|
|
цайлахуй: вэраанда |
"veranda" өглөөний цай эхэлжээ, өчигдрөөс. цаг: 8:00-10:00 үнэ: 8900₮-11900₮ хооронд байв уу даа. энэ үнэндээ кофэ цай хоёрын аль нэгийг 10:00 өнгөртөл нэмээл уугаал байж болжийлээ. кофэ нь...өчигдрийн нэрсэн нь лав таалагдаагүйдэг, муухай амттай, гашуунаас цаашгүй. сайхан үнэргүй. гүй тэгээд мань мэт шигийм суугаад үнэгүй нэмүүлээд байхаар хэн л үнэтэй гоё коопии цайгаа чанав гэж дээ. цай нь ямар цай байсныг мэдэж амжсангүй. меню: зургийг нь авсангүйшд. ер нь бол их л олон гоё гоё юмнууд байсан шүү хош. хэмжээ: өглөөний цайнд бол данга. бараг илүүдэх ч шахам. 9:50 гэж ороод удаахан идээд коопий цайг нь үнэгүй нэмүүлж уугаадийвал тэгээд бранч л гэсэн үг. эртхэн эхэлсэн лаанч л гэсэн үг. үйлчилгээ: ер нь дажгүй. ялангуяа зохион байгуулагч гэхиймү, менежер гэхиймү, нэг залуу байдгийнх нь харьцаа, үйлчилгээ нь тун давгүй. шавилхан, заримдаа нүдний шилтэй ч билүү, бас эрүүндээ гальт сахал махалтай. түүний тэр уриалгахан, эелдэг гэж жигтэйхэн. цайлаад дууссан, ирээд асуужийлээ: - эмээ мэнн, цай ямрээна даа? - юүүгнээ миний хөө?? талх нэмж өгьяаа?? - үгүйэ эмээ, .. цай ямрээна? - сайхан юмаа миний хөө.. баярлалаа - эмээ таяг чэнн энээна - яасан сайн хүү вэ, буян нь дэлгэрэг гэснээ... алиу эмээ нь хүүгээ нэг үнэрлийда..гэцэн. эмээ нь энэ хүүтэй олоооон жилийн өмнө нэхх муудалцжийжилээ. хоол нь гаркүй наян жил болоод, уур хүрээд бүх аяга тавгийг нь хагачаад гарсан даа, таягаараа нүдээд. ирээд тээ.. инээгээд тээ..тайлбарлачиж болышд. тэгтэл захьсан цайг мэнн хүртэл удааж этр. хөөрхий ажилд ороод удаагүй байсан байх. одоо хэдийнээ саабисүман /по японский/ болжээ, тэрээр. магтууштай. бахархууштай. ийм хүнээр даргалуулахаар бусад зөөгч нар нь ч дагаад сайн суралцах биддэ. яагаад суралцсан, эсвэл суралцдаг гээгүй вэ гэхээр хаа нэг тэнд хаатал нь сууж идэж уугаад "хөөгдөн" гарахад мань залуу л шат хүртэл гаргаж өгөн алдаж "баярлалаа, талархлаа, дахин ирээрэй" гэдэг билээ. ажил үүргийнхээ хүрээнд, даргын хувиар тэгдэг байж болох ч бусад үйлчлэгч нар нь нэг тийм "ухасхийсэн байдал" үгүй. нэг хүүхэн байсын, шамбийсан. тэрний тэрррр үйлчилгээ, харьцаа гэж түй чоорттт. өөрийнх нь гэрт орж суучаад үнэгүй хоол гуйгаад байгаам шикк л. гайлээна. тэр бас байсаар л байлээ. яагаад халагддаггүйн. боосынх нь хамаатных нь хадмын талын хөдөөгийн танилынх нь муу сурдаг оюутан хүүхэд сургуулиа төгсөж чадалгүй тэр чигээр зөөгчөөр үлдсэн байх. гэмээр нэг тийм хүүхэн. уг нь аюулын ириклаам явжийснаа сэтгэл хөөрөлдөө автаад хов жив шуугиулчлаашү, эмээ нь. хүүхдүүд уучил. тэхдээ яадын, хоол нь удаан байж болно, муухай байж болно, зүгээр сайхан ниээмсэглээл уучлал гуйгаал, тайлбар хэлэхэд л болоо шүү дээ. мөдхөн үй олон үйлчлэгч нар үүнд суралцаад маниудыг пологдтол инээмсэглэлээр дайлдаг болох гэрэлт ирээдүй ойрхон буйза. аа тэхх, эдний 00 дандаа цэвэрхэн байдаг, дандаа цаастай, дандаа савантай, гэм нь крантных нь нэг тал ажиллахгүй байлээ. | зайдастай юу юутай ч билээ сээтийг нь омлээттэй сээттэй нь авч шэир хийж идэв. вафль, шарвин, бас нэг тийм кап кээктэйм байлээ, бас. тэр шилэн аягатай нь кофэ. идээд дуусжийснаа сандарч зургийг нь ававшд. зөнөнө өө гэж. мань нь ийм нэг гөлийсөн шилэн аяганд цай, кофэ гээд халуун юм уухаар мээкээ хөдлөөд байдышд, гоё ганган, сонин хачин л биш бол шилэн аяганд муухай тээ? лавдагдаг өөрийнхөө мөнгөөр гэртээ лав иймийм авахгүйдэг. | | ороод хамгийн эхний 00-н хаалганы дотор талд ийм бичиг байдаг билээ. эмээ нь уг нь охидыг дуурайж 00-н толинд өөрийнхөө зургийг уруулаа цорвойлгож, духаараа харж, нүдээ том болгож, хүчээр "хөөрхөн гаргаж" аваад фб дээрээ тавийда.. гэж бодтол нэг л мэдэхүйяа ийм зураг аваад суужийсан маань "халэлүүяа" гэж бичээд суужийсан хүнтэй харьцуулахад бас чиг мэдрэл гайгүй гэж дүүргийнхээ ахмад настнуудын ааробээкын багийнхаас өндөр үнэлэлт авсан юм. дороо бас хайртай этртэййййй. харагджийнү? | | энэ мөнөөх мээнэжэр залуу. эмэгтэй хүнийг эрэгтэй болгоцым шик зурцан нь эмээгийнх нь гар салгалаад байдаг болсонтой холбоотойм шүү, миний хүүхдүүд ээ. ингээд л цовоо дуугараад, торойтол хоцорсон доо, эвий мэнн. хүүхдүүд очоорой. өглөөний цайгаа уугаарай. хүмс хүсэлт гаргаад байхым болбол чэнн 7:00-с ч эхлүүлсэн болноо гэжийдаг. | ер нь вэранда бол дээхнэ нь үед уб-д ховорхон байсан тухлаад ллл баймаар газрын нэгийм шүү дээ. дотор засал нь аль дээрээс огт өөрчлөгдөөгүй байх шүү. хэт шил толь болсон, хэтэрхий том заалтай, хоосон хөндий газрыг бодвол нэг тийм тухлаад л баймаар. гадаах тагтан дээр нь үдээс авахуулаад лииптэн цай уугаад хөлчүүрхэн дуниартах ч исто л "ингээд үхчмээр.. ингээд үхчмээр" гэдгийм шигийм болно шүү дээ, зуны зугаатай сайхан цагт бол. доод давхарт нь, подваальд нь гэхүү кк, баар нээгдээд бас чиг нэлээдгүй уджийгаам. хэтэрхий харанхуй, хүйтэн "гэрэлтэй" болохоос биш дажгүйэ. за тэгээд миний хүүхдүүд ... юу ярьжийлаа.. аа тэхх баар... тэгээл бааранд нь орооллл.. сүү уугааллл...
|
|