PEEPHOLE
2008-03-19 00:42
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(5)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1002 удаа

монгол эрчүүддээ баяр хүргэх энэ өдрийг би олон хоног хүлээсээн. эр хүн таануустаа "баяр хүргэе" гэж хоосон үг шидэлж, бааранд дагуулж орж өөрснөөр чинь даалган уух, баахан хэрэггүй дэвтэр харандаа, шүдэнз зажгаалак "бэлэглэхийн" оронд энэ байгаа өөрийгөө өөд нь татсан маягтайгаар бэлэглэчий гэж боджийшд. болнэздээ??! энэ хооронд гар хумхин суусангүй ээ, би. арлын атигар эцэнхий эрчүүдээс болобсорч бондойж бундайсан бомбогор биеэ нуухын тулд биеийн жинг нэмэгдүүлэх тал дээр нэлээн түлхүү ажиллаж ирлээ. зүтгэлийг минь бурхан тэнгэр дор нь үнэлж, тэвэр дүүрэхээр барахгүй хальж, халгиж асгарахуйц гоолиг голигор болгон мариалуулжээ. давхар эрүү суух, далан давхар харвин нугаларах, бугалага маань булбарайхан махлах, булчин маань өөхөлж бамбайх зэрэг өчүүхээн жоолхон эрсдэл гарах нь гарсан боловч үүнийг үл тоох нь миний зарчим юм. аа миний бас нэг зарчмыг энэ дашрамд дурьдчий яахуу. тэр болбоос, маартын наймнаар авсан бэлэгний үнийг сайтар тогтоож, харьцуулах. энэ бол эрс ба эмс хоорондын харилцааны балаансыг барихад  тун чухал үүрэгтэй "балаансын онол" хэмээх дэлхийд алдартай айхтар онол шдээ, бүгд мэджийгаа. "манэр надад төдийн бэлэг өгсөн бол би түүнд төдийн, эсбөгөөс төд орчмын бэлэг өгнөө" гэжжжж...гол сургаал нь энэ. "төд гаруй" юм уу, "төд"-өөс хамаагүй давсан "өд"-ийн бэлэг өгвөл л хамаг харилцаа балран нурна. ийм зарчимтай. иймийн учир л би хүүхэн зэнхрий биеэ огоорч та хэдийнхээ төлөө тарга тэвээргээ нэмэгдүүлсэн болноо. гүйцээ!!

жич: аа бас.. өчдөр гараад явжийхнээ..

"цэргийн баяр" хэмээх үг тархийг огцом ёврохуйд цочиж балмагдсан балчир цайлган би бээр "цэргийн...цэргийн..." гэж бувтнан алхахуйд... шаахай, углаашны хоршооны үүдэн тушаа газар худалдаачны тавьсан дэгээнд бүдэрч унасан бүлгээ.. элэглэж хэвтсэн чигээр шороо тоос пучигнуулан шуухитнан хэвтэхүйе.. дарваанаас дараалан гарах "цэргийн" хэмээх үгийг сонордсон овжин худалдаачин "май цэргийн гутал" хэмээн нэгэн гялгар хороомон шаахайг сарвуунд хүчээр атгуулан, шанд нь хамаг алтан зоосыг минь хаман авсан ба тэрхүү хороомыг сайтар үзвээс, хавирган майга шилбэндээ углан хавийг тэгшлэн таваргах манийгаа харан баясан цэнгэлдэх та хэд минь гялгар түрийнд нь зураглан төсөөлөгдөхүйе цээжинд бахдал төрж, дулаан дэлгэр улирал наашлан буйг үл хайхран мөнөөхийг шууд өмчлөн углачихуй.  

хэн ээ... би гутал авцан шоо, өнөөдөр гоёкээд. мөнгө өгчөөрэй дөө, шалуулаад байхгүйхэн шэг..


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(ketchup | )
2009-03-18 | 14:24
оон за.

Холбоос | |
(xvv | )
2008-03-18 | 22:39
big hug love struck

Холбоос | |
(gajig | )
2008-03-18 | 21:20
bayar hurgegtun

Холбоос | |
(rhia | )
2008-03-18 | 12:39
blog-in chin tsag chin ..neg l bishee..
3/19?
er hun shig er hund,
bas er hun shig em hund,

ali alind ni bayar hurgeed ali alind ni helyee..
huuhnudee hundeltsgeegeerei!

Холбоос | |
huurhun yum bichjee (obod (зочин) | )
2008-03-18 | 11:16
huurhun yum bich jee ta

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)