|
|
тиньк |
...ээээээээтттто... гэж японууд ярианы эхлэлийг "алцагануулдын". ...эээээээээтттто... дуу хураалтыг эцэс болгов. яг хоёр долоо хоног. яг арван дөрөв хоног. эхэлсэн гариг дээрээ дуусгасан мань нь юутай гүргэр билээ. сургамж болсон тухай уг этгээд өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд ижил төстэй үйлдэл давтагдвал асуудлыг хэрхэх тухай саналыг нь сонстол "... тийм асуудал гаргавал... яахыг нь мэдсэн учраас... тийм асуудал гарахгүй, гаргахгүй". мань нь үүнд сэтгэл ханаж байна гэнэ жигтэй байгаан бус уу. тиньк эм.
дөрөвдүгээр ангид ургамал судлал, тэгээд дээшлээд амьтан судлал, биологи, анатоми гээд арав төгстөл бүгдийг нь нэг казак багш заасын. загнана ширүүлнэ гэж нүгэлтэййййй, базарваань. эр эмгүй айна. юун нөгөө хулигаан мулигаан, энэ багшийн өмнө норсон гөлчгий л гэсэн үг. охидуудыг загнахдаа "муу тиньк эм!!" гээд л нимгэн, өнгөгүй уруулаа зуугаад л дээгүүр доогуур нь олон жижиг босоо үрчлээг бадрангуйгаар үүсгэхэд контроол дээр хуулж байгаад баригдсан, даалгавраа хийгээгүй, дэвтрээ мартсан, муухай бичсэн... муусайн "эмс" хулхи нь бууж паарчигны хормойг байя аа гэтэл нь мушгиж зосдогсон.
шөнө дунд эмэгтэй хүний алуулах мэт чарлах дуун, дэлбэрэх мэт түн тан хийх битүү чимээнээс болж цочин сэрсэн мэнн тоогоо алджээ. урд шөнө мөн адил. "доод" давхрын хөдөөний оюутнууд нэгнээ алуужин, хороогуужин гээд эх хүний нинжин сэтгэлээр цагдаа дуудав. үэхэхэ.. ягшд, цочиж сэрсэн, нойроо харамласан, ер нь тэсвэр тэвчээр барагдсан болохоор л тэр. харжий чи, болгоод өгий маягийн. өмнө нь өөрөө орж хэлээд үг хэлээр доромжлуулаад, хараалгаж загнуулаад юун унтах, айж бөмбөгнөсөөр. хөөрхий согтуу охиныг машаанд суулгаад аваад явав. нүгэл хийсэн, буян хийсэн, үүргээ гүйцэтгэсэн, хүний амь аварсан, хөөрхийг хазай гишгэлтээс холдуулсан, хүйтэнд дэмий юм болов уу, ирээд цонх хагалуул яана аа, яадын ахиад цагдаа дууды, дугаарыг нь мэдсийм чэнн... гэх мэт түмэн "бодролууд" сүлэлдсээр /бодрол гэж шал мээкээ үг тээ, эсвэл мээкээ хүмс мээкээ тохиолдолд хэрэглээд тэр үү/ арай гэж унттал ахиал мөнөөх чарлаан, мөнөөх дэлбэрэлт. улам ширүүсэв. тавьж явуулаад өнөөх ирээд ахиад сүйдэлж байх бололтой. хөөрхий авы, өжий нь хүйтэн хөхүйд орж гаран, хэдэн малаа зараад хаан банкаар дамжуулаад нааш цувиад байдаг, хүүхдүүдийнх нь байгаа царайг.
ер нь монгол залуучуудыг солонгос "явуулдаг" нь зөв өө. бүр олноор нь явуулах хэрэгтэй. болвол солонгос, за тэрний өмнө хятадын хөдөө тосгонд бас, япон, америк гээд хэд хэдэн сараар "цөлж" ажиллаж, сурч, амьдарч сургах хэрэгтэйм шиг байна. мөнгө олохын тулд яадаг, яаж зарж үрдэг, авах нь бөхийж, өгөх нь гэдийдэг, хүмүүс дунд ямар байх ёстой, бөөнөөрөө суурьшвал яаж амьдрах ёстой, бусдын эрхээр өөрийн чэнн эрх яаж хязгаарлагддаг, оюу толгой, баярцогт, уих энээ тэрээ гээд агуураад ажил амьдралаа алдаад байлгүй сонгуулиа өгөөд, бусад үед нь дор бүрнээ хийх ёстойгоо хийсэн шиг хийх ёстой.. гэх мэт. гар утастай, нээттэй, гоё байшинтай, хулхи бэрээндийн хувцастай, болсон болоогүй дээд боловсролтой, машаантай, дэлгүүрт архитай байх нь хөгжил биш гэдгийг. техник мэргэжлийн сургуулиудыг бүр олноор бүсчилээд байгуулчуул энэ олон хөдөөний "оюутнууд" жинхэнэ утгаараа оюурах байх даа. гүй, байгуулж л байгаа байлгүй дээ. бор гэрээ засуулахдаа бас тэгж бодсооон, засварынхны яаж ажиллаж байгааг, яаж "үйлчилж" байгааг хараад. тэднийг хөлсөө гартал нэхх сайхан муулахымсан.
|
|