таанарын танихгүй хүмсийн зүүн чихийг хангинуулахаар хэдэн үг бамбаралдуулав.
танин мэдэхүйн болон улс төр, урлаг уран сайхан, эх орон ба иргэний нийгэм, сургаальт явдал ба сэтгэхүйн янз бүрийн юм биш шүү. хэлчий... хэл чи! ..чихшикк.
зиа.. би бол жавь жавь жавьжлах дуртай нэгэн нүгэлт эм билээ л.
хуучин япон танилуудтайгаа уулзав оо, нэлээн хэд хоногийн өмнө. нэг гэр бүлийн хоёр л доо. нөхөр нь 50 жаахан гарч яваа, эхнэр нь нэлээн хэд дүү байх, нөхрөөсөө. энэ хоёртой анх нэгэн монгол этгээдийн шахалтаар танилцсан юм. эхнэр нөхөр гээч “набор”-оор нь танилцсан хэд дэх ч япон гэр бүл юм бэ дээ,...7 дох.. магад 10 дах ч юм уу. би угаасаа нэг их олон хүн таних ч биш, ичимхий даруухан бөгөөд өрөвдмөөр сул дорой нэгэн шүү дээ хөөрхий.
нөхөр нь нэлээн овортой болчихож, үс мүс нь бууралтаад, харин эхнэр нь гайгүй сайн турчихаж. энэ хоёр нэлээн хойно гэрлэсэн болохоор тэр үү, хүүхэдгүй. хоёулаа тус тусдаа компанитай, боломжийноор барахгүй орлоготой улс. ямар л боломжийн биш орлоготон Токиогийн тэхий голд шахам сүндэрлэх 40 орчим давхар байшингийн 30 хэдэн давхрын цонхоор Рэинбөү гэдэг гүүрийг хоногийн 24 цагийн аль дуртай цагтаа харж суухав. 1 сая доллар төлөн төлөн, байнга хараад баймаар гоё л гүүр юм шиг байналээ, хэнмэдэхэв ккк. би ч Улаанбаатарт, хуучин байрандаа байхдаа ТЭЦ-4-ийн яндангийн дуугаар сэрж 16 тоот гимнаастгаа хийчээл, хоёр гарынхаа эрхий ба чигчий хуруун дээр 17 суниачаал, хэнхдэг цээжээ хүйтэн усаар чийрэгжүүлчээл (үүнээс болоод л цээжний булчин нүгэлтэй хөгжөөд, нойл ноомэрийн арсланчиг томддог болцымшд), яндангаас суунаглах утааны өнгөөр Налайх, Багануур, Тавантолгойн гээд яг хаанахын нүүрс түлж байгааг нь стандарчилчаал, Богд уулыг харж тэр өдрийн шинжийг тодорхойлчоол, Засгийн газрын саарал ордон руугаа улаан дугаартай хар Чайка-гаараа гараад шидчихдэг байсан болохоор гүүр мүүр нээххх сонин биш. тэгж ярьвал, богинохон, намхан ч гэсэн бараг байшин шиг манай Энхтайвны гүүрний хажууд Рэинбөү гэдэг гүүр бол хэрзийсэн л юм харагддын.
зиа, тэгээд намайг анх тэдэнтэй танилцуулсан монгол дээр нэмэх нь бас нэг монгол..-ыг дагаад нөгөө хоёрынд очлоо. гэрийнх нь үүд хүртэл 5 минут орчим “зорчихдоо” төөрдөг байшинд орчихов уу л гэж бодов. уг нь хоёр дах удаагаа очиж байгаамшд. нууц дугаараар онгойдог хаалгаар ороод л, урсдаг шатаар дээш гараад л, зочид буудлын рэсэпшн шиг “хүн ба лангуу”-ны хажуугаар өнгөрөөд л, цахилгаан шатанд суугаад л... хэдэн ч удаа баруунчээ зүүнчээ эргэв. гарч хоол идэх хүртэл 40 гаруй минут тэднийд суулаа. нөгөө л ярьдаг юмнуудаа ярьж байна.. юмны үнэ нэмэгдээд амьдрал аиигуу хэцүү байгаа, өлбөрч үхчихэлгүй аиигуу тэсэж байгаа, хуучин унаж байсан тоёота крөүн (ямар ч билээ салонтоййй нөгөөх нь, яджийхад)-ийг түлш их иддэг “аиигуу муу” лээндкрүүзэртэйгээ хамт монгол руу хаяулахаар ачуулах гэтэл яаж ачуулахаа мэдкү байгаа (тэрүүнд нь хундага туслахгүй хэвээр байгаа), шинээр захиалж хийлгэсэн лээксасийг нь шячоо-саны (компанийн захирал – гэж өнөөх монголыг хэлжаагаа нь тэр) хуучин бээнц бут цохино л доо гэж ичиж байгаа, мөнгө олох гэж гүйгээд байгаа болохоор 260 мянган долларын гишүүнчлэлийн төлбөртэй, хэдэн арван мянган долларын ч билээ жилийн төлбөртэй гольфийн талбайдаа хагас бүтэн сайнд л очихоос хэтрэхгүй байгаа, Улаанбаатарын агаарыг яаая даа гээд аиигуу нойр нь хүрэхгүй байгаа, мөнгөтэй бол монголын өнчин хүүхдүүдэд тусламаар байгаа, ер нь монголыг хөгжүүлэхийн тулд монголчууд газар тариалан эрхлэх хэрэгтэй гэж дүгнэж байгаа, монголд болбоос, хүнс болоод зогсохгүй түлш болдог юм тариалах хэрэгтэй байгаа, өөрснийгөө умартан умартан монголын төлөө л гэж энэ бүхнийг нойр хоолоо хасан аиигуу тунгаасаар байгаа, өөрснөөсөө харамлан цааш нааш хийсэн хэдийгээ зөвхөн монголын л төлөө зориулмаар байгаа нь ядуугийн туйлд уначихгүйн тулд татвараас зугатаалгахтай ямар ч холбоогүй тухай... тухай... ярьсаар, түүнийг дамжуулж хэлэх гэсээр.. гэсээр.. миний ам ч хатав. би ч уг нь товчлоод товчлоод яваад байжийсан л даа. өнөө л ярьдгаа ярьж байсан болохоор нь сэргэлэнтээд заримыг нь өөрөө нэмж хасан редакторлож, бөөндөж, түрүүлж ярьчихаад шүлсээ цуглуулж залгихаар ихэд хичээснээс болж цангасан хэрэг. бидэнд цай байтугай ус хийсэн исткааны амсар ч зуулгаагүй нь өндөр давхарт амьдардаг болохоор усны даралт хүрэлцэхгүй, гоожуураас (←энэ үг, гомо нарыг ойлгодог “гэгээнтэн” болохоороо л чи гомо байх магадлал өндөр гоожуурыг “өмөөрдөг” гэж шүүмжлүүлдэг надад хэдийнээ бүр танил дотно болсон шүү үэхэхэ) нь ус гоожихгүй байсных биз ээ. уг нь хүн сайнтай хүмүүс л дээ ккк.
Гинза хэмээх айхтар гудамжинд байх асар үнэтэй (..чихшиккк) гуанзанд орж “шабү шабү” гэдэг хоол идэв. буцалж байгаа амталсан усанд аюумшигийн нимгэн хэрчсэн махыг булхуулаад булхуулаад дөнгөж өнгийг нь борлуулангуутаа хурц амттай дүрлэгэнд дүрээд дүрээд иддэг хоол. манайхаар бол халуун тогоо гэх үү? за мэдкүй.
махыг нь магтаж өгчийнаа, нөгөө хоёр япон. зөөлөн л гэнэ, аманд ороод хайлдаг л гэнэ, гоё өнгөтэй л гэнэ, гол нь өөк мак өөк мак гээд тэв тэнцүү таран байрласан л гэнэ, ундааны дээдийг ууж, идээний дээдийг идэж, хүүхний сайхныг.. өө биш.. үнээний сайхнаас төрсөн үхрийн мах л гэнэ, тэр чинээгээрээ үнэтэй л гэнэ, дүрлэг нь болбаас.. юу юу ч гэнэв.. тэр дүрлэггүйгээрээ бол яг л тэр ягаавтар “паранпуушиг цаас” хоолой давж үзэгдэх байх даа хннн. бага зэргийн давснаас өөр зүйлээр амтлаагүй байхад л бүррррр нэг шим, сөл, шөл, аагь, үнэр, агь, таана, хөмүүл амтагдсан манай үхрийн махыг яаж гүйцэхэв. хазаж, зулгааж, тасалж, зажилж, залгидаг чинь мах болохоос аманд ороод хайлдаг юмыг бол тос, өөх, өрөм, ёотон, чихэр.. аа бас чиклаад л гэдэг биз дээ... бас маруужин.
хооллоод дуустал, хоёр монголын шинэ нь “төлбөрийг нь хийчий. санаа зовчихлоо” гэжийна, бас их саак эр ээ, уриулан байж дайлуулчихаад. “яахххсын” гээл би өөрийн эрх мэдлийн хүрээнд “зандарцан” ккк. “тэр төлбөр хийх гээд байгаа илүүдэл мөнгийг чинь тэр чигт нь эгээ нь хаяад өгий” гэж хэлэх гэтэл энэмуу хэл яг тэр үед ажил хаялт зарлацан.
гадаа гартал нэлээн сэрүүсээд, салхи сэвэлзэж байнаа. би ч хөвөнтэй хүрэн дээлээ хөөргөөд бүсэлцэн, доогуураа өвдөгний аяар хунирах 23-ын диркоотой, өсгий нь ялимгүй сууцан улаан дүүпэл наацан, асар ганган бөгөөд дулаан байгаам чэннн. нөгөө саак эр чинь нөгөөхдөө хэлжийшү, “даарах янзтай байх чинь.. 2-лаа эндээс цамц аваад өмсчий” гээд хажууханд харагдах харваас аюумшигийн үнэтэй брээндийн дэлгүүр рүү заажийшү. хоёр япон гайхаастай, ам нь ангаагаастай. харамсалтай нь дэлгүүрийн хаах цаг нь болоостой байв. цаахна нь миний гардиробын “найдвартай хангагч” бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй брээндүүдийн нэг (ямар ч брээндийг ингэж хэлэхийг өнгөрсөн зун монголын тв-ээс сурсан ккк) болох “юниикло”-н самбар харагджийшү. “тэндээс...” гэх гэсэн чинь “үүе чи яасан ёсыг алдуулсан, ёмбогорыг ямбийлгасан хундага вэ, баян хүнийг өөр шигээ бодож бүү доромжил” гэжийна, хоёр япон. “битгий кавкай, би знаю. тийм л юм бол та хоёр наад бор бачиинкнуудаа сольцгоо, тэртээх 3 жилийн өмнөөс би наадуулыг чинь танина. тэнд ч (монголд) энд ч (японд) наадуулыг чинь харсаар цөхөрчийна,...” гээл галтайгаа бууцоон, би... гэжийвал алав аа. гунигтай нь би тэр үед алахаа байгаад маш уджийсан л даа, бараг нэг хоног.
нэг газар жаахан сууж, жаалж ууя гэсэн яриа үүстэл саак монгол залхсан янзтай, “наад хоёрыг чинь голруулж хаячаад гурвуулаа сууя, гоё чихэртэй цай, коопии ууя” гэжийна. тэгээд л нууц төлөвлөгөө ёсоор биелж, бид гурав баахан цай уусан даа. харин цай нь спииртлэг амт ба үнэртэй байсан нь мөнөөх л хар санаатай этгээдүүд -ийн хорт ажилллагаа юмаа гэдгийг угийн сахалгүй мөртлөө самбаатай би мэдэнгүүтээ мэдээгүймшик л балгаал суужийсан. тэгэхгүй бол хүрч ирээл хамаг хувцас тайчаал брээндийнх үгүйг нь шалгаал, бөөндөж хямдхан авсныг минь мэдээл.. дэмий л дээ.
мартах шахав. голруулахын өмнө нөхөр нь хэлжийнэлээ, “хундага гуай та хааяа хэл мэдээ өгчий, чинээлэг биш ч гэлээ чамайг ганц нэг удаа хоолоор дайлж дөнгөнөө, хүүхээ чи ядуугаа мэдкү битгий их зан гаргажий, хэрэг болвол ярьжий, хөрөнгө мөнгөнөөс бусдаар бол харамгүй туслий” гэсэн. саёонара, аригато, сүүлийнх нь л хэрэгтэй байна даа.. үэхэхэ.
уулзах болгонд бор бачиинкаараа хосолсон байдаг нь брээндийн дэлгүүрээс бөөнөөр нь үнэтэй аваал биз, удаан ярьж байгаа “машин ачуулалт” уртаашаа 3хан жил үргэлжлээл биз, 80-аад оны моодтой хувцаснаас салдаггүй нь нарийн ярьвал стиилдээ үнэнчийнх л биз, нэгэн монгол танил минь (мань японы хамгийн сайн монгол найз) түүнээс мөнгө зээлснийг нийтийн өмнө ярьсан нь нийгэмч журамчийнх л биз, бас нэг монгол танил минь (мань японы хамгийн сайн хоёр дах монгол найз) тусламж хүссэнийг надад хэлсэн нь аиигуу итгэснийх л биз, хаа нэг орчуулга хийлгэхдээ хөлсөө нарийлдаг нь хүүхэн миний чадалд тааруулсных л биз, худал үнэн нь үл мэдэгдэх юм бүлтэрдэг нь хүмүүсийн аи кью-г чээклэж байгаагийх л биз, тоглож тоншсон үгийнх нь өөдөөс ижил хэмжээгээр хариу барихаар туниж гомдоод уйлах дөхдөг нь тархи тааруу миний үг хатуугийнх л биз, танилцуулсан хүнээ өөрөө тамтаггүй муулдаг нь танилынх нь заяагүйнх л биз, баярхангаа ядуугаа гайхдаг нь барлаг намайг эмзэглүүлэхгүй гэснийх л биз, уулзах болгондоо бүдүүрчээ чи гэдэг нь баалах биш бахдаж байгаагийнх л биз, аминчилж ярьсныг минь амны зугаа болгодог нь аиигуу цайлганых л биз, хууль дүрэм журам гэдэг мөртлөө хөөрхий монголд минь очихоороо “заа.а.а монгол юм чинь яаж ийгээд..” гэдэг нь хүнийрхэхгүй байгаагийнх л биз .. биз ..биз ..биз.
уг нь сайн хүмүүс байгаамшд.
зай авах хэрэггүй, нөхөр хундаага, заавал хөрөнгө мөнгөний биш тусламж юу байж болохыг бодий бодий бодий...бо.. бо.. бор бачиинк!!!!