1983 он.. тэд залуу байжээ. үүнээс 3 жилийн хойно би анх энэ дууг олж сонсохдоо бүр балчир байж. нэгэн шинэ жилийн шөнө, эгчийнхээ бөөрөнд наалдан, унтахгүй гэж сүүмийн сэрийсээр өглөөний 6 цаг хүргэхдээ энэ дууг олж сонсож билээ.. орбитоор.
тэр үед шинэ жилийн бэрээнд болдог байсан мандарин үнэртэж, жилдээ ганц гаргадаг хуванцар гацуур минь гангалж, аав ээжийн 13 дах цалингийн дээж мөчир дээр заларч, шинэ он цоо шинээр ирдэг, ирэх болгондоо асар баяр хөөр авчирдаг байх үед олж сонссон дуу. тэгээд л "унаж туссым" даа, зайлуул.
хөрөнгөтөн орны хөгжилдөөн зугааны хөнгөн хөгжмийн "depeche mode" хамтлаг хөдөлмөрчин ангийн та бүхэндээ ая дуугаа өргөн барьж байна. гоцлон дуулаач гуяа гарамгай алгадан гуналзагч Хонгор оройт толгойт..