PEEPHOLE
2008-06-11 07:10
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(10)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1238 удаа

гэрийн ойролцоох галт тэрэгний буудлын үүдэнд цэцэг зарж байв. үсээ зэвэн өнгөөр будаж, энд тэндээ гархи зүүсэн цонхийсон залуу худалдагч, буудлаас гарч ирээд алхангаа савтай цэцэгнүүдийг харж 2-3 секунд саатсан миний харцыг овсгойтой ажиглаж "цэцгээнннннн авввваррррайййй.. цэцццгээээнннн аввваррррайййй" хэмээн УБ-ын микро автобусны жолоочоос дутахгүй уянгалуулав. би уярангуутаа авчихаж байгаам л даа. гэхдээ бас зүгээр ч уярчихаагүй, угийн бизнэсч зан минь хөдөлж, нэгийг авбал төдөд өг, хоёрыг авбал өдөд авъя гэх мэтээр асар нухацтай наймаалцангаа цонхигор царайтын гоёмсог зассан нарийхан хөмсөг, домбогор уруул дээгүүр нь сөрвийх хэдэн сахалархуу үсийг ажиглангаа "йййй.й.й.й эдний эрчүүд гэж" хэмээн тэчъяадан буруушааж амжив. 
ашиг хонжоотой авсан цөөн хэдэн цэцгээ тайрч янзлан усанд хийж авлаа. хэмнэсэн мөнгөө хятадын газар хөдлөлтийн хандивийн дансанд хийлээ... гэж түрийвчээ хуурангуутаа маруужин аваад идцэн..ккк
улбар өнгөтэй нь сарнай. харин хүрэн ягаан нь "далиа" dahlia гэдэг цэцэг.. гэж зэвэн үст хэлж байсан. урд нь зөндөө харж л байсан юм, анх удаа далиа авсан минь энэ. тэгээд түүнтэй "танилцав".
энэ цэцгийг далиа гэдгийг, усыг нь солиод арчлаад байвал хэд хоног нүдээ баясгаж болохыг, ямар үнэртэйг, ямар саванд хийвэл зохих зэргийг "мэдэж" авав. далиа таалагдав. дахиад таарвал, дахиад хямдхан байвал, дахиад түрийвчээ хуурах сиймхий гарвал... гэх мэтээр дахиадын нөхцлүүд бүрдвэл авах минь гарцаагүй. би түүнийг "таньсан", "мэдсэн" болохоор.
яг үүний адилаар би цэцэг авах, цэцэг худалдаж авах, түүгээр баясах гэдэг үйлдлийг, түүнээс олж авах таашаалыг аав, ээжийнхээ ачаар таньж, мэдсэн бөгөөд надад таалагдсан болохоор одоо ч надтай "хамт" байгаа нь тэр байх. 
төрсөн өдөр, мартын наймнаар аав ээжид цэцэг өгдөг -  хөөрхий тэр үед амьд цэцэг олж авах гэдэг тийм ч хялбар байгаагүй - аавдаа хайртай дотно байсан шигээ ээждээ тийм байж чаддаггүй би нүглээ ч наминчлах гэж юм уу, ээжийнхээ төрсөн өдрөөр яргуй түүхээр Нарангийн дэнж рүү эртлэн таваргадаг байсан, охин насны сүүлийн төрсөн өдрөөр насныхаа тоотой тэнцүү тооны цэцэг ээжээсээ авсан, анхны хайртын сэтгэл шингэсэн хамгийн сүүлийн баглаа маш олон хоносон, найз бүсгүйн өгдөг бэлгийг чимдэг баглаа дандаа миний вкуст таардаг байсан... гээд энэхүү "өвс ногооны танин мэдэхүй"-тэй холбоотой дурсамжууд миний хамгийн үнэтэй дурсамжуудын нэг байдаг.
би энэ "таашаалыг" таниагүй бол, мэдээгүй бол энэ өгүүлбэрүүдийн оронд арай хүнд хэрэгтэй, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр болохуйц, нийгмийн өөрчлөлтийг тусгахуйц.. ккк.. тийм сайхан идэвхтэй, зүтгэлтэй, эх оронч, үндсэрхэг, социаллаг, глобаллаг юм бичээд сууж байх байсан ба ингэснээрээ... за за донгосох яахав.

таних, мэдэх гэдэг... чухал юм.. мэдээж юуг гэдгээсээ шалтгаалан үр дүн нь огт хэрэггүй ч байж болох. хүн таньж, мэдэж байгаагаа "мэддэг", түүнээс гарах үр дагавар, ач буяныг "мэддэг", түүнийг мэддэгээ "мэддэг" байх нь тун хэрэгтэй "мэдлэг" юм.. дээрх цэцэг навч, өвс зөвстэй шууд холбоогүйм шүү... тайлбарлаад наассс... мэдүүлэх л гэж тэр шүү дээ кккк.

далимд нь тайлагнахад, тээр жил, "надад сайн болчиж, ёооноо" хэмээн би өөрөө ихэд андуурсан нэгэн этгээдийг тарчлаан зовоох хөтөлбөрийнхөө хүрээнд "цэцэг авчирдыншд, болзоонд.." этр гэж пээдийсээр.. хүчиндсээр.. миний бие хэд хэдэн удаа цэцэг авсан нь үнэн ба түүний уршгаар мөнөөх этгээд цэцэг өгч хүүхэн панийлддаг үйлдлийг гарамгай эзэмшсэн бөгөөд түүнийгээ залуухан, сайхан, ганган, туранхай, торомгор, өндөр, цагаан бүсгүйчүүл дээр "хүртэл!!" амжилттай туршиж, ололтоор дүүрэн ажиллаж байгаа тухайгаа хожим надад бахархангуй дуулгахдаа миний хүчинд автаж хэдэн эн өвс ногоонд өгч байсандаа харамсахаа больсон гэж билээ... тэр ч бас мэдлэгээ тэлсэн байна!! магтууштай.

бас дахин далимдуулан тайлагнахад, саяхан нэгэн киибэр андтайгаа уулзах завшаан гарч, жэнтэльмэн тэрээр надад цэцэг авч өгөхөөр санаачилга гаргахад нь.... ййййй.й.й.й өгөр миний толгой ичингүйрэн балайрсандаа яарсан царайлж, бор дээлийнхээ хормойд бүдчин хурдан хурдан алхаснаас хацрын зузаан энгэсгийг зүсэн, хацрыг даган урссан хөлс бакаалын минь хоншоор дээр унахдаа циймгэр өнгөтэй болсон байв. харин би баярласандаа минчгэр улаан өнгөтэй болсон байв. дэмий нэрэлхүүг халууштай.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Shonkhor | )
2008-06-14 | 15:15
deer basyumd soliotoi goy helsen shoo. 10 points

Холбоос | |
(mar2 | )
2008-06-13 | 12:43
aabam beebem geed 1 tsetseg baidagdaa. uleeheer lag olon parshuutnuud bolj talaar 1 tardag. ternees hediig zulgaagaad
chamd deer ochii. ovs nogoonii erdem zaah bagsh min bolooch, hehe. naad erdem chin nad lag hereg boljiin.



Холбоос | |
(хундага | )
2008-06-13 | 07:25
Дарс
тиймаа.. сайхан цэцэг. сайхандаа сайхан.. хэд хоноод хуучирахаар нь тэгээд хаячдым байлээ.
Баясүм
вэжитариан байжийгаад махантариан болсон гэсэн үг үү? ккк
Хүү
өнхрүүшний мэргэжилтэн юмаа чи!! ггг мими


Холбоос | |
(xvv | )
2008-06-12 | 13:43
ме то big grin love struck Үнэхээр сайхан...

Холбоос | |
(bayasum | )
2008-06-12 | 10:32
өвс ногоог идэх гэсэн ганц сонирхол минь үнэрлэх, харж баясах талруугаа өөрчлөгдөж буйд талархалтай байна санж

Холбоос | |
.... (Дарс | )
2008-06-12 | 10:21
tsetseg saihan..

Холбоос | |
(хундага | )
2008-06-11 | 19:13
Баясум
бас өвс ногоонд сонирхолтой?

Хүү
мүмү

Чеба
аахаан.. түүнийг чинь мод маягийн юм гэхгүй мод л гэх байх даа ккк

би кактусанд дуртай байв, нэг хэсэг

Холбоос | |
(Cheburnator | )
2008-06-11 | 10:22
би цэцэг тасдах биш тарих дуртай. Яг нэг цэцэг гэхээсээ илүү мод маягын царай муутай юмнуудад нэг л дуртай байдгын

Холбоос | |
(xvv | )
2008-06-11 | 10:16
мэ то

Холбоос | |
(bayasum | )
2008-06-11 | 09:58
цэцгийг та & мэ болмоор санагджийшуу..

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)