PEEPHOLE
2008-03-30 15:24
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(13)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1211 удаа

эмэгтэй хүний "ашиглалтын хугацаа" хэзээ дуусдаг вэ?
нэлээн эрт дуусдаг бололтой... тэгж дуулдав.
дуусахаас нь өмнө амжиж юу яая гэтэл юу яасан бололтой... тэгж дуулав.
эрт дуусдаг тухай "бодит үгс" намайг сонсохыг хүссэн эсэхээс үл хамааран чихэнд ирж хэнгэрэг доргион тархинд дамжсан бөгөөд харин юу яая гэтэл юу яасан гэдгийг өөрийн биеэр салгалан бэдэрч, чихний дэлбэнг дэлгэсний хүчинд, тэнэж явсан "бохир үгс"-эн авиаг хураан цуглуулж, үрчлээгүй шахам тархиндаа илгээв. 

за тэр дэмий хугацаа мугацаа гайшд. золигт гаргавал таарна, цаг хугацааг. лаазалсан бүтээгдэхүүн зөндөө л уддаг шд ккк. хамаагүй хөлдөөж гэсгээгээд байвал бас эвгүй л байх. иймд... хадгалах хэмийг онцгой анхаарах хэрэгтэй юм байна. анхаарах!!

за тэр яахав.

чиний юм бол, жишээ нь бодож, санаж, сэрж, хийж байгаа бүхэн чинь минийх юм, харин минийх бол минийх л юм.. хэзээний л ийм амьтан байсан. үүнийгээ мэддэг.
хэн нэгэнд харъяалагдаж, эзэмшигдэх нь сайхан хэрэг. хэрвээ эзэмшигдэгч өөрөө эзэмшигдэж буйдаа сэтгэл хангалуун байвал. аа харин эзэмшигч нь... юу билээ... би чинь хөдөлдөг хөрөнгө? үл хөдлөх хөрөнгө? аль нь ч биш. би эзэмшигч байхыг л хүсдэг. эзэмшиж буйдаа эзэмшигдэхийг л хүсдэг, гэхдээ давуу эрхтэйгээр... үл гүйцэлдэх хүсэл!! муйхар бөгөөд гэнэн үнэмшил.
энэ хүслийг таягдан хаях хэрэгтэй. харин, бусдын эзэмшлийг түр хэрэглэж болно гэдгийг, бусдын эзэмшилд хуруу хүрснээ эзэмшсэн мэтээр андуурах нь зовлон хураана гэдгийг, түр хэрэглэхдээ эзэн нь мэт дасан зохицохыг тэвчих хэрэгтэй гэдгийг, түр хэрэглэж болох бусдын эзэмшил ар араасаа солигдож болно гэдгийг, үүнд эмзэглэж дүнхүүрэх хэрэггүй гэдгийг, бүгдийг зэрэг зэрэг эзэмших боломж хамгийн том капиталистад ч байхгүй гэдгийг, чи түр эзэмшиж мэт байгаа хэдий ч үнэндээ тэр эзэмшигдэхүүндээ өөрөө бас түр эзэмшигдэж байгаа гэдгийг... гэдгийг... мэдэж л байх хэрэгтэй юм. 
зиа, энэ бол машин түрээслүүлэх тухай байлаа.

машин гэснээс ямар машин... нүнжигтэй л эд байгаа биз, гутал шиг нь, шил шиг нь. гэхдээ толгойн доторх нь хоосон байсан бол гутал нь ч, шил нь ч нүдэнд тусахгүй байсан биз. зөөлөн харцтай нүд нь боровтор, жижигхэндүү... хэний ч төлөө биш өөрийнхөө л төлөө амьдардаг тухайд санал нийлсэн юм байна.. эртний юм доо.. ц


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Дарс | )
2008-07-02 | 00:34
тийм эртнийх юмуу..?

Холбоос | |
(Зочин | )
2008-07-01 | 12:52
Тоокёод унадаг машааыг түрээслэнээс метродсон нь хамгийн зөв байх л даа. Гэхдээ танд сахлын машаан хэрэгтэй бна уу? Өөр чичигнэсэн дуутай ямар ямар ч машаан байдаг билээ, Хундагаа яг ямар нүнжигтэй машаан хэрэгтэй байгаан ? thinking


Холбоос | |
(erdek | )
2008-06-30 | 23:23
Эмэгтэй хүний ашиглалтын хугацаа дуусдаггүй.

Холбоос | |
(хундага | )
2008-06-30 | 18:31
зээ... сум дуусчихсан, яаж ч чадахгүй суужийснаа сая жоол тугалга олоод хэдэн үрэл хийчихлээ.. (бор гэрийнхээ хаяанд богино буугаа сүмбэдэнгээ бохир шүдтэй амандаа бувтнав үэхэхэ)

Холбоос | |
(xvv | )
2008-06-30 | 18:15
Хөөх тийм үү? Мэдээгүйшд, хугацааг нь харалгүй хэрэглээд байдаг байсышд? Хаана нь байдгийн болоо? Уг нь ч компотных бол таган дээрээ л байдаг tongue
Заваан еин? тэгээд нүдний шил гутал мутал сольж эзэмшээд байгаамуу laughing

Холбоос | |
(lobe22 (зочин) | )
2008-06-30 | 17:28
Урьдчлгаа 50%

Холбоос | |
(хундага | )
2008-06-30 | 17:02
алив нэг түргэн шуурхай орчуулж үзүүлнэ үү

Холбоос | |
(lobe22 (зочин) | )
2008-06-30 | 16:39
орчуулга түргэн шуурхай хийж үйлчилнэ. yho:d==

Холбоос | |
(Lolya. | )
2008-06-30 | 16:08
Бараг юу ч ойлгсонгуй шд silly
таний mentalitй d n миний тувшин хурэхгүйн бна л дооо орчуулагч авч ирэжийхээс дээ yawn

Холбоос | |
(хундага | )
2008-06-30 | 15:38
Эгэл
эмэгтэй хүний ашиглалтын хугацааны тухайд эрэгтэй хүн дуугарсан тул тэдэнд өөрснийх нь ашиглалтын хугацааны талаарх ойлголт байхгүй байгаа гэж боджийна. бидний худалдаж авдаг компоот маань бидний ашиглалтын хугацааны талаар үг хэлдэггүй.
надад бол эр ч бай, эм ч бай эхлээд дуусдаг л хүн.

Лобэ23
эр хүний ашиглалтын гол үзүүлэлт гэж юм хэрэв байдаг бол...ннн.. бодъё.

гажиг
тэгээд л тэр. өөрийгөө эрхлүүлэн зүхсийн. яадын.

Холбоос | |
(гажиг | )
2008-06-30 | 15:02
тэгээд? тэгээд? тэгээд?

Холбоос | |
(lobe22 (зочин) | )
2008-06-30 | 05:51
Тугаараас юу өгүүлнэм?. Эр хүний ашиглалтын гол үзүүлэлтийг юу хэмээж ийн өгүүлэв?.

Холбоос | |
(Egel_setgel | )
2008-06-30 | 03:51
эрэгтэй xүний ашиглалтын хугацаа ч бас адилхан эрт дуусдаг байхаа. дэхдээ арай өмнө ч юмуу.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)