PEEPHOLE
2008-06-18 21:28
A:
Сэтгэгдэл(16)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1059 удаа

    намайг бүр жаахан, унтах, уйлах, хэвтэх, хөхөх гэх мэт хялбар рефлексээс өөрийг сүртэй хийж гавьдаггүй байхад манайд нэг нохой байсым гэнэлээ. “сайхан улаан нохой байсым” гэж эгч ярьдаг. тэр сайхан улаан нохойг Хойлог гэдэг байж. хэзээ, хаанаас манайд ирснийг мэдэхгүй, тэр тухай ярьж байгаагүй юм уу, эсвэл би анзааргагүй нь дийлээд чихнийхээ хажуугаар сүнгэнүүлчихсэн ч байж магад. асууж авъя, байз.
    унтахаар нь тэргэнд “хийгээд”, гадаа гаргачихдаг байж, намайг. тэр үеийн хүүхдийн тэрэг гэж гоё эд байсым шиг байгаам, хожим бодох нь ээ. завь шиг том тэргэнд л тухтай нь аргагүй заларч байж дээ, соц-жаалууд. дороо том дугуй жийсэн хөл нь эвхэгддэг, дэнжийсэн өндөр тэрэг. бөмбөгөрхөн оройн халхавч нь бас эвхэгдчихнэ. доор нь бас юм хум тавьдаг тавиуртай ч билүү. сүрлэг том дугуй нь ган обудтай, мишэлин дугуйтай... ааая... айхтар ганган. ер нь л нүнжигтэй эд байсан байж таараа. хүсэж хүсэж, хүлээж хүлээж “урьж залж ирүүлсэн” жаал нь юм болохоор дэнжийн мянгын зах дээрээс цоо шинэ тэрэг авсым гэнэлээ, аав минь. тэгээд л тэр “уригдсан” зочин-жаал гэрийнхээ гадаа, цонхны харалдаа, салхивчны доохно дэнжгэр тэрэгнийхээ завин хэлбэрт “сэрүүн лавринд” унтдаг байж. тэр жаалыг сэрээд, чаддаг цөөн хэдэн үйлдлийнхээ нэг болох уйлах хэмээхийг хийж чарлахад нь Хойлог сандраад л, тойрч гүйгээд л, гаслаад л, хүн гарч ирэхгүй удвал хуцаж чимээ өгдөг байсан гэнэлээ. заримдаа, яаж сандрахыг нь харж, шоолж дамшиглах гээд аав, ээж хоёр гарахгүй, цонхоор харж хөхрөлдөж байж эмээгээр зандруулдаг, эмээ маань зүгээр ч сүр хүчийг үзүүлэхгүй, “амьтан зовоогоод... удаан уйлуулвал таануусын наад хүүхэд чинь л чих нь өвдөж оройжингоо орилох биз” гэж ирээд л хайрт зочин-жаалаар нь түрий барьж сүрдүүлдэг байсан гэсэн. нийслэлд орж ирээд нэлээн болсон ч говийнхны алуун, шооч зангаа тавиагүй аав, ээжийн минь “уршгаар” хөөрхий муу Хойлог хэр олон удаа түргэн авсан бол доо. нохой ухаантай амьтан, дотроо юу эсийг эргэцүүлдэг байсан бол. “энэ нэг жижигхэн, шинэ хүндээ эзэд маань уг нь их л хайртай бололтой байдаг. газар буулгахгүй тэвэрч гүйлдээд, шөнө үдэш часхийтэл чарлахаар нь бүгд сандраад дэрхийдэг байж, гадаа тавихаараа мартчихдаг юм байх даа... яана даа, энэ жижигхэн хүн нь орилоод байдаг... аваач ээ, энийгээ... алив хүн байгаа шдээ, наад гэрт чинь... аваасай, энэ орилоогоо... ав.. авв.. аввв.. авввв” гээд л сандардаг байсан байх даа. эздээ дагаад хайр нь хүрдэг ч байсан байж магад. ямартаа ч гадаа тэрэгтэй нь хаячихаад, яаж байгааг нь харах гэж хөл гарздалгүй, Хойлогт даатгачихдаг байж. ганган “сэрүүн лаврин”-гийн минь дугуйн тус газар сагсгар сайхан сүүлээ шороо юунаас харамлалгүй дэвсээд цагираглан хэвтэж байдаг байсан гэнэлээ.
    зочин-жаал байхаа больж, зол заяат-зовлонт жаргалт-хүн болсон би, хааяа сайхан улаан Хойлогийг дүрсэлж боддог юм. Хойлог надад, зөөлөн, ухаалаг харцтай, гялтганасан ширүүвтэр үстэй, хүнгэнэсэн дуутай, биерхүү нохойгоор дүрслэгддэг. надад түүнийг харах аз дутсан юм. намайг, өвөр дээрээсээ буулгахгүй эрхлүүлдэг хүмүүсийг ялгаж, тогтоож сурахаас өмнө Хойлог маань муу хүмүүсийн гарт үрэгдчихсэн юм гэнэлээ. эгч минь өрөвдөөд.. харамсаад.. баахан уйлсан гэдэг.

    олон жилийн хойно, “ээжийн хүүхэд” болж тодорсон дүү маань эрх зангаа тавиагүй байхдаа, очсон айлынхаа сэгсийсэн цагаан паацгар хавыг авна гэж бархирсаар дагуулж ирээд, сар гаруй хэртэй “түрээслэх” хүртэл манай ширдэг дээр өөр нохойны хялгас унаагүй юм.

    би заримдаа боддог юм, Хойлог маань төрөл арилжиж, хэдийнээ хүн болчихоод хаа нэгтээ надтай тааралдаж, түшиж тулж яваа ч юм билүү гэж. үргэлж дэргэд байхгүй ч, алдаж эндэж, цөхөрч гутраад, нялзрай байсан үеийнх шигээ хоолойн чадал мэдэж биш нялуун нясууныг мэдэрсэн хүрэн зүрхээ барж дуугүй хашгирахад минь сэтгэлийн нөмөг болдог, ухааны хатыг минь сэргээн дуудаж өгдөг сайхан хүмүүсийн нэг ч юм билүү гэж. гарцаагүй... тийм л байгаа даа.
    сайхан улаан нохойг яагаад Хойлог гэж нэрлэснийг бас асууж авнаа. 

төрөл ахидаггүй юм гэхэд, ядаж сайхан улаан Хойлог шигээ нохой болж төрөхөөр амьдрахсан даа.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Пондоор (зочин) | )
2008-10-07 | 09:16
нүд гүйлгэв.

Холбоос | |
(çîëáèíáá (зочин) | )
2008-10-07 | 00:03
Би БАСАР гээд хашааны банхартай байсан. одоо болтол тэр л нохой л санаанаас гардагүйн. Чи го бичжээ. муу Басарыгаа саначихлаа sad

Холбоос | |
(Sonom | )
2008-09-27 | 16:34
Говийн хуухэн юм бздээ

Холбоос | |
(hi hi hi | )
2008-08-23 | 11:22
Тийшд нохой чинь аймаар ухаантай. Миний багад манайх нэг немц овчарктай байсийн. Зуслан дээрээ ойд төөрөөд орой болж бороо ороход нохой минь намайг орхиж явалгүй үргэлж дэргэд минь байж маргааш нь намайг дагуулаад гэртээ ирж л байсийм даа. 2-лаа бөөрөө нийлүүлээд хэвтэхэд дулаахан бас тийм ч аймаар биш байсан. Тэр шөнө нохой минь унтаагүй байх. Түүнийг минь Барсаа гэдэг байлаа, Тэнгэрт халиад олон ч жил өнгөрлөө дөө бурхаан гэж.

Холбоос | |
(Lolya. | )
2008-06-23 | 16:51
enuugear teruugeer nulmis bumburuud yu bolood ungurchihuv uyarchihlaa gejuu



Холбоос | |
(gerel (зочин) | )
2008-06-20 | 22:57
uyn hoorhon bichdii. buur nohoind hair hurtel bichdeg genee. tanai hoilog ih hoorhon nohoi baij. manai tsagaanaa bas ih uhaantai, yostoi egduutei, aimaar tom byaruu shig biyetei nohoi baij bilee. big hug

Холбоос | |
(xvv | )
2008-06-20 | 00:47

Хар багын хамаг амьтны хайрыг татаж явсан амьтан байсан байгаам... Намайг нээрээ зурхайд урд төрөлдөө улаан нохой байсан байна гэж буусан гэлүү яалаа.. нэг асууя байз tongue

Холбоос | |
hehe (alchemist (зочин) | )
2008-06-19 | 22:17
yaasan hoorhon um bee, hoilogiig chin unshaad buur orovdchihloo, nohoi neeree uhaantai amitan shuu,
chi goy bichsen bn shoo, manai emeegiind bas neg arslan nert nohoi bsiin, teriig sanav hoorhii

Холбоос | |
(Зочин | )
2008-06-19 | 14:39
yag iim ulaan sharik bsiishd.
zunii amraltaar huduu emeegiind ochood sharik bid 2 l tugal hariuldag blaashd . . . oodognoj guisen tugalnuudiig hashij hamjiltsaj huusuur hashaand oruulj ugdug aihtar nohoi bj blee.

Холбоос | |
(300-н блог | )
2008-06-19 | 11:08
Nohoi ch uhaantai uhaantai amitan yum shig. Harin Uzen yaddag yum boluu? Manaih 4 nohoitoi bsiin neg ni hugshirch uhtlee nadruu dairdag bsiishd

Холбоос | |
(yuki | )
2008-06-19 | 10:45
Би нохойны нүд харахаар л өрөвдөөд байдийшт. Нихх тийм хүлцэнгүй, би таныхаа төлөө шүү гээд байгаам шиг... хэлтэй бол ярихийсан гээд байгаа ч юм шиг...

А тэр донжгор тэрэг бол гэцүүшт... Манай дүүг тэргэн дээр тавьчаад байрны сүүдэрт байлгажээсний нь би өөрөө сүүдэрт гэвткээд холдуулчкуу юу... тэгсэн нэг харсан нөгөө муу тэрэг чэн дондойтол салхинд туугдаад давхидий...

Холбоос | |
(amor | )
2008-06-19 | 01:25
нохой их ухаантай хөөрхөн юм бна лээ.
хүүхэд байхад хашааны банхартай байхдаа сайн мэддэггүй л байсан.
одоо нохой тэжээсэн чинь гэр бүлийн нэг гишүүн болдгийн байна.


Холбоос | |
(bayasum | )
2008-06-18 | 22:27
муу бямбаагаа саначлаа, хамаатнууд, багын найзууд минь дурсдаг, сумыхан маань ч анддаггүй сайн нохойсон..
заримдаа нохой хэлгүй хүн шиг л санагддийн..

Холбоос | |
(bayasum | )
2008-06-18 | 22:13
хөв хөвв..

Холбоос | |
(xacap | )
2008-06-18 | 22:05
их гоё бичжээ.
бага байхад ч гөлөг авч тэжээнэ гэж аав ээжийгээ их ч зовоодог байждээ. манай орцонд байдаг нэг баян айлынх шотланд овчаркны хөөрхөн гөлөг авчихсаныг нь хараад их латаархаж билээ. аав бол нохой тэжээвэл гэрт шээгээд чи арчилж чадахгүй гээ л их уурлана.
сүүлд би нэг чивав чивав гээд мексик цэвэр үүлдрийн төрөөд 7 хоног болж байгаа гөлөг авч тэжээсэн юм. их жижиг биетэй их ч арчилгаа шаарддаг юм билээ. жоохон дааруулчвал хатгаа авчихна...


Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)