PEEPHOLE
2012-10-05 14:26
A:бичүүлсэн эзэн нь унш!!
Сэтгэгдэл(26)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1237 удаа
эхлээд норовыг, дараа нь... гээд сүүлийн хэдэн өдөр дараалж үүр цүүрээр гол баатрыг нь сольсон зүүд зүүдлээстэй. ямар ч учиртаймб. маргааш үүрээр хэнийг зүүдлэх нь сонин байна.

зиа нэг эрхэм асуужээ, бүсгүй нь утсанд нь ч, мээсэжэнд ч хариу өгөхгүй байна аа, энэ юуных вэ гэж.
тэр хүртлээ бол эвтэй найртай ший янгуу үзсэн шиг цагийг зугаатай өнгөрүүлж үерхлээ зузаатгаж байсым байх. хэд хэдэн шалтгаан байж болохым тээ. ахуйлаг бөгөөд гурав дах хүчин зүйлээс шалтгаалсан, басчиг мөнгө байвал шийдчихэж болох харьцангуй эерэгээс нь жагсаагаад үзье:
1. нэгжгүй болсон
2. утсаа хаясан
3. төлбөрөө төлөөгүйгээс дугаар нь хаагдсан энэ хүртэл бол холбогдох хэрэгсэл=гар утас гэсэн вариантаар
4. гэнэт хөдөө явах хэрэг гараад явахдаа утсаа орхиж явсан
5. хүнд өвдсөн тул утсанд хариулахтай манатай байгаа, ухаан алдаж унахдаа толгойд авсан гэмтлийн улмаас чамайг мартсан
6. хамгийн сүүлийн болзоонд гаргасан чиний алдаанд эмзэглэж гомдсон
7. хуучин найз залуу нь эргэж аттакласан, ингэхдээ шинэ залуутай болсон бол тэрийг чэнн хуниад өгийшү гэж сүрдүүлсэн
8. чамд гэнэт дургүй нь хүрсэн
9. өөр саак залуу гэнэт гарч ирсэн
10. чиний "хайр" ба дурыг туршиж шалгахаар шийдсэн
11. ... эсвэл зүгээр л сэтгэлийн гүн хямралд автах шинж байдал давамгайлах үедээ орсон
гэх мэт. хэд ч хүртэл дугаарлаад яваад байж болно.

6 болон 8, мөн түүнчлэн 10, 11 дэх тохиолдолд чи гуйгаад ллллл... гүйгээд ллллл... байх хэрэгтэй, цаад хүндээ ач холбогдол өгч байгаа хэмжээгээрээ.
ач холбогдлын хэмжээ нь, жишээ нь,  холбоо барихыг гуйж 
3 удаа мээсэждэх, "хайртай" дуртайгаа 2 удаа илэрхийлэхээр тийм хэмжээний ч хүн байж болно. бүр, дээрх тоог арваар, зуугаар, мянгаар,... бүррр саян саяар үржүүлсэн хэмжээний мээсэж илгээхүйц ач холбогдолтой хүн ч байж болно.
ингэж хуурай, хатуу мэт сонсогдохуйц "ач холбогдол" гэдэг үгээр илэрхийлээд нэг үзээрэй, цаад хүнд өөрийнхөө хэрхэн хандаж байгааг. үүгээр чи өөрийнхөө түүнд хэр "хайртай", дуртайг мэдээд давхар өөрийгөө танин мэдэх боломжоор хангагдаж баяслын цэнгэлд хүрнэ ээ.

хэд хэд хандаад хариу авахгүй болохоороо "зо зо болий түвэг" гэж боджийвал чиний "хайртай", дуртай сэтгэл чэнн тийм хэмжээний л гэсэн үг. тийм болохоор эртхэн дараагийн уулзалт, учралаа бодсон нь дээр биддэ, хэн хэндээ дээр.
аа харин дээрх 9-өөс бусад тохиолдолд саад болж буй санхүүгийн асуудал болон өмнөх залуугийн асуудлыг нэг тийш болонгуут цаад талаас холбоо барих буйза. гэхдээ чамд ач холбогдол өгч байвал шдэ.
9-н хувьд бол хувь заяатайгаа эвлэрээд зайгаа тавьж өгөх үү, эсвэл өөртөө итгэлтэйгээр гуйгаад лллл, гүйгээд лллл байх уу, бас л өнөө ач холбогдлын хэмжээнээс шийдвэр чэнн хамаарах нь ээ.

ингээд нийтэд нь дүгнээд харахаар чиний цаад хүндээ өгч байгаа ач холбогдлын хэмжээнээс ихээхэн зүйл хамаарах нь байшүдэ. ач холбогдлын ач холбогдол.

харин хүүхнүүдийн чимээгүй болдог шалтгаан бол ердөө л дээрх. 
эм амьтан гэдэг өөрөөсөө давшилттай хэлбэрийн хайр дурлалын харилцааг санаачилахаасаа илүү хэн над руу давшиж, "довтлох" нь уу, хэр надад ач холбогдол өгчийна гэсэн хүлээлтийн, ардаа "даатгалтай" маягийн харилцаанд илүү дуртай байдаг нь ердөө л амьтных нь зөн билгээс улбаатай. өөрөө гуйлаа, үр төлтэй боллоо, өнөөх нь хаяад яваад өгвөл үр төлөө үлдээх байгалийн даалгавраа биелүүлж чадахгүй шүү дээ. үр төлөө эрэгчин эмэгчин хамт өсгөх нь үлдээх магадлал өндөр, мөн үү?
шувуу хүртэл эр нь гоё үүр бариад бүжиглээд байдаг, баасны хорхой хүртэл эр нь том баас өнхрүүлж ирээд өмнө нь тавиад байдаг харагддаг биддэ, тв-ээр. аа харин тэдгээр эрэгчингүүд эмэгчингүүддээ ач холбогдол өгч байгаа болохоор л хамаг баялаг, чадлаа гайхуулдаг. ач холбогдолгүй эмэгчинг бол тэгж аргадах ч үгүй.

гэхдээ... аа гэхдээ... гэж диизииман хэдэн удаа хэлдэг билээ?
гэхдээ, хүн гэдэг амьтанд, амьтан гэдэг амьтнаасаа ялгагдах нэг авууштай, ихэнх тохиолдолд хаяуштай зан чанар байдаг нь бардам зан билээ.
бардам зандаа дийлдээд эмэгчингээ гартаа оруулж чадахгүй бол тэр хэмжээгээр мөнөөх л ач холбогдол багатай эмэгчин гэж үзсээээээн л гэсэн үг.
эсвэл гохь чэнн!!! заяа чэнн тэр.

энэ далимд нуршихад, энэ дэлхий дээрх бүхий л харилцаанд байдагчлан ашиг сонирхол, байр суурийн ялгаатай байдал гээч нь эр эмийн хоорондох дурлалын, "хайр"-ын харилцаанд ч байдгийг хүлээн зөвшөөрөх нь гомдолтой, доромж бөгөөд нарийн тооцох нь бэрх, хийсвэр хэдий ч бодитойгоор байдгийг хэзээ ч бүү мартаарай. үүнийг хүлээн зөвшөөрөхөөр өөрөө дорд үзэгдчих гээд, тэгээл тэнэгтээл арайчү үүсгэсэн хайран харилцаагаа яйран болгосон бүтэлгүйчүүд энэ дэлхийгээр дүүрэн.
тэгээд дэлхий сөнөкээд байгаашд. лаагаа базааж, гэрээ түрээсэлцгээсэн биз? миний хүүхдүүд

ердөө л хэн нь харилцааны яг энэ үедээ илүү авахжийгаа билээ, хэн нь арай илүү өгөхжийгаа билээ, хэн нь арай илүү гэдийх билээ, хэн нь арай доор бөгтийх билээ л гэсэн үг шүү дээ. наймаалцана аа л гэсэн үг. мэдээж гэдийлт бөхийлтийг цаашид хэрхэн өөрчлөхийг хосуудын чин зориг мэдийшд. ардын үгэнд, авах нь бөгтийж, өгөх нь гэдийнэ гээд хэчнээн товч бөгөөд тодорхой. зүйр цэцэн үг ер нь тэр чигээрээ пилсоопи шүү тиймээ? миний хүүхдүүд ээ. заавал гадаадын хэцүү илэрхийлэлтэй ном унших хэрэггүй.

зиа... тэр дээр хайр, хайртай гэдэг үгийг хаалтанд хийснийг анзаарсан байх. одоо чигсэн хийчий: "хайр", "хайртай".
эр эмийн хооронд эхлээд нь дур нь цэцэглэдэг бөгөөд яваандаа хайр болон гүнзгийрэн ариусах магадлал огт байхгүй биш хэдий ч асуудал нь ихэнх хүмс дурыг "хайртай" андуурч эндүүрдгээс үүсдэг. тэгээд тэрхүү дуртай андуурчихаад байгаа "хайр"-аа уг эзэн нь хэт үнэлэн мангуурдаг. бараг мансуурдаг. мангуурч мансуурсан хүн яахав гэхээр өөрийнхөө өгч байгаа дурынхаа төлөөсөнд "хайр" нэхдэг. ийм гошин юм энэ дэлхийгээр дүүрэн. маш хүнд.
тэгээд дэлхий сөнөкээд байгаашд. лаагаа базааж, гэрээ түрээсэлцгээсэн биз? миний хүүхдүүд
.... гээлү, зөнөх шинж орцон.
энэ тухай хожим.
гэж уламжлал ёсоор хойш тавиад үргэлжүүлэхэд таанууд наана нь нэг үг тогтоогоод авчих:
нөхцөл, болзолтой, хариу нэхсэн сэтгэл бол хайр биш
гээд. тогтоов уу? ойлгоогүй мөртлөө л тогтооцон уу. за яахуу, яахуу.

энэ хүндрээд явчлаа тээ, уг нь зүгээр л болзжийсан бүсгүй нь хариу өгөөгүй тухай л байсым шд. хайр майр болж амжаагүй байсан, тээ. далимд гээд бичцэн байгааг анхаарчаарай.

ингэхэд та хоёр өвөр түрийдээ оролцож, эр эмээ мэдэлцсэн байсымү?

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Зочин | )
2013-12-09 | 11:31
smilie113

endo

Холбоос | |
(хундага | )
2013-12-09 | 09:28
Twisted Evil май чи шинэ үсгийн багш

Холбоос | |
(Зочин | )
2013-12-08 | 16:43

... байдгийг..,

ендо

Холбоос | |
(Зочин | )
2013-12-04 | 09:25
эндо-сан
явцуу байгааг уучлаарай

хундага

Холбоос | |
(Ендо (зочин) | )
2013-12-02 | 22:06
мөн ч явцуу ..,

Холбоос | |
(хундага | )
2012-10-17 | 21:39
ач холбогдол өгч уншы байз

Холбоос | |
(dao | )
2012-10-17 | 19:46
ene ach holbogdoltoi sedev neleen erelttei bv shuu.. bi lav neg bichleg bichsen ach holbogdoliin talaar huviin bair suuria kk..

Холбоос | |
(хундага | )
2012-10-17 | 13:23
цааш хэрхэн үргэлжилсэн тухай бас мэдэхийг хүсэж байгаа тул мэдээллийг цаг тухай бүрт

Холбоос | |
(Адгуус (зочин) | )
2012-10-11 | 02:09
Нэг бодлын захиа бичээд иймэрхүү хариу аваад дахиад ингээд таслал зурчих байх гэдгээс л айж байсан юм л даа whew!

Холбоос | |
(Адгуус (зочин) | )
2012-10-11 | 01:58
Лав л дахиж хайр, дурлал, тэр хүмүүсийн яриад байгаа сайхан зүйл бол мэдрэхгүй байх гэж боддог, аймар ч юм шиг амар ч л юм шиг. Ямар ч байсан амьдрал зохиогоод яваад анхнаасаа ямар байсан нь биш хамт байгаа хүн ямар байгаагаас хамаараад хайрлаад, нандигнаад явчих зүрхтэй хүн гэж өөрийгөө боддог болохоор тэр тал дээр бол нээх айх юм алга. Угаасаа адгууслаг амьтан юм байна, аягүй мундаг гэгээн ухаант амьтан болох гэж ядаж явжээ гэдгээ ойлгоод, бас захианд байсан нэг үгийг сонсоод зүгээр л хүн шиг л бай л даа хүн чинь угаасаа адгуусан амьтан юм байшдээ гэж бодовшдээ.

Холбоос | |
(Адгуус (зочин) | )
2012-10-11 | 01:51
За даа ер нь тэр дээрх зочин намайг яг зөв хэлчих шиг боллоо доо. Одоо энэ насан дээр ирээд оюун санаа энэ тэрээс чинь хүн таашаал авахаа бараг л болидым байна. Бодол санаа их өөрчлөгдөж их л юм болдым байна даа..

Ер нь бол цаашдаа адгуус шиг л ходоод, доодох хоёроо л баярлуулж амьдрах нь зөв юм байна аа гэдгийг ойлгоод Люминогийн баярлалаа ухаарлаа гэдэг дууг дуулаад сууж байна даа гэж хаха..

Ямартай ч захиагаа бичсэн, хариу нь 7-той төстэй байсан ба бас ч гэж гайгүй чиг л юм шиг санагдсан тул бас л цэг тавьж чадалгүй таслал зураад хаячихлаа.. мэдэх ч юм алга, ойлгох ч юм алга дөө..

Холбоос | |
(Зочин | )
2012-10-10 | 11:29
хундага байлаа

Холбоос | |
(Зочин | )
2012-10-10 | 11:27
дурлах, дасах, хайрлах гэдгийг хүн хүн юу гэж ойлгодгоороо л болох юм шиг байна даа

харилцаанд бол тус бүр 50%-ийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани л биш бол хэн нэг нь илүү, давуу л байж таарах байх даа, ядаж өнгөн дээрээ тийм харагддаг ч юм уу

Холбоос | |
(takara | )
2012-10-10 | 11:09
tiim, ooroo xairgui baij, nogoo xuneer xichneen xairluulaad ter chin tegeed neg ix saikhan baix yum uu, yax ve tegeed tsag xugatsaa yavaxleer bas dasdag talun ym bj magadgui ym, dasal bolox gedeg chin tegeed bas arai l oor setgel shuu dee, tegeed tiim bol ers tatgalzdag gex xun bas ter bur bdag ym bolov uu, xuuxnuudiin xuvid, muu ch sain ch neg am'dral zoxiogood, nogoo yu bilee orguigees oxintoi n ch biluu, geed l suuj l orxidog xen guisantai n, xuuxed shuuxad garval n tegeed xair mair gedgiig ur xuuxdee xairlax xairtai xoliod xutgaad tevcheed yavchixdag ym shig bgaa ym manai mongol xuuxnuud, er n tegeed ter romantik xair chin yag tegsh tentsuu bas zayadaggui, zaaval neg n iluu xairlaj nogoo n xairluuldag jamtai ch ym shig, za za minii medex gadgaad xel uugeer ingeed duusav

Холбоос | |
(хундага | )
2012-10-10 | 10:49
sanaa niilexgui xairgui xuntei xaish yaish nasyg barsnaas
гэдэг нь өөрт хайртай боловчиг өөрөө хайргүй хүн гэсэн үг үү? тийм бол татгалзах хэрэгтэйшд. татгалзахгүй байна гэдэг нь болвол болчий гэсэн дээрх "зочин"сог сэтгэлгээтэй ижил болж таарах нь ээ дээ.
ер нь тэгээд эр эмийн хооронд хариу болзолгүй "хайр" байна гэдэг магадлал тун доогуурым доо. угаас харилцаа үүсэх сэдэл нь бидний "адгууслаг" гэж нэрлэдэг тэр зүйл болохоор.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)