"Чамд ойлгогдохооргүй л бол тэр ойлгомжгүй, бүдүүлэг зүйл гэсэн үг биш.
Чамд тухгүй харагдаж байгаа л бол хүмүүсийн тэр амьдрал өрөвдөлтэй гэсэн үг биш.
Чиний мэддэг орчинд хүмүүс өглөө кофе уудгийн төлөө, зүгээр л булгаас ус хутгаад уучихдаг хүмүүсийг чи зэрлэг гэж бодох эрхгүй.
Жаргал, баяр хөөр гэж чиний төсөөлдөг зүйл хүн бүрийн хувьд жаргалтай амьдралын дүр шинж биш.Тэр баяр хөөрийн чинь цаана утга учир байх ёстой, ойлгож байна уу?"
Г.Аюурзана, Бөөгийн домог
нэг амьсгаагаар "уншигддаг" ном.
жаахан уншихаар дуусчих гээд, "хайрлаад" л сууна.
хэд хэдэн гоё үг, хэллэгүүд байв даа.