PEEPHOLE
2013-02-25 10:46
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(13)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 961 удаа
урд шөнө санаандгүй гоё кино үзчив үү, яачив. тв5-аар.
суваг эргүүлжийгаад эхэлчихсэн хойно нь олов. дээр программын танилцуулгаар нь гальт харжийсийн. ноднингийн 10 сарын сүүлээр гарсан кино юм байна. манайд мөд кино театраар гарах байх даа. гоё орчуулгатай, гоё бичлэгтэй үзэхиймсан.
бичлэг нь муу юм уу, маний зурагт миа юм уу, каабэл доголдолтой юм уу, уусан шарз үйлчилгээтэй юм уу, нэг л тийм зүүд манан дунд бүрэлзэнхэн жирэлзэнхэн болоод өнгөрөв. нэлээн урт, гэхдээ огтхон ч урт санагдсангүй.

CLOUD ATLAS -- гэснийг тв5-н орчуулагч хүү "торгон үүл" гэжээ. уг нь гоё л сонсогджийна.
гэхдээ атлас нь газрын зураг, байгаа зүйлийг бодит байдлаас нь жижигрүүлсэн харьцаатайгаар тэмдэглэсэн зураг, харин үүлний хувьд бол үүлний бүх төрөл зүйлийг дүрслэн буулгаж тайлбарласан зураг ажээ. үүлний алтас болох нь ээ дээ. тэгээд нэрийг нь ингэж буулгасан орчуулга ямар байх нь ойлгомжтой гэсэншүү бусармаг бодол тээн голонгуйхан үзэвэй. гэхдээ баярлалаа, тв5-аа.
6 цаг үед амьдрах 6 хүний амьдрал. тэр чигээрээ буддын гүн ухаан.
1849 оны нотариатч,
1931 оны залуухан хөгжмийн зохиолч,
1972 оны эмэгтэй сэтгүүлч,
2012 оны хөгшин редактор,
2144 оны клоон-хүн,
2321 оны хоньчин.
гэхдээ бүгд биеийнхээ хаа нэгтээ сүүлт одорхуу толбо-мэнгэ бүхий.
шүтэн барилдах, үйлийн үр, эргэн дахин төрөл авах эргүүлэг... 6 оюун ухааны хүний төрөлд төрсөн 6 амьдрал. хийсэн нүглийнхээ үйлийн үрийг хэрхэн эдэлж, хэрхэн дэвшин сайжирлыг олж, хэрхэн доошлон ухарч буй, хэрхэн төрөл үл арилжин муу хэвээр үлдэж буйг маш сонирхолтой өгүүлнэ. гэхдээ хооливүүд аргаар.
уг нь 
шүтэн барилдах, үйлийн үр, эргэн дахин төрөл авах эргүүлэг энээ тэрээ гээд маниудад огтхон ч шинэ зүйл биш шүү дээ. түүнийг мэнн ингээд олон дүр, олон цаг үеийн олон амьдралаар зэрэгцүүлээд үзүүлэхээр сонирхолтой юмаа.

энэ амьдралд гол дүрийг тоглосон нь дараах амьдралд туслах дүрд, туслах дүрд тоглосон нь гол дүрд, өмнөх амьдралд ийм байдалтай байсан орон зай нь удаах амьдралд тийм байдалтай... гээд ийм орооцолдож ээдсэн нь надад тунчиг таалагдав. ойрд иймэрхүү кино олж үзсэнгүй.
Том Хэнкс -- мэднэ тээ
Хаали Бээри -- мэднэ т
ээ /энэ хоёрыгоо бол нэрээр нь царай нь орж ирээд байдын/
Бэн Үишоо -- perfume -н нөгөө үзэн ядагдаж өгдөггүй "алуурчин"
Жиим Броодбэнт -- зөөлхөөн байрын хүн, Брижит Жоонсын аав нь болдог, ээжид нь хаягдчихдаг кк
Хьүүго Виивинг -- зэвүүн царайтай, хэзээ ч нэрээр нь мэдкүймдэг, харахаараа л "өө матриксийн нөгөө хэн, бөгжний эзний нөгөө цагаан үстэй..."

Жим Стаажэс -- ёстой мэдкүйм, надад танигдаагүйм байлээ үэхэхэ
Пээ Дүна -- солонгосын эмэгтэй жүжигчин, air doll гээд япон кинонд тоглосноор нь харжийсийм байна. 
Сүүзэн Сарандон -- мэднээ, гоё жүжигчин тээ, Alfie дээр маний Жүүд Ло-г нээх зэвүүн хаядын, тэнэгчэнннн
Хьүү Грант -- Брижитийн дарга нь шдэ

эх зохиол нь 2004 онд гарчээ, үүгээр кино хийнэ гэж исто агаарым байна гэцгээжийж, тэгтэл хийчиж. эх зохиолоыг нь эх хэл дээрээ гоё орчуулгаар уншихымсан. зохиолч нь Дэвид Митчэл.
киног бол матрикс, пэрфүүм этрийг хийсэн 3 том гар найруулжээ, бүү үзэгд.
тэгээд хүүхдүүд үзнэ биз. зарим нэг нь ч ойлгохгүй л биз, энэдоо юу фэ, юу гараадийгаамбэээ.. маягийн. тэгвэл үзкүй л байнэзз.
shutter island-г 2-3 үзээд ойлгоогүй хүн бас байдын байлээшү, тийм хүн бол...зьаззз өөрснөө мэджийгааздэ. үйлийн үр чэнн тэрэз үэхэхэ..

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2013-03-30 | 12:08
эвий мэнн.. нообади-г нь хаанаас олоод өгчийда

Холбоос | |
(3040 | )
2013-03-29 | 23:24
Сая узээд. Ийшээ орж ирж ойлгоцоо бататгав.
Одоо ноубодиг олж узмээрийна

Холбоос | |
(хундага | )
2013-02-28 | 11:09
Грэгор
хо...хайрт мэнн явжийх чэнн

Жүрж
аан, одооноос талхилаад өгнө өө, царайг нь

үзээрэй, лавтай таалагдана

Холбоос | |
(жүрж (зочин) | )
2013-02-28 | 10:07
Грегор гэсэн нөгөө ногоон газрын шар хүү санаанд ороод бичихжийсэн коммент мартуулах шахав.

jim stargess Beatles-n duugaar hiisen Across the Universe deer gardag bas zarim neg duug ni ch duulsiim shig bailee. Neg ih olon kinond togloj nuuree "talhilaagui" daj sanagddagaa

Үзүүштэй кино шиг байнаа, лав гарчаагаа бүх хүнийг нь танихын байна. Үзээд ойлгосон үгүйгээ тайлан тавий :р

Холбоос | |
блог (Грегор (зочин) | )
2013-02-26 | 11:53
энэ ер нь "ирээдүйтэй" блог байна шүү. сурталчилгаа их сонирхуулах юм

Холбоос | |
(хундага | )
2013-02-25 | 21:24
Friska
non-verbal гээч төрлийн баримтат кино юм байна тээ.
үзнэ ээ.

Этэрналзул22
тэгжээ

Зурай
тэхх

Холбоос | |
(Zurai | )
2013-02-25 | 14:22
харин тийн, хавьд иймэрхүү кино үзээгүй юм байна лээ. буддын гүн ухааны шүтэн барилдлага, бүхий л шашин болоод номлолын үйлийн үр

харин энэ Самсара-г үзээгүйм байна шө



Холбоос | |
(eternalzul22 | )
2013-02-25 | 14:16
Torgon uul. Saihan mahchlal baina da

Холбоос | |
(Friska | )
2013-02-25 | 12:45
http://www.imdb.com/title/tt0770802/?ref_=fn_al_tt_1

жинкэнэ самсара чинь энэ байна

Холбоос | |
(хундага | )
2013-02-25 | 12:26
больж, тэр чэнн үнэртэй ус за!
улаан савтай

Холбоос | |
(Friska | )
2013-02-25 | 12:25
жинхэнэ Самсара гэж бодож орж ирээд гулхидуулав


Холбоос | |
(хундага | )
2013-02-25 | 12:25
хөөх тэгвэл хүмс аль эрт олоод үзцийм байшд.

хаагуур л тоглоом наадам гээд яваад байдым дээ Snakeman

Холбоос | |
(Friska | )
2013-02-25 | 12:14
Кино тааж тоглож байхад энэ киног таах гэж үйлээ үзэж билээ, дүрсэлсэн хүн нь ч үйлээ үзсэн, таагаагүй л дээ, үзээгүйм болохоороо баярлах

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)