цэнлүүр байж л дээ.
нэг талын таваг дээр «тогтвортой байдал» гэдэг годил байг л дээ.
тэр годил доороо «хүлээс», «баглаас», «эрхшээл» гэж бичээстэй байлаа гэе л дээ.
эсрэг талын тавган дээр «эрх чөлөө», «үл хамаарал» гэдэг годил байж байх.
доорх бичээс нь «ганцаардал» гэж байх.
тэгээд мань мэт нь цэнлүүрийн нурууны одыг тоолонгоо
аль нэг тийш хэт хазайлгахгүйхэн шиг таваг зүүсэн хоёр үзүүрийн хооронд
ирэн очин амьдрахаас хэтрэхгүй юмсанжээ.
хаа нэг тэнцвэр алдуулан хазайлгаж бусармаг загнасан нь бий, бий.
зүгээр лллл... өнөөдөр хальтарч үхэн алдаад. үхэн алдах явцад нүдний өмнүүр бүх амьдрал жирвэс зурвас. нэгийм тогтсоон, тэххх.. тогтоод. тэрүүхэн хооронд элдвийн юм санаанд орох нь юутай сэвүүн билээ.
сүрхий удаашруулсан байдалтай унан алдсан бузгай хүн нэг ширхэг.
«тогтвортой байдал» арай бишиймаа...юу гэмээрийн. гэрийн даалгавар болгочих уу, үрс мэнн.