|
|
гар... утас |
өнөөдөр
гар утсаар хэрэлдэв
гар утсаар элдвээр хэлэгдэв
гар утсаар хэгжүүрхэв
гар утсаар дуугарч ядав
гар утсаар үнэд оров
гар утсаар үл ойлголцов
гар утсаар хүсэлт тавив
гар утсаар ажил амжуулав
гар утсаар талархал илэрхийлэв
гар утсаар болзов
гар утсаар цаг өөрчлөв
гар утсаар болзооноос бултав
гар утсаар зөвлөлгөө өгөв
гар утсаар хов ярив
гар утсаар зовлон хуваалцав
гар утсаар зураг авав
гар утсаар худал хэлэв
гар утсаар хүн хүлээв
гар утсаар горьдлого тасрав
тэгээд гар утсаа цэнэглэхээр залгав.
тээр жил нэгэн хартай этгээд гар утсыг минь шүүрэн авч тэхий дундуур нь хуваагаад хаячихаж билээ. доторхийг нь ч үзэлгүй. тэнд миний олон дурсамж байсансан. тэр чигээрээ хуваагдаад, хаягдчихсан.
тээр жил би нэгэн этгээдийн утсыг нууцаар үзэж билээ. тэнд миний мэдэхгүй олон хүмүүс, олон адал явдал, олон дурсамж, олон зураг байсансан. түүнийг үзээд миний зүрх хуваагдаад.. тэгээд хаягдчихсан.
гар утас заримдаа зүрхний утас гээчийг зангидна, холбоно, задлана, хөвнө, зад тасдана, зүйж уяна... гар болохоороо л тэр. гар аливааг бүтээдэг. сайныг, мууг. тэгээд цэнэглэгддэг... хүний гараар
|
|