нэг мэдсэн, орос монгол хоёр шинэ жил хэдийнээ эхлээд өрнөөд дуусцан этр...өрний болон дорны зурхай мурхайн дагуу аль хэдийнээ амьдрал үргэлжлээд явцан этр... энэ их өөрчлөлт шинэчлэлт, өрнөл үргэлжлэлийн хаана нь би тууж явбаа...дувтан өөрийгөө эрчхиймаа...лүд гэж. энэ хооронд эх оронд минь юу юу ч болоод өнгөрөөд байгаамб, эх дэлхий минь хаа, хаагуураа дулаарч бүлээрч, хэн хаана дайн байлдаан гэж пучигнуулаад байгаамб, мэдэх ч юм алга.. маньд падлийгүй. өөрөөсөө илүү гаркү байхад.. дээгүүрээ иднэ үү, доогуураа ууна уу, хятадтай нийлж газраа сэндийлнэ үү, амээрикт доль үсэрч байдгаа дэлгэнэ үү, японтой нууцаар үгсэж хонжоотой наймаа хийнэ үү, “яр”-тай газраа оролдож орост зуулгуулна уу, хойд урд хоёр со-н хэн хэнд нь тал алдахгүй таавчиг царайлна уу, мянга мянгаараа гадагшаа гарна уу, малтайдаа эрдэж улам залхуурцгаана уу, цөөн хүнтэй, жижиг улсаа ухахгүй цээжээ дэлдэж хэнхэглэцгээнэ үү, жинхэнэ монгол цус хэмээн тэргээ эвдэж “бяруу”тацгаана уу, иргэншиж гүйцээгүй атлаа даяаршил гэж донгодоцгооно уу, ээжийнхээ мөөмнөөс гарч, их ачийг нь хариулж эхлээгүй атлаа эх орон морон, монгол үндэстэн гэж дэмийрцгээнэ үү, бусдын зуу зуун жилээр туулж туршлагажсныг будаа агшаахын хооронд монголчилж хөгжүүлнэ гэж эрдэцгээнэ үү, .. маньд ямар падлий байнаа. би ч угаасаа бичил нано хөөн. мунхаг тархиндаа “минийх”-т хамаардаг, мини хүрээний асуудлаас бусдыг эргэцүүлж үл чадна. мэдэхгүй атлаа мээнэг царайлж нийтлэг яригддаг хэдэн үг тогтоочихоод хээвнэг бөмбөрдөж үл чадна. яадын, нуух ч үгүй. ёооххх... бичээд байсан, би бас хэнхэглэж “агуу”-рах өвчний нян хүртчүүл нэлээн дөвчигнөх, хоосон хийрхэж домбоорох янзтай даг шүү, лүд юмаа.
монгол цустай наасан.
зассс тэр яахуу. сониноос, би хэд хэдэн зорилт дэвшүүлцэн суужигаа. барууны болон зүүний зурхайн дагуу, аа бас ордны болон цусны бүлгийн шинж байдлаа даган сар сараар хэрхэн хэрэгжүүлэхээ гараафикаар гаргаж параагчигаар биелүүлнэ гээд бодцон байжигаа. гол том зорилтуудаа танилцуулчий. үүнд:
- турна гэж горьдон 1-2 арзмээр жижиг жиинс авдаг зуршлаа хаях
- томроно гэж горьдон 2-3 арзмээр том кааптай арсланчиг авдгаа болих
- тэгширнэ гэж шилбэндээ чиг тавьж унтдагаа цөөрүүлэх
- толийно гэж духандаа ботоокс тариулахаар мөнгө хураахаа болих
- бэлхүүс гаргана гэж байнга татуургатай бачуурдагаасаа ангижрах
- өндөр, цагаан болно гэж элдэв саплимээнт залгидгаа зогсоох
- өөрийнхөө аашийг мэдэхгүй эмэгтэйлэг байх гэж санаархдагаа мартах
- эроотиг кино үзэж суралцан, сээгсий болох мөрөөдлөө таягдан хаях
- энэ биенд заяагаагүй араншинг шинээр бүрдүүлэх зовлонг арилгах
- дахин хайрлуулна гэж битүүхэн хүлээдэгээ зогсоох
- даруй дурлана гэж зүрхний түлхүүрийг хүзүүнээсээ унжуулдагаа болих
- архи уучихаад хавийн нөхдүүдийг үнсэж гүйдэг гаж донгоо засах
- айлын нөхөр гэж цэрвэн аальгүйтэхгүй шаанс алддаг гэмээ ухаарах
- сээтэгнэж сэдэл өгчихөөд ширэвтатаж зугатдагаа сааруулах
- сэгсгэр хэдэн хялгасаа улаанаар буддагаасаа ичиж сурах
- маргаашнаас болино гэж мангаррр их чиклаад үмхэлдэгээ багасгах
- маньд сайн байна гэж цээжин доторхоо уудлахаа эрс зогсоох
- сэтгэл мэдрэлийн эмчид хандахаас ичдэгээ бага багаар сулруулах
- сэргэлэн байгаа мэт гаднаа жүжиглэхээ аажим аажмаар саармагжуулах
- аливаад, биеийн жин шигээ хүнд хандаж хүлээж авдгаа засах
- амьдралыг аймаар иизии хардаг болох!!!
- ...
зиа ийм ийм тийм зорилтуудыг дэвшүүлчээл, ингэж ингэж тэгж хэрэгжүүлэн биелүүлж, ирээдүйн монгол орны иргэнийнхээ хувьд засран сайжирна гэдгээ амлаж байна... амлаж байна... аи сүээ(миний гадна ба дотно байх, гадартай ба дотортой хундаганууд хоолой нийлүүлэн хоороор жингэнүүлмэр аядан чихарцгаав)
баярлалаа, баяртай.