шандын вагзаал дээр хүүе хундага аа гэнэ.
эргэж хараад нэр нь шууд орж ирэхгүй ч маш танил царай. хэдэн сэкүндийн дараа нэрийг нь "олсон". ....маа билүү ...чмаа билүү... тэхх ...чмаа нь.
50, 60 жилийн өмнө тэдний гэрт нэг зуны цөөн хэд хоногийг барсан дурсамжтай.
урт хүрэн сормуустай, хачин уран тод давхраатай, байнга чийгтэй байх мэт том хүрэн нүд, тунгалаг шар царай, өтгөн урт шаргал үс... муухай эрх охин байжилээ, юм л бол орилоод ээждээ ховлоод. маниас хэд ч билээ дүү. говьд иймэрхүү цагаан, шар хүмс олон шүү, дандаа чиг хүрэн бор царайтай хөрслөг зузаан арьстай улс байдаггүйм.
Цагаандарийн тухай, Бумаагийн тухай, Довд эгчийн тухай, саяхан Лантуу эгчийнд ээж очсон тухай, дагуулж яваа дунд сургуулийн болтой охин нь ээжийнхээ багыг гүйцэхээр хөөрхөн "биш" тухай... чимээгүй л өнгөрчкүйдэ, тээ. тийм л хачин хөөрхөн охин байжилээ. атаархдаг байсан ч "хөдөөний...тэгээд муухай эрх" гэсэн үзүүлэлтээр "хөөрхөн"-ий байрыг нь ухрааж, хохироож этр кк. атаархсандаа багтраад үхчихгүй л гэж тэрэз, зайлуул.
аймгийнхаа хоёрдугаар дунд сургуульд багш хийгээд олон жил болжийгаа гэнэ. ээж нь Довд эгч. өндөр, нарийхан цагаан. нэхх сайхан инээдэг, том нүдтэй эгч. гоё хоолойтой. шооч. аав нь Аюуш гээд нэг их сүрлэг ах. том бадриун бие, ширүүн харцтай, сахалтай, мушгирсан хар үстэй, аймаар харагдавч инээхээрээ нэхх цагаан шүд гаргаад л. бүдүүн дуутай. амьдралдаа анх удаа л "энэ ямар гоё эгч, ах хоёр вэ" гэж бодсон улс маань. соц үеийн зарим зохиолд гоё хосын тухай бичсэн байхыг уншихаар энэ хоёроор л дүрсэлдэг байв даа. ээжийн хуучирч, навсайсан альбомд энэ хоёр гоё хүний гоё байх үеийн нэг зураг бий.
Аюуш ах маз барьдаг. тэрнийх нь кабинд чихэж аваад өндөр дээр сэгсчүүлэнхэн айрагаас шанд хүртэлх замаар давхиж явахад замын голоор өнгө өнгийн чулуу алагласан хэсэг газраар дайрдаг байсан санагдана.
аав ээж хоёр хэрэг болгож зогсохыг гуйгаад манийг тэр чулуун дунд тааваар нь хаяж, замын голоор, бас хажуугаар бялхах өнгө өнгийн, янз бүрийн хэлбэр дүрсийн "эрдэнэс"-ийн дундаас хүссэнээрээ хормойлох боломж олгож жаргаадаг байжээ.
гэсгээд байнгийн эрдэнэс чулуун дунд жаргаж байсан мэт өгүүлэхийн учир нь тэгж санагдтал тод үлджээ, тэр дурсамж.
авч нэг хоёр удаа, үсрээд л гурван удаа л байх. гэхдээ нэхх олон удаа тэр эрдэнэсийн чулуун дунд жаалсан мэт. уран хүний гараар урласан мэт зөв дугуй хэлбэрийн том жижиг олон нүхтэй, мөлгөр бөөрөнхий, эсвэл зуйван чулуу бас олдоно. тунгалаг, битүү янз бүрийн өнгөтэй байна. чөтгөрийн нүх ч билүү, үүр ч билүү, хэн нь ч тэгээд хэлээд өгцийм. айхгүйгээр тийм чулуу хэд хэдийг хармаалсныг бодоход тэр олон жижиг нүхэнд нь л болсон болов уу. одоо манайд хэд хэдэн чулуу бий, тэр үед түүснээс үлдсэн. хожим ээжид захиж байж бас хэдийг нэмж авчруулсан даа. хаа нэг гаргаж эргүүлж тойруулж үзэж суухад зугаатай л байдым. тэгжийгаад зургийг нь үзүүлнэ ээ, миниу хүүхдүүд ээ. зүүнчээ говийнхон бол андахгүй л байх.
Аюуш ах 40 гараад өнгөрчихсөн билүү дээ, Довд эгч түүнээс хойш ганцаар яваа гэнэлээ, ахиж хүнтэй нийлэлгүй.
- чи яаж овоо танив аа?
- дуугаар чэнн, бас нүдээр чэнн
аймаар муухай хахирсан дуутайм мань нь, үэхэхэ.