PEEPHOLE
2008-06-25 22:15
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(14)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1359 удаа

миний олон балиар зангийн дотроос онцгой нэгэн балиар занг яах вэ гхгхгх. эгдүү хүргэсэн хүнд гаргачих гээд байх нь гэм биш зан, гэдэс биш харвин болж хуралджээ... гэж мэгж оршил үл нуршин шууд бичсүгэй.
    хамгийн сүүлийн байдлаар, энэ балиар занг бултаар нь бөөндсөн булай ховор завшаан тохиож, үр дүнд нь миний бие ихэд тавирч, сэтгэл машид ханасан нь эндхийн цөөн хэдэн монголчууд дотроос хоорондоо долгион, хэлбэлзэл таардаг болон таардаггүй, таарч магадгүй болон хэзээ ч таарахгүйг үл харгалзан хэсэг бүлэг хүмүүс болзож, боодог хийх боломжгүй тул хүний газрын хонь нэг ширхэгийг тэнгэр харуулан, хорхог хийж гэдэс гарсан нэгэн Бямбаа гариг байвай. мэдээж, хонийг бол хуял тэчъяалын бус хүнс тэжээлийн сэдэлтээр дээш харуулсан болой.
    угийн эртэч шаламгай хэдий ч ухамсрын булчирхайны уулзалт болзооны цаг хариуцсан даавар ялгарахаа болиод удаж байгаа тул хурсан олон хорхогоо хийгээд, чулуугаа атгаад, шөлөө уугаад, махаа идээд, дуусаад, нөгөө а, ма-гаар эхэлсэн юу мугаа уугаад хүмүүсийн цангаа ид сайхан тайлагдцоон, хүдэр цээжтэй нэгнийх нь цамц майк тайлагдцоон байжийхад би очив. Күдэр бол хөлчүү л болохоос хувцастайгаа байжийсан гхгхгх. би ч цайнаас өөр шингэн юманд дурлах ч биш, амсаж үзсэн ч биш, уух юм бол нэххх сонин биш. харин, манай улаантны талын сайн нөхөд санаачлан хүмсийн нүднээс холдуулан, хав дарж хадгалж нөөшилсөн байсан хавирга, сээрний жаахан махыг модны сүүдэрт ганцаараа зөрүү харан суун барин, буруу хоолой руугаа оруулчихалгүйхэн шиг хахаж цацан байж хамар амаа олохгүй хүртчихээд халамцуу олны уур амьсгалаар амьсгалах гэж уушигныхаа чадлыг үзэхээр урам зориг дүүрч ирэх үес хошуу хоншоор орчимд нялагдсан хонины махны тос царцаж амжаагүй пялайсаар байсан бөлгөө. уушиг ч гялс мялс дасав. үүнд хэдэн балга цай л хангалттай байсан. 
    аа харин цай маань спииртлэг амт, үнэртэй байсан нь өмнөх түмэн бичлэгтээ олонтаа дурьдаж байсан бас л өнөөх хар санаатнуудын террорист шинжтэй үйлдэл болохыг угийн самбаатай би мэдэнгүүтээ мэдээгүй юм шиг царайлаал уугаал суужийсан. мэдэнгүүтээ пүй пай гээд нулимж тургивал тэд бөөнөөрөө гүйж ирээд, бөөрдөж элэгдэж дээрэлхээд ам руу цутгаж алинг минь алдуулна гэдгийг би хэдийнээ урьдчилаад харцан байжийсан л даа. хүний эрхэнд байгаа хүн одоо яая гэхүүдэ.
    тэгээд л хүний эрхэнд байгаадаа нэххх гуниж гутраад ч яахуу гээл тавилантайгаа эвлэрээл, зам минь шулуудаал, цайгаа уугаал суужийтал “нэг хүн” асуужийшү. чи тэр, тэр, тэрүүнтэй том хүний холбоо сүлбээтэй гэсэн, үнэн үү? л гэжийна. тэгэнгүүт... чиггггггь....гээл миний балиар зангийн конооп шууд автоматаар дарагдчихжийгаан. тиймээ, үнээн, үнэннн, тэр, тэр, тэрүүнтэй том бага хүний холбоотой, сүлбээтэй, уялдаатай, барьцалдаатай, тэгээд юуугж? гэлээ. урамгүйхэн аан л гэжийна. үгүйсгэхээр минь өөдөөс сөргүүлж хов живийн хоосон баримт дэлгэн, хэрэг хүлээлгэж яллах санаатай байсан нь талаар болсон бололтой. хэн ээ хө, анхнаасаа чи минь л маньдаа үнэн таалагджийсийншдэ, хэлж чадкү холоос харж явсаар өдий хүрчлээ, хүүхэн би хөгширч гүйцлээ, харин одоо цаашдаа хоёулаа яахуу? гээл асуучлаа. тэгтэл... тэгсэн чэнн... өөхөхө бас дуртай бололтойдог байна шүү, “нэг хүн”. ягшд.
    гоёж очсон гангарааны хүрэн дээлнийхээ гандсан хормойг үл хайрлан зүлгэн дээр тухалж, өвс ногоон дунд өрвийх үзэмж сэгсгэрдүү багваахай мэт өөрийгөө сэтгэн, завилмар аядан жайжийж суучихаад, тив дэлхийн асуудал хэлэлцэн тэгж ингэсгээд байжийтал “өөр нэг хүн” асуужийшү. чи энд яг юу хийдэг, яадаг хүүхэмб? гэжийна. тэгж асуухдаа зогссон чигээрээ, тээр дээрээс тоомжиргүйхэн доошоо харсан маягтай, гартаа барьсан лаазтай пиивээрээ гавлын ясыг минь цоо хагалах нь уу гэмээр харагдав. балиар зангийн конооп дарагдсан чигээр байсныг ч хэлэх үү, хаан мэт эзнийгээ хаадгануулан тулсан хоёр хөл рүү нь тийрч унагаад, тэр чигээр нь сөхрүүлж суулгаад, харцыг нэгэн түвшинд авчран тохируулаад харилцан ярилцаж гарав оо гэж мөрөөдөнгүүтээ албаар амандаа бувтнаж алмай дүр эсгэсний хүчинд гавихгүй гавлынхаа ясыг хагалах аюулаас амжилттай аврав. арай чүү хажууд заларчихаад ахиад асуужийшү, нөгөө “өөр нэг хүн” чинь. хүүе л дээ чи тэгээд яг хаана юу хийдиймб, яадаг хүүхэмб? юу чаддагиймб? ... чигггггь... конооп дарагдсан хэвээр. өө би тэрүүхэн тэнд амьдардаг оо, тэр гэж үзүүлэх баглаавар, маастрын тэмдэггүй ээ, нэг эрийн гэрийн мухрыг сахиал, нэргүй зарцынхаа ажлыг хийгээл, нэжгээд тооны үрсээ бойжуулаал байжийдаг гээл дээлийн хормойноос унжих нойлын цагаан утсыг имрэнгээ хэлчлээ. оон.. л гэжийна. ондоо болдог байшд, харц ба харьцаа нь. манай авгай тэр байна, танилцуул танилцкү ёо гэжийна. ёоогшд.
    цайгаа уугаад л, цаг төрийн байдлыг хэлэлцээд л, цаашид яахыг зөвлөлдөөд л, цааш нааш нь шийдээд л зогсжийтал “бас нэг хүн” асуужийшү. үүш чамайг япон нөхөртэй гэжийна, үнэн үү? япон нөхөр чинь ямрын, өвгөн үү? гэжийна.. чигггь.. нуух юу байхуудэ, үнээн үнэннн. найз нь японтой суугаад уджийшдэ. өвгөн хөгшин нь яахуудэ, мөнгөтэй л бол, өөр юу хэрэгтэйнбээ.э.э.э энэ амьдралд...гээл хэлчлээ, наасссоон. ...оон л гэжийна. олиггүй шуналт эм гэсэн нүдээр харжийшү. онигор бүлцэнхэн нүдээ онгойлгож онгойлгож ирмээл хаяцан, өөдөөс нь. яадыншд.

гэх зэрэг ... гэх зэрэг ... хамгийн наад захын, хамгийн анхан шатны жишээ. дунд болон ахисан шат, дээд болон оргил шатны жишээг бичихээс түдгэлзэв. намайг таньдаг мэддэг цөөн эрхмүүд чадан ядан эвлүүлмэр аядсан хэдэн үгийг минь гололгүй, хаа нэг морилон шагайдаг тул тэдэнд жигшигдэхийг тэвчишгүй.

зиа тэр өдөр өөр юу юу ч гэж донгосон балиартав даа. захын хүний заримдаг доголон асуултыг дагуулж, замчилж явуулан янзыг нь үзэхээр “яваад” л байхын, хөөрхийс. явуулдаг балиар зантай миний буруу юу, явах балай замаа засдаг тэдний буруу юу. Будда минь шүүж хайрла, Христос минь хэлж хайрла, Аллах харин дуугүй байжий, алий тэр бэнзиин тосоо хямдруулчааш.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Зочин | )
2010-06-03 | 16:47
Haha eleg avmaar bichih umaa ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх .Baliar yavuuldag huuhen um biz de?

Холбоос | |
(yuki | )
2008-07-07 | 08:14
хэхээхэ, хөөрхийшүүдээээ big hug

Холбоос | |
(takara | )
2008-07-06 | 15:16
эө нэг сайхан инээлээ
ингэxэд яг унэн бодит зураглал гарч бна, гадаа дотоодод бгаа гантс биэ бусгуйг бол xумуус яг тэгэж xардаг бxгуй ю, энэ одоо ноxорт гараxгуй яагаад бгаа юм гэx мэтчилэн
эмэгтэй xун болснуx ур толоо улдээx нарийн нандин уурэгтэй xумуус билээ бид xо
эр ноxор н xарин одоо тсагт бараг л илуу ч юм шиг бодогддог болчиxгоод бx юм даа

Холбоос | |
(Дарс | )
2008-06-29 | 03:44
надад лав галзуу таалагддийн..

Холбоос | |
(g84 | )
2008-06-28 | 15:13
нутаг минь, жудаг минь, нас минь, үс минь, зүс минь,....
шингэвтэр бөгөөд тачирхан ургамар аядсан үстэй балцгар том данхар толгойгоо арай хийн өндийлгөөд үрчгэр нүүрэндээ байн байн ярваг татваг хийлгэсхийгээд чиний өчсөнийг цээж дүүрэн уншаад, уулга алдаж ганцаараа хийсэн бүхнийг чинь хийж үзэж шалгаад, чи байж боломгүй ч байж болмоор зүйлийг нь үнэмшээд авлаа....
галзуу барын аманд гар хөлөө хийх нь битгий хэл биеэрэ бүхлээрээ ороод гарчихаар хүн чинь л ..... чи шиг байна

Холбоос | |
(300-н блог | )
2008-06-28 | 14:49
хэхэ

Холбоос | |
(Хүслийнжигүүр | )
2008-06-27 | 17:39
хөөөх энэ эмэгтэй чинь ийм урт бичдэгиймуу. Дан хэдэн мөрт үг үсэг харсаар байгаад дассан байна шд. хэ хэ silly
харин нутгийн ахыг зүгээр байлгаарай. яахав бинзений үнэ мөнгөөр амьдарлаа залгуулж байгаа амьтан гсн. tongue

Холбоос | |
(xvv | )
2008-06-26 | 14:10
devil Жигшийлдаа. жигшүүл л дээ tongue Энэ одоо яасан муухай эмэгтэй вэ? Пээ laughing Дэмий л байгүй юу нэгнийгээ, тэхх... энэ тэр гээд л devil

Холбоос | |
(bayasum | )
2008-06-26 | 10:25
маажилцхийсан.. devil

Холбоос | |
hehe (SE (зочин) | )
2008-06-26 | 09:17
peeeeeh yamar " балиар зантай " kun beeee :p.

huuhee naiz ni nuguu nomoo olson sh dee, chamd pagemaker geech zuil bgaa bol neej unshij sudlaj tanin medej boloh um bna lee.

ter ni baihq bol tegj bgaad uur zuil deer neeegddeg bolgood chamd unshuulj sudluulj tanin meduulie.

Холбоос | |
(Зочин | )
2008-06-26 | 01:24
хаха, яадгийн бээ..
өөрт таашаалтай ш дэ, олон дүрд хувираад дээшээ нэг гараад л доошоо нэг буугаад л...
миний инээд хүрээд болдгүй ээ, энэ хүмүүсийгээ хаха.. rolling on the floor

Холбоос | |
(tlll | )
2008-06-26 | 01:21
хаха. харин ээ хямдруулдын билүү яадын билээ л гсн.

Холбоос | |
(Зочин | )
2008-06-26 | 00:07
nice one!

Холбоос | |
(Зочин | )
2008-06-26 | 00:07
=d>

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)