зэээ.. юу юу ч болоод өнгөрчив дөө.. гэх гэсэн чинь юу ч болж өнгөрөөгүйн байнашд. бүх юм хэв хэвээрээ. байдаг байрандаа барзалдаад л, бамбаралдаад л, барьцалдаад л, барсайлдаад л байжээна даа.. бараг л хэвээрээ гэхэд болно.
юм гэж сонин юм. сонин юм бүр сонин юм. тиймээ? эхлээ ч үгүй байсан харилцаа гэнэт дуусч этр, дууссан байсан драм огцом үргэлжилж, өрнөж этр. за би кино ярьжийгаа шүү. би чухам алийг нь хүсч байсныгаа, бас алийг нь хүсч байгаагаа мэдэхгүйм. заримдаа эрс эрс эргүүтэж, энд хүн болчихоод элийгээд сууж байгаа минь ямар учир утгатай юм бол этр гэж, өнгөрсөн богино хугацаанд ач холбогдол өгч байсан зүйлс маань хугарсан хумсны чинээ ч үнэ цэнэгүй болсон учрыг хайж этр, өөрийгөө зүхэх гэснээ больж этр, тэгснээ зүхэж этр, элдвийг бодчихноо, хөөрхөн. хариу мариу бол гарахгүй шдээ. гаргахгүй шдээ. хариу гаргах нь нэг их чухал биш. тэгж бодож байгаа нь, тэгж бодохоор нөхцөл байдалд орчихоод байгаагаа мэдрэх нь чухал юм уудаа.. гэсэншүү юм бодож этр, их хөөрхөөн, тэрүүхэндээ бас нэгмуу тунгаамар болж этр... би чинь бас их боломжийн хөөрхөөн, тэгжийгаад.
за 3-р эгнээнээс гэнэт баруун гар тийшээ эргэв шүү, эттээншён плииз.
үүрээр гачин зүүд зүүдлээд... өглөө.. ч гэж дээ, үд дөхөж байхад аймаар ядарчихсан сэрлээ. зүүдний зарим каадр дээр Алэн Дэлоныг зүүдлээд наасан аахахаха. “нүд нь ямар гоё өнгөтэймб, хамт зургаа авахуулчихаад эгчдээ үзүүлнээ” гээл бодхиймаа, хөөрхий. бас эгчийгээ бодоостой. манай эгч пээн нь л дээ.. бас... мах зүүдлээд л байсан. бүтнээр шарсан ангийн мах юм уу хайшаа юм... үнэртээд ч байх шиг. сэрэнгүүтээ, сүүтэй цай чаначихаад, цагаан сарын идээний хишиг гэж Гандангийн ул боов ирүүлсний тал, бас нэг айлаас ирсэн бэрээндийн ул боовны тал хоёрыг гаргаж уралдуулав шив. аяганд жижиглэж хийчихээд дээр нь өрөм хаяж... аааааая өрөмтэй наасан... хөлдүү өрөм бас ирсийн...тэгээд л аагтай шаргал цайгаа аяганы амсраар нь халгиулж хийчихээд л... шорррр шоррррхийтэл нь оочилж гарсан. энэ үйлдлийг сээтээр нь хоёронтоо давтав шүү. амт, үнэр адилхан л юм шиг санагдлаа. эсвэл миний амтлах тэмтрүүл ахиад л аашаа өөрчилсөн байх нь. түвэгтэймаа.
сонин юм сонин байдгаас хэдэн мянга дахин илүүтэйгээр хүн гэдэг амьтан сонин шүү. манайх, хагас бүтэн сайны өглөө будаатай цай чанадаг, түүндээ заримдаа борц, заримдаа хонины хавирга үйж иддэг байлаа. би тэр цайнд элсэн чихрийг том халбагаар хоёр хийгээд кааш аятай “юм” болгож байгаад иддэг, түүнийг хараад аав ээж хоёр ярвайж суудагсан. ийм сайхан юмыг...гэсэншүү юм бодонгоо хундага бэрээндийн "чихэрлэг" хэмээх оригнааль каашаа иддэг байвшд. одоо бодохоор ооэээээгггг.. за тэгээд мааслтай талхан дээр элсэн чихэр түрхдэг, молкоог шууд сордог, хуурай сүү долоодог, лаазтай какао уудаг этр гээд өнөөгийн байр сууринаас харжээ суухад үнэн түвшин догуур... уэхэхэхэ... орчин цагийн амтлах мэдрэмжээс дүгнэхэд ёстой олиггүй дүнкүү языктай байжээ. яаж амьдарчээсийн, хөөрхий... гэснээс юу бичихгээд юу бичээд хаячив? мэлэнхойлог наасоооооон... ханиадны буруу.