PEEPHOLE
2007-11-04 22:28
A:
Сэтгэгдэл(16)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 2533 удаа

зиа ингээд манай тогоочийн дамжаа өнөөдрөөс хичээлээ эхлэж байнаа.. гэж мэгж манараад байвал яасий. тогоочийн дамжаа гэснээс манай нийтийн хоолныхонд яс маханд нь шингэтэл заасан нэг айхтар багш байнаа. нэг айхтар тэхэнлоогоо. бүр үе дамжаад дамжаад бүх тогооч нар сурцан, тэрийг нь. агшаасан цагаан будааг бөмбийлгөж тавиад дээр нь нэг дусал кээчуп дусаах гэдэг тэхэнлоог. мээм шиг л харагдаад байдын. мээм.. мөөм.. хөх.. аль нь гайгүйм дээ. за тэр мээм яахуу. тэр нэг дусал кээчупыг яаж идэх хэрэгтэйн бол гэж би дандаа шаналдаг. тэрүүхэн тэнд нь будаатай нь хутгаж байгаад мах зэрэг бусад хольцтой нь хамт идэх үү? эсвэл кээчуптай тэр чигээр нь авч давкиад махан дээр аваачиж тавиад... гэх мэтээр хэд хэдэн хувилбар байж болно, идэх хүний хувьд. тэхэнлоогоо заалгаж аваад, эзэмшсэн хүний хувьд бол түүнийг өөрчилж, илүү сайжруулах нь нүгэл гэж боддог байх, тогооч нар. аргагүй ч юм уу. "улаан товчтой мээм"-ний багшдаа тэрсэлсэн хэрэг болох байлгүй дээ. зиа харин японууд хүний юмыг өөрийн болгож авахдаа гарамгай улс. "монголчлох" гэдэг шиг л "япончлох"-доо дадамгай. манайхан шиг торгоож, муужруулж, механикжуулж, орлуулж биш сайжруулж, боловсронгуй болгож, хэрэглэхэд хялбар дөхөм болгож. үүний хамгийн, бүр хамгийн наад захын, бүр хамгийн гачан жишээг өнөөдрийн хичээлээр заах болноо... зиа хүүхдүүд ээ...цагаан будаан дээрээ кээчупаа дусаахдаа... яг голд нь... 

зиа, япон маягийн карри буюу жапануудын өөрснийх нь дууддагаар "карэ" хийе, за юу. машшшш амархан. хэрвээ би хэлсэн ярьсандаа байдагсан бол энэ тухай аль дээр бичээд тавьчихсан байх ёстой билээ. уучлаарай эмэгтэй Б.А.

карэ-г хамгийн анх 1860 онд японд хийж иджээ, хөөрхий. уг нь энэтхэг хавийн нутгийнхны л хоол шүү дээ. бүр 1872 онд хийж амталцгааж байсан карэний жор нь одоо болтол хадгалагддаг гэнэ, айхтар золигнууд шүү. нүүдэлчин бид бол 100 жилийн дараа гэхэд л  "улаан товчтой мээмээ" яаж хийдгээ мартчийшд, бичиж тэмдэглэж үлдээхгүйм чинь. зиа тэгээд япон дах карэ-ний түүхэнд олон янзын үйл явдал болсны дотроос 1968 онд дэлхийд анх, бүр дэлхийд гэжээшү, бэлэн хоол-карэ-г худалдаанд гаргасан нь онцгой "үсрэлт" хийсэн хэрэг болжээ. 3 минут халаагаад л шууд идчихдэг болчихоор чинь үсрэлгүй л яахав. тэр үед талх гээч юм мэддэг монгол хүн хэд байсан бол? түүнээс хойш түмэн янзын шинэ бүтээгдэхүүн ч гарч, японы түмэн олон өөрсдийн хоолны соёлын нэгэн хэсэг ч болгоод авч, карэ-г. карри гэж уг нь тэр нэг айхтар шар өнгөтэй, хурц үнэртэй, содон амттай нунтагийг нэрлэдгийн байналээ. харин японд бол карэ гэнгүүт цагаан будаатай хамт иддэг тэр "карэ"-хоолоо тэр чигээр нь нэрлэж байгаа нь тэр. анх арал дээр нь бууснаасаа хойш 100 жил ч бололгүй зөндөө нэр хүндийг хүлээж чадсан байшд. ямар сайндаа, бичмэр аядагч манүүхэн олоон жилийн өмнө анх арал дээр ирээд "ямар япон хоол таалагдав?" гэнгүүт нь "карэ гэдэг япон хоол" гэж донгоссоор нэлээн удсан гэж байгаа. асуусан япон ч "аанннн" гээл, бүр өөриймсцөн этр. аргагүй биддэ, найман настайгаас наян настан хүртэл нийт хүн амд нь хуваахаар нэг япон хүн долоо хоногт дор хаяж нэг удаа карэ иджээна гэжээна, хүнс хөдөө аж ахуйн яамны дарга нь тэгж ярьжээна.

орц: мах (өөрийн идэж үзсэнээс адуу, тэмээ, тарвага, зээр, зэрлэг гахайн махаар л хийж үзээгүй, ер нь юуны ч мах болно доо), сонгино (би бол маш их сонгино хийдэг), төмс, лууван, тос, карэ-н бэлдмэл (бэлдмэл гээд түр нэрийдчий. карэ хийхэд ордог хамгийн наад захын амтлагч, өтгөрүүлэгч энээ тэрээг нийлүүлээд, донж янзыг нь тааруулаад цаадуул чинь чиклаад шиг бор юм болгоод тавьцан байдын. нэг ёсны карэ-н "бульон??" гсн.. хаха)

зиа сонгиныг бол энэ доорх шиг ингээд том томоор хэрчинэ. зөөлөн гал дээр удаан хуурахад энэ нь зүгээршд. төмс, лууванг нэг ийм маягтай хэрчинэ. тосоо хийлээ, зөөлөн галаар халаалаа, халангуут нь сонгиноо хийлээ, хуурлаа. хуураад л байна, хуураад л байна. зөөлөн галаар шд. гал нь ширүүдвэл түлэгдээд найгүй юм болно, ямар ирээс хийхжаагаа биш.

хууржээтал нэххх сайхан шаргалтаал зөөлрөөл ирнэ. тэгэнгүүт нь төмс, луувангаа хийгээл, төмсөө ялимгүй зөөлөртөл нь хуурна. дээрээс нь махаа хийлээ, өнгөн хэсэг нь боролтол хэд хутгалаа, усаа нэмлээ, ингээл бараг манай гарт ороод ирэх дөхжаагаам даа. галаа нэмж нэг пуррхийлгэлээ, галаа зөөллөж нэлээн пуррхийлгэлээ, төмсөө зөөлөрсөн эсэхийг үзлээ, зөөлөрсөн байлаа, галаа тасаллаа.

зиа, одоо өнөөх чиклаад шиг бор юмаа хийнэ шүү дээ, хүүхдүүд ээ. цаадуул чинь айхтар оо, 4 хүнийхээр 2 хэсэг бэлдээд хайрцаглачихсан байгаа. хуваахад амар гээд цонхтой чиклаад шиг хэд хэдэн цонх гаргацан этр. тэр цонхны хүрээгээр нь хуваалаа, тогоотойдоо хийлээ, чиклаад хайллаа, хутгалаа, ахиад хутгалаа, бүрэн хайллаа, галаа асаалаа, зөөлөвтөр гал дээр дахин нэг пуррхийлгэлээ. ингээд манай гарт бүрр ороод ирчиж байгаам. ингээл болоо. ийм амархан.

зиа ингээл, будаагаа бөмбийлгөж тавиал дээр нь кээчупаа...

тавагныхаа талд нь будаагаа хийлээ, талд нь карэгаа хийлээ, идлээ, хэхэрлээ... нэг иймэрхүү.

нэмж хэлэхэд:

  • чиклаадан бороо хийхээсээ өмнө галаа тасалдаг нь жигд уусгах гэж л тэгж байгаам. найрлаганд нь гурил мурил орсон байдаг болохоор. яарсан үед бол нэхх тэгж цэмцэгнэх хэрэггүй.
  • зөөлөн гал дээр удаах тусам мах, ногоонд амт нь шингээд юу юу байгаа нь мэдэгдэхгүй, нэлэнхүйдээ сайхан карэ болно.
  • хонуулсны маргааш улам чангардаг гэж байгаа. ахиухан хийчихээд яахаа мэдэхгүй зовоод байвал нь хөлдөөчих. тэгээл гаргаж ирээл халаагаал ок.
  • жаахан ногоо нэмээд карэ-тай хуушуур хийж болно.
  • заавал будаа гэхгүй, бин минтэй идсэн чиг л сайхан. би бол төгрөг дөчийн талхны захаар хутгаж ирээд л идэх дуртай. байхгүй бол, төгрөг далын талхны зах ч байсан болно.
  • карэ-ний бэлдмэл нь халууныхаа хэмжээгээр голдуу 3 янз байдаг. хооронд нь хольвол бас сонин. жаахан ШБОСдож, өөрийн оригнааль карэ хийе гэвэл инстант кофе, алим, гадил, тараг, ногооны жүүс, тоофү (дүпү) энээ тэрээг гээд хольж сольж хийж болно. яасан чиг л болно. яавал л яа.
  • энэ удаад тахианы ганц гуяар хийлээ. шулсан 2 ясыг нь хамт чанавал өтгөн сайхан шөл гарна. байхгүй бол яс заавал хийх хэрэггүй.
  • хурдан болгоё гэвэл ногоогоо жижигхэн хэрчиж болно шд.
  • бөөрөнхий махтай хийх бас л сонин байдын.
  • ногоог хэдэн янзаар яаж л хольвол холь. харин байцаа, хятад байцаа гэх мэт амархан исдэг ногоо оруулбал нэхх хонож өнжүүлээд хэрэггүй.
  • огт махгүй ч хийж болно. дан ногоогоор.
  • бүр хурдан болгоё, яараад байна гэвэл битүү чанадаг тогоо байхад тэгээд л болоод явчихаж байгаам даа. 7 минутанд бараг болчих байх шүү.
  • зиа.. өөр чинь... санавал нэмнээ.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2012-09-30 | 23:57
яана аа, нээрээ юу

Холбоос | |
(Зочин | )
2012-09-20 | 17:34
bayralalaa iluu goe joruud bicheerei

Холбоос | |
(Зочин | )
2010-09-08 | 11:50
тэврэлт

Холбоос | |
"ямар япон хоол таалагдав?" (june80s | )
2009-02-18 | 16:53
хэхэхэ, би ч бас энэ асуултанд "карэ раис" гээд л хэнэг ч үгүй хариулчихдаг баисан.

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-11-13 | 09:39
Талархжэээнээээ, хахаха, би нь чамайгаан хүлэээсийрэн байгаад карригаа дуусгацаншт. хахахаха, гэхдэээ карри авчугааад хийнэээ, яаг энэ тихонлогоооор. Цочлоошшш. нэр мэрээ аятайхан өгөлдөөө. хахахаха

Холбоос | |
D.Nogoo boornoos (Zochin (зочин) | )
2007-11-09 | 23:53
Karig barag deer sursaan end usa-d solongos delguurt naadah chine 3 torlooroo gardag manaihan meddeg n avdag bh gehdee ih tsoohon, odoo kari mgl-d end bdg gesen uu?

za gol ortc n uhriin mah toms budaa gehdee oor orts orluulhad bolno bh aa, gehdee nadad orig orts n ih taalagddag.

Za ulam olon saihan hool hiigeerei! Applause happy

Холбоос | |
ulaan tovchtoi meem (dugi (зочин) | )
2007-11-08 | 05:49
ажил дээрэ чиний бичсэн юмийг уншихаар хавийн амитан цочтол инээчээд бхиймаа хундагаа хуухээ хэхэ "улаан товчтой мээм" гэнээ манайхан нээрээ тэгдиймүү тээ ... хаха.. энэ чин ч гэсэн нарийн яриул японий будаандаа дундаа чавга тавиад хиномару бэнтөү болгодог тэхнөлөгтөй төстэйн бна шт.. big grin big grin

тэгснээс карий-г яаж хийх тэхнөлөгийн патэнт н Ниппон хоусэфүүд бхаа компанид бдийм гэсэн шоо.. хэхэ

Холбоос | |
Сэтгэгдэл (melkadies | )
2007-11-08 | 01:13
kairy ene ter odor bur idseer biagaad harahaar odoo dotor muuhairch bna.

Холбоос | |
Сэтгэгдэл (3apaa (зочин) | )
2007-11-06 | 21:09
Хундагад дурлав... Хоол хийж чаддаггүй хүүхнүүд нэг л домбоо санагдаад байды шүү... Миний кари хийдэг арга яг адилхан юм байна. Ганц юм өөр харагджийна. Чихлааднууды чинь заазуураар хэрчээд нунтаглачдийшт уусахад амар гээд кххх. За буруу ч байж магад. Тэхдээ дурласан л бол дурласан! Бандан тас!

Холбоос | |
Сэтгэгдэл (rhia (зочин) | )
2007-11-05 | 20:38
ойрноос хийж идий байз. ингэхэд давс хийснуу?
цагаан хувилбар нь бас давгуй шд тээ happy

Холбоос | |
Сэтгэгдэл (misty | )
2007-11-05 | 14:50
Яая өдрийн хоолоо идээгүй над мэтийн хүмүүсийн ходоодоор бол тоглочихлоо дөө. Ихээ гоё харагдаж байна бас хийхэд ч амар юм байн. Багшдаа баярлалаа. Алга нижигнүүлвеээээ Applause Applause Applause Applause

Хийчээд эргээд үр дүнгийн нь багшдаа тайлагнанаа big grin

Холбоос | |
Сэтгэгдэл (GC | )
2007-11-05 | 12:22
ингэж хийдийм бий вий вийий?
миний нэг танилмаа "Ошин" гээд тасартсан амттай хоол хийгээд бдийн . . . хараад бсан чинь яриад бсан аргатай нь төстэй санагдав yho;winking drooling гэхдээ чи амтийг нь бичсэн бол яг мөнүү бишүү гээд мэдчихгүйюү гсн winking ккк

орой гхд унтарчихгүй бол энэ тэхэнлөөгийг чинь туршиж үзмээр эмэгтэйлэг бодол гэнэт орж иржийнээ nerd

Холбоос | |
Сэтгэгдэл (amra (зочин) | )
2007-11-05 | 12:08
каарий гоё шд. дэхдээ ёшиноягийн бэнтө лагшд гээлөө. хэхэ. дурсамж сэдрэв

Холбоос | |
Сэтгэгдэл (зочин | )
2007-11-05 | 12:05
к

Холбоос | |
Сэтгэгдэл (xvv | )
2007-11-05 | 02:42
Нүүж суугаад хэд хоног хоол хийж идээгүй яваамсан.. шууд шийтгэдэг байшдээ.. crying сайхан мээм идэхийнсан.. бишээ хөх.. бишээ кэтчүптэй будаа гсн..

Нээрээ Монголд энэ инстант нь орж ирсэн зарагдаж байгаа гэж сонссон. Хараахан олж авч амжаагүй л байна. Энд тэнд байвал хүмүүс дуулгаарай.

Зарим гадаад оюутнууд бүүр ихээр нь хийж хөлдөөчихөөд л гаргаж ирж халааж идээд байдаг гсн. Оюутны байранд баахан цуйван хийчээд 7 хоног халааж иддэг шиг л юмуу да..

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)