мальчики киибандчики, маартын аравны мэнд хүргэе! тун саяхан доо, ердөө 50 гаруй цагийн өмнө маартын найман болсон болохоор бүр албаар та хэдэн мальчиктаа, цөөн хэдэн киибандчиктаа маартын аравны маангаррр халуун мэнд дэвшүүлье ээ.
маартын найман гэдэг чинь эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээсээ бэлэг авч, эрхэлж байна хэмээн хоол хийлгэн тарвалзаж, үхтрээ гоёж аваад үнсмээр болон үзэн ядмаар эмэгтэй танилууд, эмэгтэй найзуудтайгаа хувцас болон ээмэг зүүлтээ, хань болон амрагаасаа авсан бэлгээ уралдуулан ихэрхэж, ууснаа шингээхгүй агсам тавьж, алингаа алддаг баяр бишийм байлээшд. эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг өдөр гэнэв шүү. би ч ямар тэмдэглэж үзсэн биш үэхэхэхэ. би чинь өөрөө өөрийнхөө бүх талын бүрэн эрхийг жилжингээ хамгаалчихдаг, яс мах цус үс эд эсний тэмцэгч чанар минь түүний үндэс суурь нь болдог билээ. яагаад гэвэл миний төлөө тэмцэх эр сүвтэн энэ дэлхий дээр байтугай, энэ хорвоо дээр байтугай.. өөр юу байдын, энэ юу муун дээр байхгүй болохоор л тэр. гэхдээ би хайжийгаа.
гэтэл... гэхдээ... эрэгтэйчүүд та бүхэн минь байхгүйсэн бол ядарсан, зүдэрсэн, ягширсан, задарсан эмэгтэйчүүд, эмсүүд, эмэгнүүд, эмээнүүд чинь хэнээс, юунаас яг ямар эрхээ яажшуухан хамгаалахын болжээнаа? хамгаалсан эрхээ хэрхэн бэхжүүлэхийн болжээнаа? эрчүүдээ та нар шүү!! энүүхэндээ гэхэд би та нарт дуртай шүү. эм хүйстнүүдэд эрхээ хамгаалах ухамсрыг нь бий болгон хөгжүүлж, хангагдах эрхийг нь хаагдуулан боогдуулж, хашир суулган тэмцүүлж байдаг.. та хэд үнэн күүл шүү. тиймийн учир л мэнд дэвшүүлээд байна. тэр нийгмийн доторх байр суурь, оролцоо моролцоо, эрх ба үүрэг, эрх ба зүүлэг ямар хамаа байнаа. би бол зүгээр л байгаа чигээр чинь байлгаж, бас өөрөө байж, бас хамтдаа байлцах дуртай. хайртай дуртай гэж хөнгөхөөн ярьчдаг, харсан хүүхэн бүртээ хандарчдаг, мишээсэн болгоныг өөртөө сайн гээд бодчдог, минийх гээд хүүхэн болгоныг өмчилчдөг, эхнэртэй ч гэсэн амрагтай болчдог, ээ чи тарган гэснээ өөрөө гүзээтэй байчдаг, миистэр биш зиистэр юм байж миисэс биш миист дур наачдаг, хэрээ мэдэхгүй хөнжлөө тийрчдэг, хэзээ ч биелэхгүй амлалт өгчдөг, өөрснөө авч сууж жаргаахгүй байж өрнө, дорнын эрчүүдээс хармалчдаг, гадны “яа эгч” нарыг гайхаж биширдэг байж гайгүй охидуудаа “муу яа” гээд нэрлэчдэг, хиртүүлж сэвтээж бузарладаг байж “хэтэрхий болж монгол охидууд” гэчдэг, мах өөх ханхлуулдаг байж манай хүүхнүүд арчаагүй гэчдэг, биднээс дээр гарч чадахгүй шалтгаанаа бидний буруу болгочдог... та нар шүү. иймийн учир л энэ бие минь та нарт дуртай. хүнд ихээр дарлагдсан хүүхэн биднээсээ ингэж ялгагдахгүй бол эр гэдэг хүйс байхын хэрэг юу билээ?
мальчики... маниусын эр хүмүүс минь.. бас нэг ганц зүйлийг эс тооцвол та бидэнд бараг ялгаа байхгүй...байж магад. би дээр байдаг унжуургандаа арсланчик зүүдэг, та нар минь доор байдаг унжуургандаа падааркэвч зүүдэг. үе үе хэн хэн нь зүүхээ мартаж хариуцлага алддаг. орчин үед ийм л ялгаа байна.
мальчики, киибандчики маартын аравны мэнд шүү.
жич: миний тэмцэн хамгаалсан эрхийг ханган бэхжүүлж, хөгжүүлэх эр хүйстэн марс гариг дээр лавтай байгаа байх гэж итгэмү. тэр минь хаанаа унжуургатай бол? мээээхэхэхэхэ..