PEEPHOLE
2008-06-02 10:47
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(14)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1331 удаа

хүүхдийн баяраар хуучин танилтайгаа уулзахаар гараад хөлөө доголуулчихаад ирэв. хоёр жил уулзаагүй болохоор хэрэндээ л гоёж аваад, шинэхэн сандаалиа углан гарсан минь гай болов. эмэгтэй хүн гэж сонин амьтан. удаан уулзаагүй хүүхнүүд уулзахаараа ямар болжив, таргалж уу, турж уу, үрчлээ нэмэгдэж үү, юу өмсөж зүүжив, хэр зэрэг амьдарчийгаан байна гэх мэтээр "шалгах хуудас"-архуу юмыг уулзангуутаа эхний 10 минутын дотро бөглөх нь элбэг бөгөөд тэр мэдээллээ цааш түгээхдээ монцамэг хол хаяхаар авъяаслаг. муу ч гэсэн би бас өөрийн тухай мэдээллийн агуулгад асар их анхаарал тавьсан минь сандаалиар илрэв, хөөрхий.. ккк. өндөр болох санаатайййй бас.
хуучин танил маань нэлээн хэдэн жилийн өмнө гал халуун хайр дурлалтайгаа учирч, хөнгөн амьдрал хөөх дуртай хавийн хүүхнүүдийн атаархлыг төрүүлж хаячихаад япон залуугийн гэргий болон японд ирсэн бүсгүй. нөхөр нь хаа очиж япон гэхэд ааш зан бидэнд ойр, эелдэг сайхан залуу. гэрт нь 1-2 очиход хажиглаж сүйд болоод байхгүй, мэнд устай, дуутай шуутай, тун аятайхан. танил маань ээж болоод жил гаран болж байгаа гэнэ. жаахан жин нэмчихэж. гэхдээ ээж хүний сайхан гэрэл цацруулаад өнгөлөг гэж жигтэйхэн. "чи улам гоё болчихож" гэсэн магтаалын үгнийхээ хариуд "ёххх.. ашгүй, чи бас таргалчиж. туранхай байвал хараад уур хүрээд байдын" гэдэг үг сонсоод сандарч гэдсээ гэнэт татан, 13 секунд гүрийснээс болж цээжин биен дэх цусны эргэлт саатан, нүүр минчийснийг эс тооцвол мэндчилэх ёсыг зохих горимоор гүйцэтгэж дуусаад уушийн газрыг зоривой. жаахан гонсойв.. сандаалийн хэрэг гарсан ч гүү... гэхдээ би тоох ч гүү.. донжигоноол явжийсан.. 
шинэхэн ээж пиив захин, өчигдөр хар санаат хүмүүсийн баривчилгаанд өртөн согтууруулах ундааны төрлийн зүйл хүчээр цутгуулсны гор-шарталт гэдэг юмыг амьдралдаа анх үзэн, айх гайхах зэрэгцэж явсан би жимсний жүүс мүүс захиалав... гэхдээ тэр жүүснээс бас спиртлэг юм үнэртээд байсан, бодвол хар санаатнууд нууцаар дусаацан байсан биддэ.. мэдсэн гэдгээ мэдэгдчүүл барьж аваад ахиад цутгачих вий гэж угийн сэргэлэн миний сиймхий ухаан гялс мялс гүйн, ажиг ч гүү сороол суужийсан.. одоо яая гэхэв, хүний эрхэнд юм чэнн...
зиа тэгээд л хошуу нийлүүлж аваад юу эсийг ярихав дээ, бяцхан үрийнх нь шинэхэн адал явдлаар эхлээд л дундын танилуудын сураг ажиг, хов жив, юмны үнэ, биеийн байдал, үзсэн харсан, өвдсөн хавдсан, танайх манайх, түүнийх үүнийх гээд зогсолтгүй хөврөв.
танилын маань пиив залгилах тоо нэмэгдэх тусам амнаас нь урсах, өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаа бололтой үгс бас геометрийн прогресс мрогрессээр нэмэгдэж ирэв ээ..
- гэртээ байх шал дэмиймаа... ажил хийхийнсан.. юу ч яадын.. хүүхэд хараад ядарч үхлээ.. хамаг залуу нас.. намайг ч гэрт байлгах санаатайн, манай данна (данна=хар хүн).. тэгээл хийж тавьсан хоол моол идэхтэй үгүйтэй.. шууд нам унтаал.. өглөө эрт гараад явчина.. доо яааая гэхүүдэ, мөнгө олжийгаам чэнн... монголчууд шиг согтуу ирчээд нүдээдийгаа биш... гэхдээ л монгол залуу бас гоё шо.. яагаав минйи нөгөө явжийсан хэн чинь аягүй халамжтай байсышдэ, уг нь... үүеээ.. өвөл наашаа ирэхэд онгоцонд хамаатныхаа залуутай таараад... цус мусан холбоогүй л дэ... аягууу дажгүйэ тэрр... энд байдын байлээ.. битоёр бие биендээ таалагджийгаа гэдгээ аймаар мэдэрсээннн.. яанаа.. балайн.. гэхдээ яадын тээ.. уулзий гэвэл уулзнаа, яадын.. уйдаж үхлээшдэ.. ... ...
би бас дуугүй суусангүй:
- аахаанн.. аанн.. тийм үү?.. хнн.. аахаан.. пөөх.. за?.. хаха.. харин л дээ.. ээ дээ.. тийм л дээ... гэхдээ л.. гүй байлгүй дээ.. тийййймү?.. ахааннн.. гэсэн шиг.
ам хуурайгүй өнөөх маань ярьсаар, би бас дүн дан гэсээр, үе үе "ашгүй чи таргалчиж"-г санан гэнэ гэнэхэн гэдсээ татсан шиг суусаар сүүлийн богоонтой уралдан уулзалдааныг өндөрлөв.
хар санаатнуудын нууцаар спирт дусаасан жимсний жүүсийг аргагүйн эрхэнд нэлээн хэдэн аяга ууж халамцсан би гэдэс татах хөдөлгөөнийг ойрын хэдэн жил хийгээгүйгээрээ огцом түргэн олон удаа хийсний учир хэвлий гэдэс хавиар бага зэрэг хөндүүрлэлттэй, шинэ сандааль дээр дадаж сураагүй донжиго дүнжиг хийсний ачаар хөлөө холгуулж доголоостой амьтан богоонд амжин сууж бөгсийг сандалд шигдүүлэв. 
мэдэхгүй, зөндөө их ядарчихаж. мэдэхгүй, сэтгэл нэг л гунигтай. хэдэн цаг хуучилсан мөртлөө танилуудын нэрнээс өөр юм санаанд буухгүй, танил хүүхний яриа хов хоосон санагдав.
хуучин танил хуучин биш болж, "шинэ" бүсгүй болчихож.. би хуучин харагдсан болов уу..
шинэ сандаалиа тайлж өшиглөөд хуучин таавчигаа углав.. саййййййхан байна.. хэд хононгоос хөлийн өвчин намдахаар шинэ сандаалийг өмсгөж дасгана даа.. хөлөндөө.. тэр хүртэл энэ цэврүүг яах вэ, лүд гэж..


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
hehe (dursahui | )
2008-06-04 | 10:26
ter yapon nohor hoorhii. yatsan amitan yum boldoo esvel yaponchuud bugdeeree mongol busguig hangaj chadadguiin boluu?

Холбоос | |
buruu buruu (Зочин | )
2008-06-03 | 15:44
buruu buruu zovhon hundagiin buruu

Холбоос | |
(xvv | )
2008-06-03 | 14:38
нийтээрээ буруу шаацгаая devil

Холбоос | |
(bayasum | )
2008-06-03 | 11:17
шинэчлэгдсэн хүүхний нөхөрт нь асуудал байна. Хундага тэгжийгаад нөхрийг нь өмөөрч бүр магтах янзтай..

Холбоос | |
(хундага | )
2008-06-03 | 07:27
Зараа
чи өөрөө палаастр

Хасар
зүгээршд. гоёшд..кк

Холбоос | |
(xacap | )
2008-06-03 | 07:02
уучлаарай sad

Холбоос | |
(Зараа | )
2008-06-03 | 00:29
Хайн... Палаастар наагаал өмсчих... Шинэ юм болгонд палаастар байдагшт...

Холбоос | |
(хундага | )
2008-06-02 | 22:58
тэхх.. мэдээж

Холбоос | |
(Дарс | )
2008-06-02 | 22:29
shine zuil saihanch, huuchin yum ungu zus une tsenee aldsanch ueg deveg baidiishd.. tsevruu chine uuruu hagarah bailguidee, ter boltol taavchiktaigaa l tavargaad baijdee happy

Холбоос | |
(хундага | )
2008-06-02 | 18:02
ахахаха.. инээх хэцүү, уйлах бүр хэцүү болчих чинь

Холбоос | |
(xacap | )
2008-06-02 | 17:01
хөлийн цэврүү арилгах бэлдмэлүүд.
-Lliquid Corn Callus Remover Plus Non Medicated Cushions – хөлийн цэврүү арилгагч, түрхэгчээр цэврүү дээр нэг дуслыг дусааж, хаттал нь хүлээнэ. Өдөрт 2 удаа, 14 хоног хүртэл хэрэглэнэ. Ингэснээр цэврүү арилна.

- Цэврүү гарвахад чөдөр өвсийг нилээн удаан буцалгаж хөргөөд угаах, эсвэл цэврүүг хагалж шар тос түрхэх сайн.

happy

Холбоос | |
(300-н блог | )
2008-06-02 | 16:22
ai.............

Холбоос | |
(xvv | )
2008-06-02 | 15:47
rolling on the floor Тэгээл надад тийм зөвлөгөө өгөөд байсым байшд big grin love struck love struck love struck

Холбоос | |
hehe (donika | )
2008-06-02 | 13:46
egch ondor yum neeh omsdguimaadaa yanz n. omsoj baih heregteishd gehdee puuz iluu goyldoo.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)