хайртай хүн байдын бол бэлэг мэлгээ өгсүгэй. хайртай хүнтэй болж амжаагүй бол энэ дууг сонссугай. хонгорхон цээжээ хайраар бялхуулж, хор долоосон зөгий мэт мансуурч, хоёр биенийхээ илчинд халууцаж, хайр гэдэг ундаанд согтсугай. би уухгүй. уусангүй гээд үхдэггүйн байна, үрэгддэггүйн байна, үл ялиг хагдрахаас хэтэрдэггүйн байна. хагдарцан наасан үэхэхэ..
үнэндээ бол уухгүй биш, ууж чадахгүй л байгаа, урьдын явдлын сургамж зүрхийг хангалттай хашрааж. ундаатай жүнзийг шүүрэн авмаар байвч уруул хүргэтлээ гар салгалж асгавал яана. залгихын өмнө жүнзний ирмэгт өрөөлийн уруулын мөр байхыг харвал яана. ангасан цээж минь ховдоглон залгивч амилж зүрх дүүрэхгүй бол яана. ахиад ахиад гэж нэмсээр адаг сүүлд нь ухаан тасарч, алс хожим нь шартвал яана. би айж байна. харин та нар уусугай. жаргавал хуваалцсугай. заавал жаргасугай.
пацаанууд аа, балинтийний мэнд хүргэжийна. Love dlunk - Kimula Kaela
(миний ноотны кииборд дээр "r" үсэг байдаггүй, өршөө, өөрснийхөөрөө орлуул)