үүний өмнө атмааны буруугаас эсвэл хятадуудын буруугаас болоод дутуу орж намайг шараа болгосон бичлэг.
==============================================================================
"бүтэн биш муу биш өдөр" болжийна..
нэг дуу зориулчий. нэгхэн л дуу шүү. яагаад гэхлээр зарим хүмс дараалан нэгээс олон, нэгээс маш олон бичлэг оруулж нүүр хуудсан дах шинэ бичлэгийн жагсаалтыг дүүргэж хор шар хөдөлгөөд, атаархал буцалгаад, аймаар хэцүү байшд надад.. цээж хорсоод.. даанч надад нэг л дуу байна.
ингэж нэг дор олон бичлэг оруулах ухамсар, зүтгэл, чармайлт, сэтгэл, ичгүүр, хүсэл, дур, шунал, чадвар, чадал, чалх, тэнхээ байхгүй өөрийгөө зүхэнгүүтээ бүх цэлльүүлит өөхөө бяцартал нь нүдэж, юуны ч билээ дутагдлаас үүсдэг духны батгасаа чил чалхийлгэн шахаж, хавирган шилбэнийхээ халиурсан үсийг нэгбүрчлэн зулгааж, нэгээс олон тооны хайртай эрчүүддээ "хайргүй" хэмээн мэил илгээж өөрийгөө хорлов... гохь нь шд.
би ч угийн атаархуу, шартай хортой хартай зангаараа хөдөлмөрийн салааныхаа 4 охин дундаас ялгарч байсан намтартай хүн... гээд цааш нь зохиох гэсэн чинь санаа оноо, онгод монгод орж иркү дургүй хүргэжийна.. дурыг дураар нь орхингуутаа өглөөний шуудангаа хүргийдээ.
үүний өмнөх өглөөний шуудангаар нэвтрүүлсэн дууны эзэн=дуучинг өөр нэгэнтэй андуурсан тохиолдол сонсогч нарын дунд гарсныг би үл тэвчээд "тэр чинь энэ дуучин байхгүй юу" хэмээн заргач чанараа гайхуулахаар шийдэв.
"дурлалын улирал" гэхиймү даа, энэ дууны нэр нь.
дээхнэ үед манайхыг капиталистаас татгалзаад шууд социалист болцон байхад, японыг империалист-милитарист байж байгаад амээрикт бут авахуулаад капиталист болцон байхад, манай улсад япон хэл мэддэг боловсон хүчин байгаагүйн улмаас заавал сэсээр ахын шүүлтүүрийг дамжин хаа нэг орж ирдэг япон киног үздэг байжээ, бидний өжий авий. тэгээд тэд оросоор орчуулсныг монголчлон "япон тэнгисийн эрэг дээр... янаг хосууд .." яаадаг ч билээ, нэг иймэрхүү үгтэй болгон дуулж байхдаа тарпийз өмдний өргөн шуумгийг намируулан, тааз хавийн янаг биеийг займчуулан байдаг байсан байх... (←3 "бай"... гэснээс ингээд анхаарал төвлөрөхгүй сэтгэл санаа өөр юм руу гүйгээд байх нь энэ зунжингаа идмээр санагдсан сорсолсон элэгний буруу)
хожим нь, японыг либералист-капиталист-социалист болцон байхад, манайхыг татгалзсан руугаа буцаж либералист-капиталист-бантанист болцон байхад би өөрөө тэр бантангаас хүртээд гайгүй цатгалан байхдаа караокэ хэмээх япон гаралтай цэнгүүнээр наадахаар хэдэн нөхдийн хамт гарч өгөв. хэдийгээр либералист-капиталист-бантанист болцон байсан боловчиг бантангийн цардууллаг элементийн нэг бяцхан хэсгийн илэрхийлэл болох социалист баяр=маартын наймныг тэмдэглэхээр хэд хэдэн хос цугласан байлаа. бүх нийтийнх нь нийтлэг танилын хувьд цэнгүүний салхийг хага татаж, цэрвээнийг хуу хуулахаар зориг шулуудсан би бээр энэ дууг тэгэхэд дуулсым.
маний өрөөсөн дугуй болох бас нэг найзын хамт солгой хоолойгоор нэг ба дөрөвдүгээр хоолой салган дуулж ард түмнээ баясгачихаад төгсгөлийг нь интэртээимэнт байдлаар хийхийг санаархан тэнд суусан хүмүүсийн өвөр дээр тэрий хадан унаж дуусгасанд бүгд ихэд баярлан хөгжсөн бөгөөд маргааш нь анхны хайрын эзнээс ахин тэгж аальгүйтэхийг хориглосон айхтар анхааруулга авсан түүхтэй.
Дууг сонсогтун. Дуусгангуутаа түмнийхээ өвөр дээр тэрий хадан унасан манийг төсөөлөгтүн.