ms. албингийн амьдрал нь гялгар юм шиг атлаа барзгар байв. гэхдээ ms. албинд нэг бодол бийййй.
ms. албин хүч чадал орохыг санаархав. хүч чадалтай болж аваад барзгарыг тэгшилж гөлгөр болгох, эсвэл тэр чигээр нь өөрчлөхөөр зориг шулуудав. тэгээд сармисны бэлдмэл уудаг хүн.. биш ээ.. албин болохоор шидэт бэлдмэлийг гартаа оруулав. хүртэж эхлэв.
өглөө, оройд тус бүр 2 ширхэгээр шидэт бэлмэлээс хүртэж, үр дүнд нь ааг омогтой болов.. бяр чадалтай болов.. эрч хүчтэй болов.. бас.. ам нь.. эвгүй үнэртэй болов. ааааааахххххххххххххххххх....
нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон ч.. нийтийн худалдааны цэгээр үйлчлүүлсэн ч.. нийтийн хоолны газар орсон ч.. ккк.. нийтээр нь "уруулын хурал" хийсэн ч.. хаха энэ бол ойлгомжтой.. хавийн амьтан үргэж зугатан, дөлж тойрон.. хөөрхий ms. албин нийтээс тусгаарлагдах зовлонгийн далайд живэв. бодов. "яахуу?" ms. албинд нэг бодол биййййй.
зовлонгийн эх болсон өмхий амьсгалыг түгээгч амыг ангайхгүй байхаар сэтгэл шулуудав. таг хамхив. зөвхөн хамраар амьсгалахаар шийдэв. хамар өнөөг хүртэлх хамгийн оргил давтамжаар сарталзав.
үр дүнд нь амьсгаа бачуурах, хөлс гоожих, нармай хатахын гайхамшгийг ms. албин эдлэв. гэхдээ, тэсэв.. тэвчив.. чардайв.. хатуужив.. хатав.
ms. албин хүний бүтээсэн аливаа зүйлийг ихэд хайрлан нандигнадаг тул эдэлж буй гайхамшигт зовлонг юман чинээ үл тоон, сармисны шидэт бэлдмэлийг дуустал нь уухаар гүрийв. гүрийлт мандтугай. ms. албинд гүрийлт биййййййй.