эмэгтэй хүний "ашиглалтын хугацаа" хэзээ дуусдаг вэ?
нэлээн эрт дуусдаг бололтой... тэгж дуулдав.
дуусахаас нь өмнө амжиж юу яая гэтэл юу яасан бололтой... тэгж дуулав.
эрт дуусдаг тухай "бодит үгс" намайг сонсохыг хүссэн эсэхээс үл хамааран чихэнд ирж хэнгэрэг доргион тархинд дамжсан бөгөөд харин юу яая гэтэл юу яасан гэдгийг өөрийн биеэр салгалан бэдэрч, чихний дэлбэнг дэлгэсний хүчинд, тэнэж явсан "бохир үгс"-эн авиаг хураан цуглуулж, үрчлээгүй шахам тархиндаа илгээв.
за тэр дэмий хугацаа мугацаа гайшд. золигт гаргавал таарна, цаг хугацааг. лаазалсан бүтээгдэхүүн зөндөө л уддаг шд ккк. хамаагүй хөлдөөж гэсгээгээд байвал бас эвгүй л байх. иймд... хадгалах хэмийг онцгой анхаарах хэрэгтэй юм байна. анхаарах!!
за тэр яахав.
чиний юм бол, жишээ нь бодож, санаж, сэрж, хийж байгаа бүхэн чинь минийх юм, харин минийх бол минийх л юм.. хэзээний л ийм амьтан байсан. үүнийгээ мэддэг.
хэн нэгэнд харъяалагдаж, эзэмшигдэх нь сайхан хэрэг. хэрвээ эзэмшигдэгч өөрөө эзэмшигдэж буйдаа сэтгэл хангалуун байвал. аа харин эзэмшигч нь... юу билээ... би чинь хөдөлдөг хөрөнгө? үл хөдлөх хөрөнгө? аль нь ч биш. би эзэмшигч байхыг л хүсдэг. эзэмшиж буйдаа эзэмшигдэхийг л хүсдэг, гэхдээ давуу эрхтэйгээр... үл гүйцэлдэх хүсэл!! муйхар бөгөөд гэнэн үнэмшил.
энэ хүслийг таягдан хаях хэрэгтэй. харин, бусдын эзэмшлийг түр хэрэглэж болно гэдгийг, бусдын эзэмшилд хуруу хүрснээ эзэмшсэн мэтээр андуурах нь зовлон хураана гэдгийг, түр хэрэглэхдээ эзэн нь мэт дасан зохицохыг тэвчих хэрэгтэй гэдгийг, түр хэрэглэж болох бусдын эзэмшил ар араасаа солигдож болно гэдгийг, үүнд эмзэглэж дүнхүүрэх хэрэггүй гэдгийг, бүгдийг зэрэг зэрэг эзэмших боломж хамгийн том капиталистад ч байхгүй гэдгийг, чи түр эзэмшиж мэт байгаа хэдий ч үнэндээ тэр эзэмшигдэхүүндээ өөрөө бас түр эзэмшигдэж байгаа гэдгийг... гэдгийг... мэдэж л байх хэрэгтэй юм.
зиа, энэ бол машин түрээслүүлэх тухай байлаа.
машин гэснээс ямар машин... нүнжигтэй л эд байгаа биз, гутал шиг нь, шил шиг нь. гэхдээ толгойн доторх нь хоосон байсан бол гутал нь ч, шил нь ч нүдэнд тусахгүй байсан биз. зөөлөн харцтай нүд нь боровтор, жижигхэндүү... хэний ч төлөө биш өөрийнхөө л төлөө амьдардаг тухайд санал нийлсэн юм байна.. эртний юм доо.. ц