явцуу, нэг тийм нэг л бишээр юманд ханддаг хүмсийг бас хэлээд байдаг тээ. шаллл хөдөөний л хүүхэн байлээшд..., нээх хөдөөний хөдөөний юм яриалллл... мэтээр. зарим хүн УБ-т төрөөгүй л бол өөрийгөө хөдөөнийх гэдэгт хамруулаал нээх хохирогчийн сэтгэхүйгээр эмзэглээд байдаг. битий тэгээрэй миний хүүхдүүд.
тал засаад наасссн.


ингэхэд миний хүүхдүүд айхтар юм чэнн мэджилаагаа байх. гүүр давцаан гэдэг хэллэг гарсым байшдэ.
- за сайн уу? гэр хаа байгаа вэ?
- өө би хуучиндаа, хороололдоо. танайх?
- а найз нь гүүр давцаан..

гүүр давахымсан. сэлбийн гүүрийг бол байн байн давжийгаа.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2012-12-07 | 23:02
Буяа
арслантай, арслангүй.. асар том ялгаа шдэ, коно яро

Баясум
жаа... алгаа хавсраад ухарсаар гэрээс гарлаа шүү

Манхүү
өө тэрүүнтэй тэрүүнгүй онгон байгалиар дүүрэн шдэ, манай монгол чэнн
хо, хаачсын?

Холбоос | |
(Зочин | )
2012-12-04 | 18:52
би лав энх тайвны гүүрний цаана ер амидрахгүэ, тэнд чэн бидний шүтэж байх ёстой онгон дагшин байгаль л байж байвал уг нь зүгээр тэ?

харин амарж зугаалах болуул зөндөө гүүр давсөөн.. сая хэд хоног гэрийн аав оюутан аав гэсэн үүргүүдээсээ халит чөлөө аваад ирсийшд би нээрэ,хэхэ

манхүү ярзайтал инээх

Холбоос | |
(bayasum | )
2012-12-04 | 14:23
Тэр үед Монголд үзээгүй хүн байсиймүүдөө.. онгон зэрлэг оюун ухааныг минь дурайтал бичсэн байгаам шүү.. тэр кино..цц

Холбоос | |
(Buya (зочин) | )
2012-12-04 | 01:57
энэ талын гүүр тэр талынхаас юугаараа ялгаатай?
nerd

Холбоос | |
(хундага | )
2012-12-04 | 01:25
пання
би чамд яриад өгчий, тасалбарынхаа мөнгийг нааш нь

Буяа
энтлахынхыг нь cool

Холбоос | |
(Buya (зочин) | )
2012-11-29 | 20:14
hotiin olon guuriin yag aliin davah heregtei ve? hehe



Холбоос | |
(pannya | )
2012-11-29 | 09:08
өө, чи намайг хаяад Гамлет үзчихсэн байшдээ...
би чамтай үзэх санаатай байсын гуниглах

Холбоос | |
(хундага | )
2012-11-27 | 00:18
дадидо
оон..

Баясум
чи тийм кино үздэг байгаагүй байлгүй дээ, хүнээс дуулсан байлгүй дээ

дао
өөлгиймэннннн

Холбоос | |
(dao | )
2012-11-26 | 09:34
bi hotod turuuguishd.. hohirogch bolsiim shig sanagdav..

Холбоос | |
(bayasum | )
2012-11-25 | 17:01
Халтар царайт дээр Канделляри гүүрний тухай иймэрхүү юм ярьдагсан..

Холбоос | |
(dadido | )
2012-11-25 | 15:17
сансарынх уу үгүйму. Нэг гүүр давбал нилээд баян, хоёр гүүр давбал хосгүй баян гээд биз дээ.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)