PEEPHOLE
2008-07-02 14:55
A:
Сэтгэгдэл(71)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1081 удаа

гэрийнхэн рүүгээ утасдлаа. бүгд эсэн мэнд, ээж маань бурхны шашинтны яадаг яадаг хурал ч гэнэв, тийм юманд сууж байна гэчихсэн.. жирийн үеийнхээс ялгарах юмгүй л ярьж байна. юутай ч нэг санаа амрав.
сонин.мн-ийг бага сага гүйлгэж харав. уншдаг цөөхөн хэдэн блогынхоо заримыг гүйлгэж харлаа. хэзээ, хаана, хэн, яасан тухайд бол харьцангуй үнэн бололтой хэдэн тоо, хүний нэр энээ тэрээг олж уншив. блог, тэмдэглэл бичсэн эрхмүүдийн хувийн дүгнэлт тун олон янз байна. бухимдаж бачуурсан зарим нь бодол санаагаа эмхэлж амжилгүй буулгасных уу, юу хэлэх гээд, яг юунд бухимдаж дургүйцээд, яах гээд байгаа нь ойлгомжгүй санагдав. бүхнийг хамруулан буруутгаад л, шүүмжлээд л, зүхээд л, итгэл алдраад л... мань мэт шиг мөхөс амьтан уншихаар учраа ч ололгүй, өөрийн эрхгүй тэр уур бухимдлын хэлбэлзэлд нь автаж дагаж савламаар ч болж байх шиг. тэгээд өнгөцдөв.
жаахан хугацааны дараа, хийрхэл бухимдал намжсаны дараа бодит үнэнийг мэдмээр санагдаж байна.

үнэндээ надад сонгууль нэг их сонин биш байлаа. саналаа өгч чадахгүйгээс хойш. намайг сонирхсон сонирхоогүй, бухимдсан бухимдаагүй, тэлчигнэсэн тэлчигнээгүй, юм болдгоороо болоод булхайцан барин хэн нэгэн нь гараад, булхайцахад зарсан зардлаа нөхөх гэж бүх боломжийг ашиглан авилгалаа авч, албан тушаалаа ашиглаад, эрх ашиг нь нийлж байвал эсрэг хүчинтэйгээ нийлж идээд, нийлэхгүй байвал гүтгэж, муриж, дийлж идээд. 

засгийн эрхэнд хувьсгалт нам нь гарна уу, ардчилсан хүчин нь гарна уу, ямар намд харъяалалтайгаасаа үл хамаараад  дээр гарсан хүмүүсийн тун цөөхөн хэсэг нь, тун дийлэнх бус тохиолдолд л улсын, бас ард түмэн хэмээн тодорхойгүй хийсвэр ойлголтоор илэрхийлэгддэг олонхи ч юм шиг, дийлсэн цөөнх ч юм шиг хэсгийн эрх ашгийг өөрийнхөөсөө дээр тавина. идэж цадах болоогүй "шинэ" улс төрчид тул. намын нэр нь л өөр болохоос үнэндээ улс төрийн нэг намын өөр өөр фракцууд шиг л санагддаг. улс төрийн намын уламжлал байхгүй "шинэ" тул. сая жагссан олон мянган хүмүүс ч гэсэн ардчилсан хүчин уриалахад ч, хувьсгалт нам гэдэг фракцынхан уриалахад ч аль алинд нь жагсах л байсан.
иргэншиж амжаагүй балчир ардчилсан нийгмийн эдийн болон оюуны ядуу "шинэ" иргэд тул. 

улс төрийнхний заваан бантанг үл тооцоё, нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлийг үл тооцоё, малигар шар хүн гэх мэтүүдийн мангар заваан эрх ашиг, муйхар тархийг үл тооцоё... зөндөө завааныг үл тооцоё. тэгээд бодоход, шинэковуудад алдаж эндэх байлгүй л яахав, төөрч будилах байлгүй л яахав, самгардах цалгардах байлгүй л яахав.. харин ч иргэншиж гүйцээгүй "ард түмэн"-тэй улс энэ зэрэгтэй "ардчилагдаж" байгаа нь авууштай. ардчилагдаж эхэлж гэх нь ч зөв юм уу.

гэхдээ, хүний амь сүйдсэнд, хүний гараар бүтсэн олон сайхан зүйл сүйтгэгдсэнд маш их харамсаж байна.
өөр зүйлд бол огтхон ч үгүй.

нийгэм тайвширч, эрүүл ухаанаар асуудалд хандаасай, ийм байдлыг үүсгэсэн хүчин зүйлийг зөв тодорхойлоосой, алдаагаа дахин давтахгүй байх сургамж аваасай, тэгээд хэрэв чаддагсан бол буруутнуудад хариуцлага хүлээлгээсэй гэж чин сэтгэлээс хүсэж байна.

японд бол өдий цаг үед ийм үймээн гарахгүй. яагаад гэвэл улс төрчид нь эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй, цэвэрхэн идэж сурсан, ард түмний амьдрал нь сонгуулийн дүнгээс үл хамаарах харьцангуй тогтвортой.. тэд иргэншиж, ардчилсан капиталист нийгмийн гишүүд байж хэдийнээ сурцгаасан. уг нь бол ийм л ялгаа.

ингэхэд Эрхэм Блогчид оо, 

- Та талбай руу очих байсан уу? 
- очсон бол жагсаалд оролцох байсан уу? 
- оролцсон бол галдах байсан уу? 
- чулуу нүүлгэх байсан уу? 


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(ketchup | )
2008-08-06 | 15:53
Бишээ очих боломжгүй орон нутагт байсийм байна.

Холбоос | |
(ketchup | )
2008-08-06 | 15:52
Очоогүй, очсон бол яаж ч магадгүй, нэг бол тэргүүн эгнээнд нь гүйнэ, эсвэл зүгээр л орхиод явах байсан. Би зүгээр л хөндлөнгөөс ажаад зогсохыг үзэн яддаг. Ер нь дундыг баримталсан үзэлд бол бүр ч дургүй. өөрийнхөө төлөө биш ч мэдээж танидаггүй Должин эмээ, Долгор хүүхний төлөө бол бүр ч чулуу шидэхгүй. Гэхдээ ирээдүйд төрөх хүүхдүүдийнхээ төлөө, ач зээгийнхээ тоглоомных нь төлөө, эмгэн болох эхнэрийнхээ аяга сүүний төлөө амьсгалах агаарын төлөө чулуугаар байлдах л байсан. not listening

Холбоос | |
(donika | )
2008-07-07 | 08:38
талбайруу очих байсан очоод хамгийн том том чулууг шидэх байсан дарс авчирч галан дээр н тсатсах байсан хумуусийг улам ихээр уриалах байсан.
хэхэ ингэхэд монголд ю болоод байгаан? хэний зов хэний буруумбэ? мээдкү тсохуулээ байж монголчууд мин яанадаа яж аж торж амидран суунадаа. би лав талбай малбай явку байсоон.

Холбоос | |
(Дарс | )
2008-07-06 | 10:52
чамайг цагдаа хувцас дэгжин сахал дээрэнгүй боороохой энэ тэртэйгээ ууртай байгаа шүү гэхээр чинь л.. чулуу нүүлгэхгүй гэсий.. тээд ч чи гэв гэнэт ноцтой асуултууд асууж энэ тэр, би чамайг Ху намд ажиллад байгаа байж магадгүй гэж санаалаад.. Ер нь бүгд л над шиг тэгж бодсон бололтой.. big grin smug

Холбоос | |
(SUURI (зочин) | )
2008-07-06 | 07:48
Би хагална л гэсэн шт.

Холбоос | |
(хундага | )
2008-07-05 | 10:06
ингээд л хүмүүс талбай очих байсан мөртлөө чулуу шидкү, галдкү гээд байгаам.

тэгэхээр тэнд яг ямар хүмс байгаад ямар хүмс нь чулуу шийдэм болсон байхав? хүмс ер нь ямар байдалд тийм үйлдэл хийдэг байхав?

блог уншдаггүй нь? ккк.. блог бичдэггүй нь? ххх..

Холбоос | |
(Дарс | )
2008-07-04 | 13:12
Талбай орох байсан.. Очсон бол жагсаалд оролтцохгүй.. ундаа зарж мөнгө олох байсий.. гал түймэдрдэхгүй ээ, чулуу бас нүүлгэхгүй... big grin

Холбоос | |
(нана | )
2008-07-04 | 13:03
Баажгайнд нь Баясум нь багтциймуу бас, 3-ланг нь багтаасан ханийг аваал явхоос, юкэээ ханийг аваал аваал явчий

Холбоос | |
(yuki | )
2008-07-04 | 12:51
Гуруун ба-г цогцлуулсан хүн дээ би

Холбоос | |
(yuki | )
2008-07-04 | 12:50
Нана намайг аваа яв. Би Баабараас жижиг, Баяраас аюултай бас баажгаатай. Шалгуулсан ч болно

Холбоос | |
(хундага | )
2008-07-04 | 12:37
боожгоо Нана

эзэнгүй арал дээр эхнэрүүдийг эзэмшигч Баясум

гэж тус бүр нэрлэсүгэй үэхэхэ

Холбоос | |
(нана | )
2008-07-04 | 11:12
баясум яагаад гомо юм яриадийнаа,кккэ, би юугаа шалгуулхий кккэ

Холбоос | |
(bayasum | )
2008-07-04 | 11:01
би бас эргэлзжээнэ.. нана -д ч гэсэн. ер нь бүгд шалгуулаа шалгуулаа явчаарай..

Холбоос | |
(нана | )
2008-07-04 | 10:40
ахаххаха, чамайг бол үзээл үзээл, шалгаал шалгаал нээрээ боожгойтой бол эзгүү арал руу хөтлөөл хөтлөөл явчий шүү,эхэхэхххх

Холбоос | |
(хундага | )
2008-07-04 | 10:27
ээ базарваань.. тийм үзлэг хийдэг эмч байсыму? ккк

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)