|
|
цогихоос гаадах хүртэл |
эхлэх цагаас ганцхан минутын өмнө очсон амжилтаар өнгөрсөн баасанг эхлүүлэв. түгжрээд, замын дундаас машаанаас бууж.. замын голын цагаан шугам даган урсгал сөрсхийн цогиж.. таварцаглаж..өндийн босч...цогижж... амьсгаадсан амьтан цогиулсаар "шуурга" мэт эрчлэн орж этр. уг нь гэрээс гарахад өглөөгүүр жаахан хаясан бороогоор зам нороод, чийг үнэртээд хэчнээн сайхан байв. чийгний сэргэг үнэрийг дарж үнэртэй ус ханхлуулсаар додийсон амьтан халтуурын тэрэг бариад. төдөлгүй эхний түгжрээнд ороод буув аа, ах аа би энд буугаад "гүйлээ", та ийшээ эргээд манийг байж таарвал авчаарай. тэгээл нэхх дороо цогисхийгээл майжигнавай. уг нь хар эрчээрээ гүйжийгаа ухаантайм. яджийхад бас өсгийтэйм өмсчижээ, зайлуул. гараа өргөөд өргөөд манийг авдаг машаан алга аа. төдөлгүй нөгөө ах ирээл.. суулгаал.. аваал.. яарвал даардым даа.. чихшикк, чимээгүй л өнгөрөөчкүй манийг тээ. дараагийн түгжрээ, тэгээд ахиад түгжрээ... тэгээд л буугаад нөгөө цогидгоороо цогиод замын голоор баллаж хаясан хэрэг шүү дээ, миний хүүхдүүд ээ. зиа тэр яахуу.
- монгол хэлийг чэнн шалганаа.. чихшик, тэр одоо хэн бэ. саарал алаг толгойлчоод. - нэр хэмб? - хундага - хундага нэртэй хүмүүс ч... амбиицтай л улс байдым даа. муу утгаар хэлээгүй шүү чихшик, тэр одоо хэн бэ, нээх заваан мэнгэ бэлцийлгэчээд. - чи энд байна уу, тэнд байна уу? - энд. энд ирээд 13 жил болжийна - утасны дугаараа даа энэ одоо хэн бэ, ... гээд үргэлжлүүлэх гэсэн чэнн өө сэв алга. гоё хүн л дээ. хаа нэг байдаг тээ, хажуунаас нь харахаар хамрын үзүүрээс дагуу доош яваад, хотойгоод уруулын дээрх хүн хонхор руу ороод хүн хонхорхойн үзүүр хавьцаа дахин нэг сайн хотойж аваад ялимгүй дээш өлийн дээд уруулын ирмэг хүрээд цааш богинохон налуувтар шулуухан уруудаад...гэсэн энэ зураас нь нэг тийм уран бүтсэн хүн. за тэгээд шунавал духнаас доошлоод хөмсөг хавьцаанаа гүдийсхийгээд нүд хавьцаа хотойгоод хамрын хянга... зазззз, бараг ойлгоцон биддэ миний хүүхдүүд сүрхийм чэнн. зиа тэр яахуу. яавал гэж.
нээтээр өөрийгөө оношлоод оо, эмээ нь. гурван янзын хариу гараад. аль нэгийг үлдээхийн тулд нарийвчлах хэрэгтэй болтойм. шинжилгээ гээд эмнэлэг орох гээд явжийтал төөрөөл шүдний эмнэлэг орцон байлээ. тэгээл шүдээ үзүүлцэн. шүдний эмч нарт үзүүлжийгаа хүний хамрын доторх бүгдээрээ харагддаг байх даа тээ? хамрынхаа үс болон түүнд наалдсан элдэв хаягдал бодисын хатаамлыг сайтар цэвэрлэж байж шүдний эмчид очих хэрэгтэй шүү, миний хүүхдүүд ээ...ньк ньк ньк ньк.. хөөрхөншд. маний оношоор бол эмээ нь дуртай бүх юмнаасаа татгалзах хэрэгтэй болохым байлээ, и чиклаад, и бяслааг, и.. лииптн цай...и бусад цай.. и элдэв хурц ногоо цагаа.. и таагда ли бүхххххх гоё юмс. өөрийгөө өрөвдөөд хэдэн өдөр жоол уйлж унжиж, унжуулж гэвтээд. үхцэн нь дээрэз. үхэхээсээ өмнө амжиж гэж их хэрэглэжийгаад хугацаанаас нь өмнө амжаад түрүүлээд үхцэн этр. ямар ч хугацаамб. зиа тэр яахуу.
тарьхиймсан гэж бодоод байсан хоёр өвсөө олж авав. базил, минт. базилийн үр уг нь авсын, ээжийг хөрс өгнө гэхээр хүлээгээд байсан, яасан байхну? ээж хөдөө яваад сураг алдарсан байх нь. тэгээд үсээ зулгаагаад сууж ахуй дор усанд хийгээд үндэслүүлцэн эд олж харахуйяа эзнээс нь уйлж гуйсаар байгаад уяраажийгаад авцан. дурлаж үхээд байгаа "пэсто жэновээзэ"-гээ хийгээд байж дээ хөөрхий. минтийг нь гулга хийсэн. захын мөчрөөс нь тасалж кармаалаад 3 цагийн дараа гэнэт санаж сулбайж гулбайсан түүний нарийхан ногоон биеийг барээний шилтэй усанд хийтэл дороо сэргээд цоройгоод ирнэлээ шүү, хоё. цайнд хийгээд, цаасанд ороож татаад... одоо тэгээд гаадаад байж дээ.
нэг иймэрхүү л сууна даа, эмээ нь.
|
|