PEEPHOLE
2008-04-07 12:56
A:киибанд Танаа
Сэтгэгдэл(13)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 981 удаа

зиа.. хэн ээ.. чиний асуусан нөгөө дуу..ккк
би энэ дууг бүр өнгөрсөн зуунд сонсчээ. тэр үед залуу ч байж, халуун ч байж, цус шингэн, зүс бас шингэвтэр, харин үс одоогийнхоос өтгөвтөр...нийт 17 ширхэг байсан байна. дурсамж нэмсний төлбөрт үс маань санчимээтэр санчимээтрээр одсоор, дуурсах алдарт нөхөд минь нэжгээдээр нэмэгдэж нэг үзэж хошоодоор хорогдож хоёр үзэж этр.. өөрийн хүрчээдаагаа өнөөгийн өндөрлөгөөс эсбөгөөс газардсан намлагаас харжиййййй суухнээ хүн гэдэг амьтан сайн хүнийг, сайхан дурсамжийг л түрүүлж санадаг, дурсдаг бололтой. энэ ч тархи гэдэг нялцгар цагаан нөхрийн хийж байгаа даажин л даа.. гээд яахуу дээ.. түүний эрхшээлд байдаг улс чинь..
энэ завшааныг ашиглан хэлэхэд, би энэ дууг олж сонссон өнгөрсөн зуунд амьдарч байхдаа хүнд итгэх гэдэг шааранд тун эмзэг хүрдэг байж билээ. хагалчих бий вий фий гэж. үс шингэрч, шүд цөөрч, нүд цэлхэртхийн хэрээр итгэж болмоор хүнтэй сэтгэлд байгаа сайн ба саарыгаа хуваалцах нь тийм ч явдал учирсаад байх зүйл биш юм хэмээн санаж сэрэн мөнхүү шаараар баахан харилцаж наадтал толгойн орой дээр гэнэт хагарч доторх тэвнэ нь гол руу нэвт зоогдов. горойв. гонсойв. гомдов. гэхдээ зүгээр дээ, өнгөрсөнд харамсаад эргүүлж залруулж чадах биш. энэ биеийг барах хүртлээ шаартай, шаарнуудтай эрт урьдын адилаар болгоомжтой харьцах нь зүйтэйм байна.. гэдэг дүгнэлт гаргав. биш ээ, эрт урьдын дүгнэлтийг дахин сэргээв. өөрөө занга хийх олс, төмөр утас ба юухан хээхнийг, хийх гарын авлагатай нь гарт нь атгуулчихаад хийгээд тавьчихсан занганд нь гүйж орон, унаж бэртчихээд уйлаад гэвтээд байлтай биш... гэхдээ яахуу дээ, тархи маань учрыг нь олоод хожим зөвхөн сайныг нь, сайхнаар нь дурсах болно. монголоос ирсэн хөх тарианы гурилаар хийсэн талхыг "зочин" хиамын хамт амталсан тул бага зэрэг хөлчүүрхэв...
зиа ингээд,
энд үг нь байгаа. тухлан сонсож таалан сонж.. хэн ээ..


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Dars -d (bayasum | )
2008-04-09 | 22:21
Зөвлөгөөнд чинь талархаж байнаа. happy

Би зөв ойлгосон болно. Бас хундагын блогийг анхааралтай уншиж, сэтгэгдлээ нухацтай бичдэг. энийг ч гэсэн.. winking

Таныг хүндэтгэсэн Уруул...хэл...цаашлаад улаан хоолой..

Холбоос | |
(anjigai | )
2008-04-08 | 20:16
odoo gogshirtson uu?

Холбоос | |
(Huhtolbot | )
2008-04-08 | 09:11
Хонгон дээрээ гурван үст баатар гээл нэг тажик ардын ч байна уу үлгэр уншиж асан санаанд ороол гөө мөн их хөхөрлөө дөө...Толгой дээрээ аруун долоон үст хундага гэлтэй хахаха
Тэр хиам талх мөн сайхан эд байсан даа. Одоо ч сайхнаа болиод өнгөө хувиргаад...
Нээрээ нэг сайхан япон дуу чинь юу билээ цин цин жан жан гээл...мэдэх үү хэлж өгөөч хө

Холбоос | |
Very queer (Yumin | )
2008-04-07 | 21:27
manai angiinhny dotor naadah chini aimaar ner aldartai baidiim baileeshd...


yumin vs. nakajima miyuki
matsuda seiko vs. akina

geed uye uyiin humuus baidag suragtai baisan.

Холбоос | |
Bayasumd (Dars (зочин) | )
2008-04-07 | 19:02
zov oilgooch, hurdan bolood ug mor geej bitgii unshij bai geeloo... tegeed setgegdel uldeehdee ih nuhatstai bodoj baij bich gesen... :p smug =d> :-b laughing

hundagaa ugiig ni orchuulaad ogooch please winking cowboy

Холбоос | |
(Shonkhor | )
2008-04-07 | 12:28
Ерөнхийдөө гоё л хөгжимдөөд байх шиг. Дуучин нь мэдэхгүй ээ, мэдэхгүй юм дээрээ дуугайл байсан дээр тэ?

Холбоос | |
(Claus | )
2008-04-07 | 11:57
11_1_205[1].gif

Холбоос | |
(bayasum | )
2008-04-07 | 10:48
тийм шаарыг адгийн шаар гэдийн шд..

Холбоос | |
(yuki | )
2008-04-07 | 07:57
big hug


Холбоос | |
Dars (Dars (зочин) | )
2008-04-07 | 06:44
shaar ert hojim hoino hagarah l bolno, gagtshuu hentei, hezee, yaaj hagalahaa gantshan chi ooroo meddee.. on shuu...end bichegdsen zuiluud neg huniig heleed bgaach yum shig:-/yavj sain tungaahaas:-? minii bodoj bgaa ter hun baival... yahaa shiidhees:-s...za " henee " duugaa saihan sonsooroi, ih goyo duu bna.. carry on shuu...



Холбоос | |
(takara | )
2008-04-07 | 04:54
z n bas tom yum bna

Холбоос | |
(takara | )
2008-04-07 | 04:52
axiad l tom jijig usegnuud n aldagdchixaj
d n tom shuu tegeed sonsoj bolox bx

Холбоос | |
(takara | )
2008-04-07 | 04:51
bi ch gesen matsutoya yumid durtai shuu, arai nunjigtei n sanagddag yum
southern all stars, misia, misora hibari,utada hikaru, oor nogoo ii hi tabidachi nishi e duuldag duuchnu neriig martaj, neg classy one
http://www.youtube.com/watch?v=0z2-qcdwvvw
busdiig n er xuleej avdaggui yum, music sense oor bx gej boddog yum ooriigoo


Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)