бороо орж байна. усархаг.
бороон дуслуудтай хамт сэтгэл чийгтүүлэх дурсамж олон. сайхан дурсамж олон.
бороон дуслыг мэдрэхгүй болох мөчид сайхан дурсамжуудаа л санах болно.
би тэнгэр бүрхэг байхад дуртай. ертөнцийн юм болгон яг өөрийнхөө өнгөөр харагддаг юм шиг санагддаг. улаан нь яг жинхэнэ улаанаараа, ногоон нь яг жинхэнэ ногооноороо, цагаан нь гэрэлтэм цагаан, хар нь тас хар. илүү дутуу гэрэл, сүүдэргүй. илүү дутуу гажуудсан төсөөллөөс ангид.
бүрхдэг болохоор л тэнгэр бүр цэнхэр харагддаг байх... цэлмэхээрээ.
бүр бүр бүрхэг тэнгэр
бур бур гуниг, өнгөр